Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 1-р сарын 10 өдөр
Ulaanbaatar city
"Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 4.3 ДАХЬ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын "26, " гэсний дараа "27, " гэж нэмсүгэй.
2."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 27 дугаар бүлэгт “2710.12.14 үндэсний кодын 92 октантай автобензин “0-5” гэсэн барааны нэр төрөл нэмсүгэй.
3. "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 27 дугаар бүлгийн “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 0-5” гэснийг “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 5” гэж өөрчилсүгэй.
4.Энэ тогтоолын 2 дугаар заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
5.Энэ тогтоолын 2-т заасан импортын бараанд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ тогтоолд заасны дагуу албан татвар ногдуулна.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
5. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
6. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
7. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
8. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны зарчмын зөрүүтэй саналын томьёолол
9. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
10. Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх