Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 4-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дараах агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 4.3.1.Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос;
4.3.2.Монгол Улсын Их Хурлын 28 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас.
2/ 5.6. Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоо цахимаар илэрхийлж, энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх бөгөөд санал өгөхдөө өөрийн биеэр санал авах байранд очиж өгнө.
3/ 7.4.4. Шуурхай байх.
4/ 7.6. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, хариуцлагыг бүрэн хүлээнэ.
7.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагууд сонгууль зохион байгуулахад шаардлагатай мэдээллийг энэ хуульд заасан үндэслэл, журам, шаардлагын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд гарган өгч, сонгууль зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ.
7.8. Сонгуульд нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэг удаа санал өгсөнөө мэдсээр байж дахин санал өгөхөөр оролдсон нь хууль заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.
7.9. Нийтийн албан тушаалтан нь сонгуульд ашиглах иргэний улсын бүртгэлийн мэдээлэл болон сонгогчийн нэрийн жагсаалтад хуурамч мэдээлэл оруулсан, сонгогчийн нэрийг нэгээс илүү хаягт давхардуулан бүртгэсэн, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хууль зөрчиж гүйцэтгэсэн, сонгуульд нэгээс илүү санал өгөх нөхцөл боломжоор хангасан, уг нөхцөлийг хангахад оролцсон нь Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.
7.10.Сонгогчийн нэрийн жагсаалтад Сонгуулийн ерөнхий хорооноос гадна сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигч болон ажиглагч хяналт тавина.
5/ 10.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардал;
6/ 11.2. Энэ хуулийн 4.3.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг сонгох сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана. Тойрог хуваах зарчмыг энэ хуулиар тогтооно.
7/ 11.4.Улсын Их Хурлын гишүүнийг энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна.
8/ 12.2. Сонгуулийн тойргийг байгуулахдаа Монгол Улсын Үндсэн Хуулийн хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан суурь зарчимд нийцүүлэн засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл сонгогдох, тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо аймаг, дүүргийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан хуулиар тогтооно.
Тайлбар: Энэ зүйлийн Засаг захиргааны нэгж гэдгийг Монгол Улсын Үндсэн Хуулийн тавиндолдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “аймаг, дүүрэг”-ийг ойлгоно.
9/ 20.6.9. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад суугаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
20.18. Энэ хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно.
10/ 29.9.Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно.
11/ 30.5.Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ.
12/ 48.1.8. оюутан сурагчдад тэтгэлэг өгөх, эсхүл ирээдүйд өгөхөөр зарлах;
48.1.9. төсвийн байгууллагын цалин нэмэх;
48.1.10. тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх;
48.1.11.тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр эхлүүлэх, хэрэгжүүлэх, зарлах.
13/ 59.4. Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигч болон нам, эвсэлд санал тэмдэглэх хэсэгтэй байна.
14/ 65.16. Санал өгсөн сонгогчид болон сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд ялгах тэмдэглэгээ хийнэ.
65.17. Энэ хуулийн 65.6-д заасан сонгогчийн гарын хурууны хээ болон царайг тулган таниулах ажиллагааг сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн сангаас хийх нөхцөл боломжийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд Сонгуулийн Ерөнхий хороо, Тагнуулын байгууллага хяналт тавина.
15/ 71.8.4.Нам, эвсэл бүрийн авсан саналын тоо.
16/ 74.1. Энэ хуулийн 4.3.1 дэх хэсэгт заасан сонгуулийн тойрогт нэр дэвшсэн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:
74.1.1. Сонгуулийн Ерөнхий хороо нь санал хураалтын дүнд үндэслэн тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана.
74.1.2. Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
74.1.3. Тойрогт нэр дэвшигчээс хэн нь ч тухайн тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй бол уг тойргийн дүнг тусад нь гаргана.
74.1.4 Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрэхгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна.
74.2. Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна:
74.2.1. Энэ хуулийн 4.3.1 дэх хэсэгт заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлж, суудал авсан байх.
74.2.2.Намын тухайд намд өгсөн нийт саналын 3 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
74.2.3. Хоёр ба түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;
74.3.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана:
74.3.1.Санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана.
74.3.2.Энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангаагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг мөн хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно.
74.3.3.Энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 28-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана.
74.3.4.Энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-д заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж Улсын Их Хурлын гишүүний 28 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна.
Тайлбар: Их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэх хуваарилах гэж энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжинд бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэл буюу хамгийн их бутархай хувьтайгаас нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусахыг ойлгоно.
74.3.5.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
77.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.1-т заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана.
2 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:
“4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 76 гишүүнийг дараах байдлаар сонгоно:”
2/ 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэг:
7.1.Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, санал гээгдэхгүй байх зарчимд үндэслэнэ.
3/ 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:
9.2. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх бөгөөд гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр /цаашид "гадаадад санал авах өдөр" гэх/-ийг сонгуулийн төв байгууллага /цаашид "Сонгуулийн ерөнхий хороо" гэх/-ын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.
4/ 14 дугаар зүйлийн 14.12 дахь хэсэг:
14.12. Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэмд захирагдах бөгөөд Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалтай нам, эвслээс солбиж томилно.
5/ 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг:
“30.1.Нам, эвсэл нь энэ хуулийн 4.3.1 дэх хэсэг заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигч нэр дэвшүүлэхгүй байх эсхүл хэдэн ч тойрогт нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд нийт 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт, 28-аас илүүгүй хүнийг жагсаалтаар тус тус нэр дэвшүүлнэ”
6/ 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг:
30.2.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 40-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.
7/ 51 дүгээр зүйлийн 51.3:
51.3. Сонгуульд оролцох сонирхол бүхий нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс сонгуулийн хандивын дансыг нээлгэж болно.
8/ 65.6. Санал авах байранд ажиллаж буй итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээ болон царайг нэгдсэн сан дахь сонгогчийн нэрсийн жагсаалттай тулган таниулж, энэ хуулийн 66.5-д заасан бэхэн тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
9/ 66.5.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа санал өгснийг батлах бэхэн тэмдэглэгээг баруун гарын долоовор хуруунд хийлгэж санал авах байраас гарна. Сонгогчийн сонгуульд оролцсоныг батлах бэхэн тэмдэглэгээг дахин болон нэмэлт саналт хураалт явагдах үед баруун гарын долоовор хуруунаас өөр аль нэг хуруунд хийнэ.
3 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “иргэн” гэсний дараа “гадаад улсад суугаа Монгол Улсын иргэн” гэснийг, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт “программ хангамж” гэсний дараа “сонгогч санал өгсөнийг тэмдэглэх бэх түүний дагалдах хэрэглэл” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “шийдвэрлэх ажлыг” гэсний дараа “Сонгуулийн ерөнхий хорооны хяналт дор” гэснийг, “зохион байгуулж,” гэсний дараа “энэ хуульд заасан журмын хүрээнд” гэснийг, 20.5 дахь хэсгийн “холбогдох мэдээлэлтэй” гэсний дараа “болон байнга оршин суугаа хаягт бүртгэлтэй бусад сонгогчдын мэдээлэлтэй” гэснийг, 20.13 дахь хэсгийн “цахим хэлбэрээр” гэсний өмнө “санал авах өдрөөс 5 хоногийн өмнө 2 удаа” гэснийг, 20.14 дэх хэсгийн “хэлбэртэй” гэсний араас “нэгдсэн нэг сантай” гэснийг, 20.16 дахь хэсгийн “байгууллага” гэсний дараа “Сонгуулийн Ерөнхий хороотой хамтран” гэснийг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “жагсаалт дахь” гэсний дараа “энэ хуулийн 20.5 дахь хэсэгт заасан” гэснийг, “буруу бүртгэгдсэн,” гэсний дараа “байнга оршин суугаа газрын хаягт нь бүртгэлгүй сонгогч нэмэгдсэн зэрэг асуудлаар” гэснийг, “бичгээр” гэсний дараа “болон цахимаар” гэснийг, “ 67 дугаар зүйлийн 67.14 дэх хэсэгт “67.13” гэсний өмнө “67.1” гэснийг ... гэснийг тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсгийн “14-өөс доошгүй” гэснийг “5-аас доошгүй” гэж, 20.13 дахь хэсгийн “санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө” гэснийг “нам, эвсэл бүртгүүлснээс хойш ажлын 3 хоногт” гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “14-өөс доошгүй” гэснийг “5-аас доошгүй” гэж, .... гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн... гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг,11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.4, 14.12 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.15 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 50 дугаар зүйл, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6, ... дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн дугаарыг 12.4 гэж, 20 дугаар зүйлийн 20.16 дахь хэсгийн дугаарыг 20.15, 20.17 дахь хэсгийн дугаарыг 20.16 гэж, гэж тус тус өөрчилсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
8. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
9. Анхны хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
10. Эцсийн хэлэлцүүлэг -Холбогдох Байнгын, дэд, түр хорооноос бэлтгэсэн талаарх танилцуулга
11. Эцсийн хэлэлцүүлэг -Төслийн эцсийн хувилбар
12. Эцэслэн батлах -Эцэслэн батлуулах төслийн хувилбар

Төслийн хэрэглэгчид

О. ЦОГТГЭРЭЛ

О. ЦОГТГЭРЭЛ

Initiator of the draft law
Э. Баттогтох

Д. ГАНБАТ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх