1. Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 16,085,164.1 сая /арван зургаан их наяд наян таван тэрбум нэг зуун жаран дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2. Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 16,079,765.5 сая /арван зургаан их наяд далан есөн тэрбум долоон зуун жаран таван сая таван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.