Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 5-р сарын 03 өдөр
Ulaanbaatar city
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг
Нэг үйлдэл, эс үйлдэхүйн төлөө хэд хэдэн шийтгэл оногдуулахаар бол учруулсан нийгмийн хор аюул, хохиролоо барагдуулсан байдлыг харгалзан аль нэгийг нь сонгон оногдуулна.
2/3.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалт:
“1.1. Сануулах шийтгэл”
3/3.4 дүгээр зүйл.”Сануулах шийтгэл”
“1.Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд уг зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.”
“2.Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.”
“3.Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ.”
4/3.10 дугаар зүйл.”Шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл”
“1.Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан торгох болон баривчлах шийтгэлийг оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлыг арилгасан, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанаас урьдчилан төлсөн байдлыг харгалзан хөнгөрүүлэн оногдуулж болно”
“2.Зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдээс энэ хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнаас өмнө нь оногдуулсан торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэхээс татгалзах үндэслэл болно.”
5/3.11 дүгээр зүйл. “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх”
“1.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.”
6/6.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг:
“13.Үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлээр ус ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж усны хэрэглээг тоолууржуулаагүй, хэрэглээг тоолуураар төлдөггүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
7/6.17 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:
“10.Эрүүл мэндийн байгууллагад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хүний эрүүл мэндэд, сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй төгрөгөөр торгоно.”
8/7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Хуулиар хориглосон хугацаанд хууль бусаар ан агнахыг зорилгоор буу зэвсэг агсаж, тор, хавх авч явсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
9/7.11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:
“8.Тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалыг олборлох уурхайн балансын нөөцийн үлдэгдэлгүйгээр ашиглаагүй, нөхөн сэргээлт хийсэн газар ашигт малтмал олборлох зорилгоор нэвтэрсэн, аливаа үйлдэл хийсэн этгээдийг багаж тээврийн хэрэгслийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжэний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
10/7.18 дугаар зүйл.”Албан тушаалтан хуулиар оногдуулсан үүргээ хэрэгжүүлэх”
“1.Байгаль орчин, ой, ус, амьтан, ургамлыг хамгаалах талаар хуулиар оногдуулсан албаны үүрэгээ хэрэгжүүлээгүй төрийн албан тушаалтанд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулна.”
11/10.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацаа нөхцөлийг буруу тогтоосон, эмнэлгийн хуудас хуурамчаар бичиж өгөх зэргээр даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал албан тушаалтныг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
12/12.1 дүгээр зүйлийн 5.11 дэх хэсэг:
“5.11 Явган хүний зорчих зам гаргаагүй, барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч гулгах материалаар хийсэн.”
13/13.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:
“8.Мал амьтанд хэрэглэсэн эмний нэр, огноо хэрэглэсэн тун, хэмжээний талаарх мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж баримтжуулаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
14/14.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг:
“3.3.Явган хүн зорчих тэмдэглэгээтэй газраар зорчигчийг өнгөрүүлэлгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
15/15.33 дугаар зүйл.Шинжээч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчил
“1.Шинжээч нь хоёр ба түүнээс дээш удаа хоёрдмол утгатай, эсхүл тодорхойгүй дүгнэлт гаргасан тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасна.”
16/15.34 дүгээр зүйл. Албан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийх
“1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй, хариу ирүүлээгүй удирдах албан тушаалтныг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.”
17/ Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг 5.2, 5.8 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэг, 5.9, 5.16, 5.17 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.19, 6.22, 8.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.9, 9.5, 10.1, 10.4, 10.14, 10.27, 11.15 дугаар зүйлийн 1, 6, 7, 8 дахь хэсэг, 14.2, 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 8,10,11,16, 17, 20, 21, 22, 31 дэх хэсэг, 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.19 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23, 15.24 дугаар зүйлүүдэд “сануулах” шийтгэлийн төрөл нэмсүгэй.
2 дугаар зүйл. Зөрчлийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3.3. дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Сануулах, торгох, баривчлах, эрх хасах нь үндсэн шийтгэл бөгөөд хөрөнгө хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.”
2/3.5 дугаар зүйл.Баривчлах шийтгэл
“4.Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, 0-3 настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.”
3/3.5. дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Хуульд заасан эсхүл байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, нийтийг хамарсан халдварт өвчний улмаас баривчлах шийтгэлийг түр хугацаанд хойшлуулж болно.
4/5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Нийтийн зориулалттай орон сууцанд бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахаар дуу чимээ гаргаж үдэшлэг, нийллэг, шашны зан үйл үйлдсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
5/6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагаанд үзлэгийн бүртгэл хөтлөөгүй, орлогыг нуун дарагдуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
6/9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, нэр төр, эрүүл мэнд, хувийн нууц, хувийн орон зайд санаатай болон санамсаргүй халдсан эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
7/10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Үйлдвэрлэлийн осол, хордлогын талаар холбогдох байгууллагад мэдээлээгүй, үйлдвэрлэлийн осол, хордлого гарснаас хойш 6 сарын дотор зохих журмын дагуу актыг үйлдэж хяналтын байгууллагад хүргүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
8/14.7 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэг:
“3.11 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.”
“3.12 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасна.”
“3.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.”
9/14.7 дугаар зүйлийн 12 дахь хэсэг:
“12.Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан, арлын дугаараа өөрчилсөн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
10/14.7 дугаар зүйлийн 18 дахь хэсэг:
“18.3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
11/ 17.1 дүгээр зүйл.Сонгуулийн хуулийг зөрчих
“34.Санал авах өдөр: 34.1.согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан; 34.2.олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан; 34.3.гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
3 дугаар зүйл.. Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дугаарыг “1.2” гэж, 1.2 дахь заалтын дугаарыг “1.3” гэж, 1.3 дахь заалтын дугаарыг “1.4” гэж, 3.4 дүгээр зүйлийг “3.5” гэж, 3.5 дугаар зүйлийг “3.6” гэж, 3.6 дугаар зүйлийг “3.7” гэж, 3.7 дугаар зүйлийг “3.8” гэж, 3.8 дугаар зүйлийг “3.9” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Т. ЭНХТҮВШИН

Т. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law
Т. ЭНХТҮВШИН

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Т. ЭНХТҮВШИН

Д. БАТЛУТ

Initiator of the draft law
Ц. ИДЭРБАТ

Ц. ИДЭРБАТ

Initiator of the draft law
Т. ЭНХТҮВШИН

Н. НАРАНБААТАР

Initiator of the draft law
Т. ЭНХТҮВШИН

Ц. САНДАГ-ОЧИР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх