1 дүгээр зүйл. Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.6.4 дэх заалт нэмсүгэй:
“12.6.4. 250 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуулийг төлөвлөж тооцох.”
2 дугаар зүйл. Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт , 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “төлөвлөгөөг” гэсний дараа “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.6-д заасан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний шаардлагад нийцүүлэн” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын “олгох,” гэсний дараа “хяналт тавих, тайлагнах,” гэж, 12 дугаар зүйлийн 12.4.1 дэх заалтын “тодорхойлсон,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг түүний хүртээмжийг тооцоолсон,” гэж, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн “байгууламж,” гэсний дараа “эмнэлэг, сургууль, цэцэрлэг түүний хүртээмж,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.