Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 6-р сарын 26 өдөр
Ulaanbaatar city
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
0

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1.35, 3.1.36 дахь заал:.
“3.1.35.“эрчим хүчний төсөл” гэж нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг;
3.1.36.“эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч” гэж эрчим хүчний төслийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, менежментийн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийг сонгох, түншлэлийн гэрээний үндсэн дээр эрчим хүчний төслийг барьж байгуулах эрх авсан этгээдийг.”
2/6 дугаар зүйлийн 6.1.20, 6.1.21 дэх заалт:.
“6.1.20.эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох;
6.1.21.эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах.”
3/6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21 дэх хэсэг:.
“6.3.Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно..
6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын хэсэг 5-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:.
6.4.1. гишүүдийн 40 хувь нь эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон байх;
6.4.2. гишүүдийн 60 хувь нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл байх.
6.5. Ажлын хэсэг байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүрэгтэй байна:
6.5.1. сонгон шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, зарлах, санал хүлээн авах;
6.5.2. сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх, баримт бичгийн бүрдүүлбэрийг хянах, үнэлэх;
6.5.3. сонгон шалгаруулалтын эрх олгох шийдвэр гаргах зөвлөмжийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх.
6.6. Ажлын хэсгийн дарга ажлын хэсгийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
6.7. Ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
6.8. Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн дөрөвний гурваас доошгүй тооны гишүүн оролцсоноор хүчинтэйд тооцож, ажлын хэсгийн хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
6.9. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1-д заасны дагуу боловсруулж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.10. Сонгон шалгаруулалтын баримт бичигт сонгон шалгаруулалтад бэлтгэж ирүүлэх мэдээлэл, оролцогчид тавигдах шаардлага, хамгийн сайн саналыг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал, санал болгож байгаа гэрээний нөхцөл, техникийн тодорхойлолт, сонгон шалгаруулалтын жишиг маягтыг тусгана.
6.11. Сонгон шалгаруулалтын баримт бичигт эрчим хүчний төслийн онцлогтой уялдуулан доор дурдсан нөхцөлийг харгалзан үзнэ:
6.11.1. эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ;
6.11.2. эрчим хүчний төслийг төрд шилжүүлэх нөхцөл, хугацаа;
6.11.3. төслийн хугацаанд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ;
6.11.4. төслийг хэрэгжүүлэх cанхүүжилтийн хэмжээ;
6.11.5. санхүүжилтийн зардал;
6.11.6. туслан гүйцэтгэгчийн чадавх болон туршлагын шаардлага;
6.11.7. төслийн эрсдэл, хариуцлага хүлээх чадамж, баталгаа;
6.11.8. төслийн үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл.
6.12. Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгад дараах мэдээллийг тусгана:
6.12.1. төсөл хэрэгжүүлэх түншлэлийн төрөл;
6.12.2. санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлэх эсэх;
6.12.3. сонгон шалгаруулалт зохион байгуулах хэл;
6.12.4. дэнчингийн хэмжээ;
6.12.5. энэ хуулийн 6.11-д заасан нөхцөл;
6.12.6. гүйцэтгэлийн баталгааны хэмжээ.
6.12.7. сонгон шалгаруулалтын үе шат.
6.13. Эрчим хүчний төсөл сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулах бөгөөд төсөл сонгон шалгаруулалтын явцад техникийн тэгш бус санал ирэх магадлалтай гэж үзсэн тохиолдолд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно.
6.14. Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах тохиолдолд нэгдүгээр үе шатанд техникийн санал ирүүлэх сонирхогч этгээд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангах төслийн техникийн шийдлийг санал болгоно.
6.15. Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд ирүүлсэн төслийн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр сонгон шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, сонгон шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ.
6.16. Сонгон шалгаруулалтын нэгдүгээр болон хоёрдугаар үе шатанд санал авах хүлээн авах хугацаа нь урилга хүргүүлснээс хойш ажлын 20-оос доошгүй өдөр байна.
6.17. Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд нэгдүгээр үе шатанд оролцсон сонирхогч этгээд санал ирүүлнэ.
6.18. Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа сонгон шалгаруулалтын баримт бичигт дурдсан шалгуур үзүүлэлтээс гадна туслан гүйцэтгэгчийн чадавх болон туршлагын үзүүлэлтийг нэгтгэн үнэлнэ.
6.19. Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.5.3-т заасан зөвлөмжийг үндэслэн, хамгийн сайн нөхцөл санал болгосон этгээдэд эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх эрх олгоно.
6.20. Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 6.19-д заасан этгээдтэй төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ байгуулах, холбогдох түншлэлд Засгийн газрын баталгаа гаргуулах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
6.21. Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч нь төслийн гүйцэтгэл болон туслан гүйцэтгэгчийн гаргасан аливаа зөрчилд хариуцлага хүлээнэ.
2 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19 дэх заалтын “төр, хувийн хэвшлийн түншлэлийн” гэснийг “хуульд заасан тохиолдолд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах,” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх