Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 6-р сарын 26 өдөр
Ulaanbaatar city
"Хянан шалгах түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
0
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2007 ОНЫ 27 ДУГААР ТОГТООЛООР СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДОД ХАМРУУЛСАН “ОЮУТОЛГОЙ” БҮЛЭГ ОРДЫН ТАЛБАЙН ХИЛ ЗААГТ ОРШИХ “ЖАВХЛАНТ”, “ШИВЭЭ ТОЛГОЙ” АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙГ АШИГЛАХАД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ, БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭХ, ТЭДГЭЭРИЙН ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАХ, ТҮҮНЧЛЭН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛТАЙ 2011 ОНД БАЙГУУЛСАН “НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ДАХИН ТОДОТГОСОН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭ”-НИЙ 11.3(Ё)-Д ЗААСНААР ХӨРВҮҮЛЭХ ӨДРӨӨС ХОЙШ ДОЛООН ЖИЛ ТУТАМД САНХҮҮЖИЛТИЙН ХҮҮГИЙН ЗОХИСТОЙ ХУВИЙГ ХЯНАН ҮЗЭХ ХУГАЦАА 2025 ОНД ТОХИОЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН, ОЮУТОЛГОЙ ТӨСЛӨӨС ХҮРТЭХ МОНГОЛЫН ТАЛЫН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИН НАЙМДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 28 ДУГААР ЗҮЙЛИЙН 28.1 ДЭХ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.7 ДАХЬ ЗААЛТ, 32 ДУГААР ЗҮЙЛИЙН 32.1, 32.2, 32.3 ДАХЬ ХЭСЭГ, 33 ДУГААР ЗҮЙЛИЙН 33.1, 33.2 ДАХЬ ХЭСГИЙГ ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр тогтоосугай.
2. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ, хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх;
2/“Оюутолгой” ХХК-ийн “Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах.
3. Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхыг төлөөлөн:
О.Батнайрамдал Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
4. Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг Хянан шалгах түр хороонд даалгасугай.
5. Энэ тогтоолыг 2025 оны … дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

О. БАТНАЙРАМДАЛ

О. БАТНАЙРАМДАЛ

Initiator of the draft law
Ж. АЛДАРЖАВХЛАН

Ж. АЛДАРЖАВХЛАН

Initiator of the draft law
О. АЛТАНГЭРЭЛ

О. АЛТАНГЭРЭЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх