“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн
үндсэн чиглэл батлах тухай”
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг 1 дүгээр, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн”-г 2 дугаар, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт"-ийг 3 дугаар, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулж, төсөл, арга хэмжээг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.