1. Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээний зорилгоор зохистой байдлаар ашиглаж болно.
2. Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээнээс бусад зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.
3. Ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээнээс бусад зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.
Тайлбар: -Энэ хуулийн “ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээ” гэж ам бүлд хамаарах хүмүүст зориулагдсан хоол, хүнсэнд шууд хэрэглэх болон түүнтэй адилтгах ахуйн хэрэгцээнд шууд хэрэглэх хэрэгцээг ойлгоно.”