Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 2-р сарын 23 өдөр
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЦОЛ, ЧИМЭГ ОЛГОХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Үндэсний бөхийн цол, чимэг олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь 2021 оны 08 сарын 16, 17-ны өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооноос Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулсан улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаанд барилдаж, улсын цолны болзол хангасан бөхчүүдэд бөхийн цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
3.2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг энэ хуульд хамаарахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН
4 дүгээр зүйл. Бөхийн цол
4.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн үндэсний бөхийн улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
4.2. Цолны чимгийг баяр наадмыг зохион байгуулах хороо олгоно.
5 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
5.1. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан баяр наадамд барилдаж дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:
5.1.1. тав давсан бөхөд улсын начин;
5.1.2. зургаа давсан бөхөд улсын харцага;
5.1.3. долоо давсан бөхөд улсын заан;
5.1.4. найм давсан бөхөд улсын гарьд;
5.1.5. ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
5.1.6. улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
5.1.7. улсын далай аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
5.1.8. улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга.
6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
6.1. Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үндэсний спортын төрлөөр олгосон улс, аймаг, сумын цол хүчин төгөлдөр байна.
6.2. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Э. Баттогтох

Э. Баттогтох

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх