Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 3-р сарын 27 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН ӨМЧИТ ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.1-Т ЗААСНЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. 1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар дараахь арга хэмжээг 2022 онд багтаан үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-Т даалгасугай:
1/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэнд тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
2/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьцааны 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;
3/. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор иргэдэд олгохоор шийдвэрлэсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны үлдэгдлийг өмнө хувьцаа эзэмшиж байгаагүй иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
4/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иудын Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжид олгогдсон хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр нээлттэй арилжих арга хэмжээг зохион байгуулан үйл ажиллагааны явцын талаар Улсын Их Хуралд танилцуулах.
2. Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтын “Долоо. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хэсэг” гэсэн бүлгийн 6-г хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх