Бусад төслүүд more_horiz

Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 4-р сарын 13 өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ТӨРИЙН ОРОЛЦООГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
Монгол улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь
1. Төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах зарчмыг 2024 оны 7 сарын 1 хүртэл барихыг Монгол Улсын Засгийн Газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
1/Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах замаар нэмж бий болгох, өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж бий болгох, эдгээрийг бий болгох зорилгоор хувьцаа худалдан авах, өрийг хувьцаагаар солихыг хориглох
2/Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаний тооны дээд хязгаарыг 400 байхаар тогтоож, шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах шаардлага бий бослон нөхцөлд өөр нэгийг хувьчлах, хувьд шилжүүлэх, татан буулгах зарчмыг барих
3/Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримт бичиг, шийдвэрийн баримт бичгийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах
2. Энэ тогтоолд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Хурлын Эдийн Засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/ нарт үүрэг болгосугай.

Төслийн файлууд

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх