Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 7-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, тайлбар нэмсүгэй:
“40.3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж энэ хуулийн 40-д заасан арга хэмжээнд зарцуулна.”
“41.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дарга, газрын дарга, хэлтсийн дарга, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, бусад албан хаагч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна.”
3/41.13, 41.14, 41.15, 41.16, 41.17, 41.18 дахь хэсэг, тайлбар:
“41.13.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Засгийн газар тогтооно.
41.14.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид дараах цол олгоно.
41.14.1.тэргүүн зөвлөх; 41.14.2.шадар зөвлөх; 41.14.3.жинхэнэ зөвлөх;. 41.14.4.итгэмжит зөвлөх; 41.14.5.зөвлөх.
41.15.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
41.16.Тэргүүн зөвлөхөөс бусад цолд хамаарах албан тушаалын ангилал, цол олгох журмыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
41.17.Албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.
41.18.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь тухайн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтын “тэдгээрийг” гэсний дараа “олгох, хэвлэх болон” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн гарчгийн “Улсын байцаагч,” гэснийг “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч,” гэж, мөн зүйлийн 41.2 дахь хэсгийн “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэснийг “гадаадын иргэний” гэж, мөн зүйлийн 41.8. дахь хэсгийн “Улсын байцаагчийн хилийн боомтод” гэснийг “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн” гэж, мөн хэсгийн “ажилтанд” гэснийг “албан хаагчид” гэж, мөн зүйлийн дугаарлалтын “41.1.” гэснийг “41.2.” гэж, “41.2.” гэснийг “41.3.” гэж, “41.3.” гэснийг “41.4.” гэж, “41.4.” гэснийг “41.5.” гэж, “41.5.” гэснийг ”41.6.” гэж, “41.6.” гэснийг “41.7.” гэж, “41.7.” гэснийг “41.8.” гэж, мөн хэсгийн “41.7.2.” гэснийг “41.8.1.” гэж, “41.7.3.” гэснийг “41.8.2.” гэж, “41.7.4.”гэснийг “41.8.3.” гэж, “41.7.6.” гэснийг “41.8.4.” гэж, “41.8.” гэснийг “41.19.” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2023 оны ... сарын ... ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх