1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.1.2 ДАХЬ ЗААЛТЫГ “47.1.2. АШИГТ МАЛТМАЛ ЭКСПОРТЛОСОН ЭТГЭЭД. АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨГДСӨН ХҮДЭР, НҮҮРСИЙГ ХУДАЛДАН АВЧ БАЯЖУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, УГААЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ АГУУЛГЫГ ДЭЭШЛҮҮЛСЭН БОЛ ХАМААРАХГҮЙ.”, 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.7 ДАХЬ ХЭСГИЙГ “47.7. АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН ТҮВШИНГЭЭС ХАМААРЧ ХҮДЭР, БАЯЖМАЛ, БҮТЭЭГДХҮҮНИЙ АЛЬ НЭГД ДАВХАРДУУЛАХГҮЙГЭЭР НОГДУУЛНА.” ГЭЖ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ.
2 ДУГААР ЗҮЙЛ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛИЙН 47.2.1 ДЭХ ЗААЛТЫГ “47.2.1. “. . . . ҮНИЙГ БАРИМТЛАН” ГЭСНИЙ ДАРАА “УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛ УЛСЫН БИРЖИЙН ҮНЭЭР АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТООЦДОГ БОЛНО.” ГЭЖ НЭМСҮГЭЙ.
3 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2023 ОНЫ . . ДҮГЭЭР САРЫН . . -НИЙ ӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨНӨ.