1/26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг:
26.4. Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын батална.”
2/64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь заалт:
“64.2.3.төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн алба, албан хаагчтай холбогдолтой мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг хангах;”
2/69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг:
69.1. Зөвлөлийн даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Зөвлөлийн гишүүдээс Засгийн газар гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан томилж болно.”
3/74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэг:
74.2. Тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн энэ хуулийн 64.2.1-д заасан арга хэмжээний талаар тэмдэглэл гаргана.
74.3. Тайланг Зөвлөлийн цахим хуудаст байршуулна.”