1 дүгээр зүйл. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг 2024 оны 12 дугаар сарын З1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.