Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 18 өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг 2024 оны 12 дугаар сарын З1-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг 2024 оны 12 дугаар сарын З1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төсөл боловсруулагчид

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх