Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 5-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг:
"40.7. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд ажлын байрыг шинээр бий болгох замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа болон оруулж ирсэн техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 5 жилийн хугацаанд хуваан тэнцүү хэмжээтэй хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.

2 ДУГААР ЗҮЙЛ
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.7 ДАХЬ ХЭСГИЙН " 38.1.20, 38.1.22, 40.2, 40.4, 40.5, 40.6-Д ЗААСНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ" ГЭСНИЙГ "38.1.22, 40.2, 40.4, 40.5, 40.6, 40.7-Д ЗААСНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ, ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ" ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 40.7 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ "40.8" ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДРӨӨС ДАГАЖ ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

 . зохицуулагч

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх