Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 5-р сарын 12 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРЬДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ХЭСЭГ НЭМСҮГЭЙ:
1/15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг
“15.3.Нэгдсэн хуралдааны танхимын зохион байгуулалт нь Улсын Их Хурлын бүрэлдэхүүн хуралдаж, ард түмний элчийн хувьд нийт иргэнийг төлөөлөх, улсын ашиг сонирхлын өмнөөс хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих болон Улсын Их Хурлын гишүүд, нам, эвслийн бүлэг байр сууриа илэрхийлж үг хэлэх, мэтгэлцэхэд зориулагдсан байна.”
2/21 дүгээр зүйлийн 21.25, 21.26, 21.27, 21.28, 21.29 дэх хэсэг
“21.25.Нэгдсэн хуралдаанд үг хэлсэн нийтийн албан тушаалтан өөрийн хийсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд мэдээллийг нуун далдлах, худал мэдээлэл хийх, Улсын Их Хуралд худал мэдээлэл бичиж ирүүлэхийг хориглоно.
21.26.Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл хийсэн гэж үзвэл гишүүн хуралдаан даргалагчид санал гаргаснаар Тамгын газар, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхэд ажлын 5 өдрийн дотор дүгнэлт гаргана.
21.27.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх нийтийн албан тушаалтан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон этгээдээр үнэн зөв, бодит мэдээлэл өгөх тухай сануулж, гарын үсэг зуруулна.
21.28.Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл өгсөн, мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж ирүүлсэн бол улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцуулах асуудлыг нам, эвслийн бүлэг, эсхүл 10-аас доошгүй гишүүн гарын үсэг зурснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.11-д зааснаар холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
21.29.Чуулганы нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл өгсөн, мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж ирүүлсэн бол нийтийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 32.7-д заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 ДУГААР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.24 ДАХЬ ХЭСГИЙГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
"21.24.Нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийж байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон нийтийн албан тушаалтан, бусад этгээд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо болон Хяналт шалгалтын түр хорооны сонсголд дуудагдаж, үг хэлж, мэдээлэл хийж байгаа этгээд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ."
3 ДУГААР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.25 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ "21.30" ГЭЖ ӨӨРЧИЛСҮГЭЙ.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.25 ДАХЬ ХЭСГИЙН "САНААТАЙГААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН" ГЭСНИЙГ ХАССУГАЙ.
5 ДУГААР ЗҮЙЛ.ЭНЭ ХУУЛИЙГ БАТАЛСАН ӨДРӨӨС НЬ ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Х. ТЭМҮҮЖИН

Х. ТЭМҮҮЖИН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх