“43.1. Мэдээллийг бичгээр, амаар, харилцаа холбооны хэрэгслээр гаргаж өгнө.”
“43.2. Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаарх мэдээллийг дараах байгууллагын аль нэгэнд ирүүлнэ.
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
2.2.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар;
2.3.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар;
2.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга;
2.5.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;
2.6.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа;
2.7.Сав газрын захиргаа;
2.8.Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч.
2.9.Цагдаагийн байгууллага;
“43.3. Мэдээлэл өгөгч өөрт нь эрсдэлтэй гэж үзвэл байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагаар дамжуулан мэдээлэл гаргах эрхтэй.”
“43.4. Мэдээлэл хүлээн авсан холбогдох байгууллага, албан тушаалтан нь мэдээллийг нягтлан шалгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.”
“43.5. Мэдээллийг хүлээн авах эрх бүхий этгээд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохоор гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон нь шалгалтын явцад тогтоогдвол холбогдох материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх.”
“43.6. Энэ хуулийн 43.4-т заасан хяналтын байгууллагад шилжүүлэх талаар мэдээлэл өгөх иргэнд урьдчилан сануулж, баталгаажуулах арга хэмжээ авна.”
“43.7 Мэдээлэл анх хүлээн авагч болон мэдээллийг дамжуулан хүлээн авсан этгээд мэдээллийн агуулга, мэдээлэгчийн нэр, хаяг болон бусад холбогдох мэдээллийг нууцална.”
“43.8 Иргэний ирүүлсэн мэдээллийг хянах явцад тухайн мэдээлэлд дурдагдаагүй бусад зөрчил илэрсэн тохиолдолд уг зөрчилтэй холбогдуулан ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогоос мэдээлэл өгсөн этгээдэд урамшуулал олгохгүй ”
“44 дүгээр зүйл. Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох”
“44.1. Иргэний гаргаж өгсөн мэдээллийн үндсэн дээр тухайн зөрчил, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд заасны дагуу торгууль, нөхөн төлбөр ногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож иргэнд мөнгөн урамшуулал олгоно.”
“44.2. Энэ хуулийн 44.1-т заасан мөнгөн урамшууллыг тухайн сум, дүүргийн Засаг дарга зөрчлийн талаар анх мэдээлэл өгсөн, илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно.”
“44.3. Энэ хуулийн 44.1-т заасны дагуу урамшуулал олгоход шүүхийн шийдвэр, тогтоол, эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийн дагуу буруутай этгээд торгууль, нөхөн төлбөрөө төлсөн байхыг шаардахгүй.”
“44.4. Нэг зөрчлийн талаар хэд хэдэн мэдээлэл ирсэн бол хамгийн түрүүнд мэдээлэл өгсөн хүнд урамшууллыг олгоно.”
“ 45 дугаар зүйл. Байгаль хамгаалагч, улсын байцаагчид урамшуулал олгох”
“45.1. Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн зөрчлийг анх илрүүлсэн буюу хэн нэг мэдээлэгчийн оролцоогүйгээр өөрөө илрүүлж, холбогдох хяналт шалгалтыг хийсэн, гэмт үйлдлийг таслан зогсоосон, мэдээлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагч урамшуулал авах эрхтэй байна.”
“45.2. Энэ хуулийн 45.1-т зааснаар зөрчлийг анх илрүүлэхэд хэд хэдэн байгаль хамгаалагч, улсын байцаагч нэгэн зэрэг ажилласан бол урамшууллыг тэнцүү хуваан олгоно.”
“45.3. Энэ хуульд зааснаар урамшуулал авах хүсэлтэй улсын байцаагч, байгаль хамгаалагч хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.”
“45.4. Энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т хэсэгт зааснаар хог хаягдлын үйлчилгээний хураамжаас тухайн орон нутагт байрлах улсын тусгай хамгаалалттай газрын хог хаягдлыг устгах, тээвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэхэд ашиглана.”