Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 3-р сарын 31 өдөр
Ulaanbaatar city
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн “5.1.1” гэснийг “5.1” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн “насанд хүрсэн” гэснийг хасч, мөн хэсэгт “болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогч нь холбогдох журам, зааврыг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангана.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

А. АРИУНЗАЯА

А. АРИУНЗАЯА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх