Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтын “Засгийн газар, Нийслэл, Монгол Улсын Хөгжлийн банкны бондын хүү” гэсний дараа “төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгийн гаргасан үнэт цаасны хүү” гэж нэмсүгэй
2 дугаар зүйл. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд дараах 21.17 дэх хэсгийг нэмсүгэй:
21.7. Энэ хуулийн 21.1.1-д заасан “төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймаг” гэж тухайн төсвийн жилд улсын төсөвт орлого төвлөрүүлсэн аймгийг ойлгоно.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Р. СЭДДОРЖ

Р. СЭДДОРЖ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх