Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 3-р сарын 09 өдөр
Ulaanbaatar city
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг:
23.7. Энэ хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад тэнцсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.7-д заасан журмаар тодорхойлсон дэлхийн шилдэг их сургууль төгссөн иргэнд энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлага хамаарахгүй.”
2/26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:
26.5. Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ хуулийн 26.4-т заасан журмыг баримтална.”
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн “Засгийн газар” гэсний дараа “төрийн албаны төв байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж,” гэж, 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтын “яам,” гэсний өмнө “төрийн албаны төв байгууллага,” гэж, 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсгийн “Зөвлөл нь” гэсний дараа “Засгийн газрын дэргэдэх” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг:
26.4. Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын батална.”
2/64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь заалт:
“64.2.3.төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн алба, албан хаагчтай холбогдолтой мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг хангах;”
2/69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг:
69.1. Зөвлөлийн даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Зөвлөлийн гишүүдээс Засгийн газар гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан томилж болно.”
3/74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэг:
74.2. Тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн энэ хуулийн 64.2.1-д заасан арга хэмжээний талаар тэмдэглэл гаргана.
74.3. Тайланг Зөвлөлийн цахим хуудаст байршуулна.”
4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “төрийн албаны төв байгууллага” гэснийг “Засгийн газар” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Төрийн албаны төв байгууллага” гэснийг “Засгийн газар” гэж, 17 дугаар зүйлийн зүйлийн 17.1 дэх хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн “төрийн албаны төв байгууллагын” гэснийг “Засгийн газрын” гэж тус тус, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн “төрийн албаны төв байгууллага” гэснийг “Засгийн газар” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсгийн “төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран” гэснийг “Засгийн газар” гэж тус тус, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “жилд” гэснийг “улиралд” гэж, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийн “төрийн албаны төв байгууллага” гэснийг “Засгийн газар” гэж, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийн, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн “Улсын Их Хуралд” гэснийг “Засгийн газарт” гэж тус тус, 65 дугаар зүйлийн 65.4, 65.7 дахь хэсгийн, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийн, 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсгийн, 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсгийн “Улсын Их Хурал” гэснийг “Засгийн газар” гэж тус тус, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо” гэснийг “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга” гэж, 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо” гэснийг “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” гэж, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын даргад” гэснийг “Ерөнхий сайдад” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн, 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсгийн, 53 дугаар зүйлийн 53.2. дахь хэсгийн, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн “төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн” гэснийг тус тус, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн “төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.12 дахь хэсгийн “Засгийн газартай зөвшилцөн” гэснийг, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн “төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр” гэснийг, мөн зүйлийн 57.5, 57.6, 56.7 дахь хэсгийн “байгууллага болон төрийн албан төв” гэснийг тус тус, 76 дугаар зүйлийн 76.2, 76.7 дахь хэсгийн “өөрөө” гэснийг тус тус, 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалтын “төрийн албаны төв байгууллагатай хамтран” гэснийг, 66 дугаар зүйлийн 66.1.8 дахь заалтын “улсын болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг боловсруулах, хянаж батлахад зохих журмын дагуу санал гаргах” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2, 66.1.5, 66.1.7, 66.1.9, 66.1.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх