“21.25.Нэгдсэн хуралдаанд үг хэлсэн нийтийн албан тушаалтан өөрийн хийсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд мэдээллийг нуун далдлах, худал мэдээлэл хийх, Улсын Их Хуралд худал мэдээлэл бичиж ирүүлэхийг хориглоно.
21.26.Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл хийсэн гэж үзвэл гишүүн хуралдаан даргалагчид санал гаргаснаар Тамгын газар, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхэд ажлын 5 өдрийн дотор дүгнэлт гаргана.
21.27.Нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх нийтийн албан тушаалтан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон этгээдээр үнэн зөв, бодит мэдээлэл өгөх тухай сануулж, гарын үсэг зуруулна.
21.28.Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл өгсөн, мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж ирүүлсэн бол улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцуулах асуудлыг нам, эвслийн бүлэг, эсхүл 10-аас доошгүй гишүүн гарын үсэг зурснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.11-д зааснаар холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
21.29.Чуулганы нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл өгсөн, мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл бичиж ирүүлсэн бол нийтийн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 32.7-д заасан хариуцлага хүлээлгэнэ."