Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 11-р сарын 16 өдөр
Ulaanbaatar city
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэг:
“6.12.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 26.1-д заасан Засгийн газрын гишүүнээр томилох тухай асуудал, 103.1-д заасан Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлын талаарх Ерөнхий сайдын танилцуулгыг хүлээн авснаас хойш уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан байхаар товыг тогтооно.”
2/39 дүгээр зүйлийн 39.23-39.28 дахь хэсэг:
“39.23.Гишүүн, нам, эвслийн бүлгийн болон энэ хуулийн 39.9-д заасан ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүй бол тухайн санал гаргасан гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хамтран санал гаргасан бол санал гаргасан гишүүдийн олонх, нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг санал гаргасан бол нам, эвслийн бүлгийг төлөөлөх эрх бүхий гишүүн, ажлын хэсгийн ахлагч дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгах хүсэлт гаргана.
39.24.Энэ хуулийн 39.23-т заасны дагуу хүсэлт гаргаагүй дэмжигдээгүй саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгахгүй.
39.25.Хуулийн төслийг энэ хуулийн 39.3, 39.5-д заасны дагуу Байнгын хороогоор хэлэлцэхэд гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүй бол тухайн санал гаргасан гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хамтран санал гаргасан бол санал гаргасан гишүүдийн олонх, нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг санал гаргасан бол нам, эвслийн бүлгийг төлөөлөх эрх бүхий гишүүн, ажлын хэсгийн ахлагч уг саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хураалгах хүсэлтээ тухайн Байнгын хорооны хуралдаанд гаргана.
39.26.Энэ хуулийн 39.3, 39.5-д заасан санал, дүгнэлтийн хамт гаргасан зарчмын зөрүүтэй саналаар холбогдох Байнгын хороо санал хураалт явуулж, дэмжсэн, дэмжээгүй саналыг аль алиныг нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгана.
39.27.Энэ хуулийн 39.23, 39.25-д заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй саналыг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн санал хураалгах хүсэлтийг санал гаргасан гишүүн, нам, эвслийн бүлэг тухайн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгуулна.
39.28.Зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн, нам, эвслийн бүлэг өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн эсэхийг мэдээгүй нь тухайн саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгах үндэслэл болохгүй.”
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсгийн “Гишүүн санал хураалтад оролцохдоо “зөвшөөрсөн”, эсхүл “татгалзсан” саналын аль нэгийг өгнө.” гэсний дараа “Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төсөл, тодорхой асуудал хэлэлцэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмжих эсэхээр санал хураана.” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг
“26.1.Улсын Их Хурал Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор сонсоно.”
2/103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг
“103.1.Улсын Их Хурал Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг танилцуулах тухай Ерөнхий сайдын танилцуулгыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор сонсоно.”
4 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.30 дахь заалт, 39.31 дэх заалтын “39.28, 39.29-т” гэснийг “39.34, 39.35-д” гэж, 41 дүгээр зүйлийн 41.11 дэх хэсгийн “39.24-т” гэснийг “39.30-д” гэж, 41.12 дахь хэсгийн “39.25-д” гэснийг “39.31-д” гэж, 731 дүгээр зүйлийн 731.3 дахь хэсгийн “39.30-д” гэснийг “39.36-д” гэж, 84 дүгээр зүйлийн 84.2.3 дахь заалтын “энэ хуулийн 84.2.2-т заасны дагуу Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр” гэснийг “холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь” гэж, 85 дугаар зүйлийн 85.1.7 дахь заалтын “энэ хуулийн 85.1.4-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны саналаар” гэснийг “нэгдсэн хуралдаан энэ хуулийн 85.1.2-т заасан албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх” гэж, 96 дугаар зүйлийн 96.2.2 дахь заалтын “сонсох” гэснийг “сонсож, ил санал хураалт явуулах” гэж, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “7 хоногийн дараа” гэснийг “3 хоногийн дараа” гэж, 39 дүгээр зүйлийн 39.23-39.33 дахь хэсгийн дугаарыг “39.29-39.33” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5.2 дахь заалт, 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэг, 98 дугаар зүйлийн 98.5 дахь хэсгийн “Байнгын хорооны саналаар” гэснийг тус тус, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсгийн “холбогдох Байнгын хорооны саналаар” гэснийг, 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийн “Байнгын хорооноос оруулсан саналын томьёоллоор” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.4 дэх заалт, 90 дүгээр зүйлийн 90.7 дахь заалт, 96 дугаар зүйлийн 96.2.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга

Төслийн хэрэглэгчид

М. БАДАМСҮРЭН

М. БАДАМСҮРЭН

Initiator of the draft law
Ж. АЛДАРЖАВХЛАН

Ж. АЛДАРЖАВХЛАН

Initiator of the draft law
Н. АЛТАНШАГАЙ

Н. АЛТАНШАГАЙ

Initiator of the draft law
О. АМГАЛАНБААТАР

О. АМГАЛАНБААТАР

Initiator of the draft law
a. amarmend

Т. АУБАКИР

Initiator of the draft law
a. amarmend

Э. БАТ-АМГАЛАН

Initiator of the draft law
Р. БАТБОЛД

Р. БАТБОЛД

Initiator of the draft law
О. БАТНАЙРАМДАЛ

О. БАТНАЙРАМДАЛ

Initiator of the draft law
Н. БАТСҮМБЭРЭЛ

Н. БАТСҮМБЭРЭЛ

Initiator of the draft law
П. БАТЧИМЭГ

П. БАТЧИМЭГ

Initiator of the draft law
a. amarmend

Э. БАТШУГАР

Initiator of the draft law
Б. БАТ-ЭРДЭНЭ

Б. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Д. БУМ-ОЧИР

Д. БУМ-ОЧИР

Initiator of the draft law
a. amarmend

С. БЯМБАЦОГТ

Initiator of the draft law
Ж. ГАЛБАДРАХ

Ж. ГАЛБАДРАХ

Initiator of the draft law
П. ГАНЗОРИГ

П. ГАНЗОРИГ

Initiator of the draft law
Д. ГАНМАА

Д. ГАНМАА

Initiator of the draft law
a. amarmend

Г. ДАМДИННЯМ

Initiator of the draft law
a. amarmend

Б. ЖАВХЛАН

Initiator of the draft law
Х. ЖАНГАБЫЛ

Х. ЖАНГАБЫЛ

Initiator of the draft law
Б. ЗАЯАБАЛ

Б. ЗАЯАБАЛ

Initiator of the draft law
М. МАНДХАЙ

М. МАНДХАЙ

Initiator of the draft law
Б. МӨНХСОЁЛ

Б. МӨНХСОЁЛ

Initiator of the draft law
З. МЭНДСАЙХАН

З. МЭНДСАЙХАН

Initiator of the draft law
a. amarmend

Н. НАРАНБААТАР

Initiator of the draft law
П. НАРАНБАЯР

П. НАРАНБАЯР

Initiator of the draft law
У. ОТГОНБАЯР

У. ОТГОНБАЯР

Initiator of the draft law
Л. СОРОНЗОНБОЛД

Л. СОРОНЗОНБОЛД

Initiator of the draft law
a. amarmend

Ч. УНДРАМ

Initiator of the draft law
Д. ҮҮРИЙНТУЯА

Д. ҮҮРИЙНТУЯА

Initiator of the draft law
Д. ЭНХТҮВШИН

Д. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law
С. ЭРДЭНЭБАТ

С. ЭРДЭНЭБАТ

Initiator of the draft law
a. amarmend

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх