Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /Анхдагч хууль/
-

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хүүхэд бүр хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино

2 ДУГААР ЗҮЙЛ
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1. Хүүхдийн хөгжлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хүүхэд хамгааллын тухай хууль2, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль3, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль4 Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль5, Хүүхдийн эрхийн тухай хууль6, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхэд бүрийн хичээлээс гадуурх сургалтад хамрагдахтай холбогдсон үйл ажиллагаа, түүнд төр, орон нутгийн болон боловсрол, соёл, спорт, иргэний нийгмийн байгууллага, иргэн, хуулийн этгээд, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, эрх үүргийг зохицуулна.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛИЙН НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “хүүхдийн хөгжил” гэж хүүхэд өөрийн сонирхолд үндэслэн, өөрийгөө хөгжүүлэх зорилгоор хичээлийн хөтөлбөрөөс гадуур оролцох шинжлэх ухаан, технологи, гадаад хэл, нийгмийн оролцоо, спорт, соёл, урлагийн гэх мэт мэдлэг, ур чадварыг олгох, хувь хүний хөгжлийг дэмжих, сэтгэл зүйн боловсрол олгох дугуйлан, клуб, хөтөлбөр зэрэг бүтээлч үйл ажиллагааг;
4.1.2. “дэмжлэг” гэж төрөөс үзүүлэх санхүүжилт, дэд бүтэц, мэргэжилтний сургалт, чанарын хяналт зэрэг арга хэмжээг;
4.1.3. “Хүүхдийн хөгжлийн төв” гэж тухайн орон нутагт хүүхэд хичээлээс гадуурх буюу чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нөхцөл, санхүүжилтийг төрөөс зохион байгуулалттайгаар хангасан хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны чиглэл бүхий сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагын барилга байгууламжийг;
4.1.4. “боловсролын сургалтын байгууллага” гэж Монгол Улсын газар нутагт төрийн болон хувийн өмчлөлийн хэлбэртэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, их, дээд сургууль зэрэг бүх шатны боловсролын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагыг;
4.1.5. “хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагч” гэж хүүхдийн хөгжлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл. Хичээлээс гадуурх хөгжлийн чиглэлээрх сургалтын үйл ажиллагааны чиглэл
5.1. Дараах чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулна:
5.1.1. шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи
5.1.3. спорт, биеийн тамир
5.1.4. хөтөлбөрт суурилсан хувь хүний хөгжил
5.1.5. сэтгэл зүйн боловсрол
5.1.6. санхүүгийн боловсрол
5.1.7. нийгмийн оролцоо
5.1.8. хүрээлэн байгаа орчны боловсрол, байгаль хамгаалал

5.2
ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ХӨГЖЛИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХҮҮХЭД БҮРИЙН НАС, СОНИРХОЛ, ХӨГЖЛИЙН ОНЦЛОГТ НИЙЦСЭН БАЙНА.

5.3
ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН АГУУЛГАД ХАРШЛАХ ШАШНЫ ШИНЖТЭЙ ҮЗЭЛ САНАА ТҮГЭЭХ, УЛС ТӨРИЙН БОЛОН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ХҮЧИРХИЙЛЭЛИЙН АЛИВАА ХЭЛБЭРИЙГ ДЭМЖСЭН АГУУЛГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОНО.

6 ДУГААР ЗҮЙЛ
ХҮҮХДИЙН ОРОЛЦОО
6.1. Хүүхэд сайн дурын үндсэн өөрийн сонирхолд нийцсэн үйл ажиллагаанд оролцоно.
6.2. Хүүхдийн санал, санаачилгыг үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгана.
6.3. Хүүхэд өөрийн харьяалагдах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Хүүхэд хөгжлийн төв, сургалтын төв, дугуйланд энэ хуулийн 5.1 дэх хэсэгт заасан чиглэлийн сургалтад жилд зургаан сараас доошгүй хугацаанд хамрагдаж болно.

7 ДУГААР ЗҮЙЛ
ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦОО
7.1. Хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч дараах байдлаар оролцоно:
7.1.1. эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, бие бялдар, авьяас, ур чадвар, сонирхлын хөгжлийг дэмжих, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдах боломжийг хангах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;
7.1.2. хүүхдийн үзэл бодол, сонирхол, хэрэгцээг сонсож, шийдвэр гаргах үйл явцад оролцуулан, нас, онцлог, хөгжил, сонирхол, хэрэгцээнд нийцсэн байдлаар шийдвэр гаргах;
7.1.3. зөвшөөрөгдсөн хөгжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаарх мэдээллийг тогтмол авч, үнэлэлт дүгнэлт өгөх;
7.1.4. багш, хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагчтай харилцаж, хамтран ажиллах;
7.1.5. хөгжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн хэрэгжилт, хамрагдалтад хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд байгууллагад санал хүргүүлэх;
7.1.6. хөгжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн төлбөрт төсвөөөс олгосон дүн хангалтгүй тохиолдолд зөрүүг сайн дурын үндсэн дээр гаргах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ОРОЛЦОГЧИЙН ЭРХ,ҮҮРЭГ
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1. Улсын Их Хурал нь хүүхдийн хөгжлийг дэмжих талаар дараах бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1. улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн бодлогыг тодорхойлох;
8.1.2. улсын төсөв, Үндэсний баялгийн сангаас жил бүр хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтад зориулан олгох төсвийг батлах;
8.1.3. хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын үйл ажиллагаанд зарцуулах нийт санхүүжилтийн хэмжээг батлах;
8.1.4. хүүхдийн хөгжлийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХ
9.1. Засгийн газар нь хүүхдийн хөгжлийг дэмжих талаар дараах бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1. улсын хэмжээнд хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээрх бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах;
9.1.2. хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
9.1.3. хичээлээс гадуурх хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын болон Үндэсний баялгийн сангийн төсвийн төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах;
9.1.4. хичээлээс гадуур хүүхдийн хөгжлийг дэмжихэд зориулан батлагдсан төсвийг хүүхдийн тоонд үндэслэн аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэх.

10 ДУГААР ЗҮЙЛ
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН
10.1. Хүүхдийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүүхдийн хөгжлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1. хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тайлагнах;
10.1.2. хүүхдийн асуудал хариуцсан бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
10.1.3. хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн цахим санг бүрдүүлэх.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЧИГ ҮҮРЭГ
11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүүхдийн хөгжлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1. тухайн шатны төсвөөс жил бүр хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтад зориулсан төсөв батлах;
11.1.2. энэ хуулийн 13.4-т заасан хичээлээс гадуурх хүүхдийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжих бүтээн байгуулалт, дэд бүтэц, орчны тохируулга, шаардлагатай үед хэрэглэх материалаг нөөц, тоног төхөөрөмжийг зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;
11.1.3. харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 13.1-д заасан хөгжлийн төвийг ажиллуулахад шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчит барилга байгууламжийг тэргүүн ээлжид ашиглуулах шийдвэрийг гаргах.

12 ДУГААР ЗҮЙЛ
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЧИГ ҮҮРЭГ
12.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь хүүхдийн хөгжлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1. харьяалах нутаг дэвсгэртээ Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
12.1.2. хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын үйл ажиллагаанд шаардагдах төсвийг орон нутгийн төсвийн төсөлд тусган тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
12.1.3. харьяалах нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд шаардлагатай барилга байгууламж, дэд бүтэц, орчны тохируулга, шаардлагатай үед хэрэглэх материалаг нөөц, тоног төхөөрөмжийн зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
12.1.4. хөгжлийн төвөөр очиж болон үйлчилгээ авах боломж нөхцөл нь хязгаарлагдсан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээлээс гадуур хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэйгээр зохион байгуулах;
12.1.5. энэ хуулийн 13.1-д заасан хөгжлийн төвийг харьяалах нутаг дэвсгэртээ байгуулахдаа тухайн орон нутгийн сургууль, цэцэрлэг, соёлын төв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн барилга байгууламжийг тэргүүн ээлжид гэрээгээр ашиглуулах;
12.1.6. төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хичээлээс гадуурх хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг зохион байгуулах гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд7 нийцүүлэн сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;

12.2
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НЬ 12.1.6-Д ЗААСАН ЭРХИЙГ СУМ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ШИЛЖҮҮЛЖ БОЛОХ БӨГӨӨД ИЙНХҮҮ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТҮҮНИЙГ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ.

13 ДУГААР ЗҮЙЛ
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЧИГ ҮҮРЭГ
13.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь тухайн орон нутгийн хүүхдийн тоо, нутаг дэвсгэрийн байршил, барилга байгууламжийн хүрэлцээ дээр тулгуурлан энэ хуулийн 5.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах сургалт, дугуйлан зохион байгуулах хүүхдийн хөгжлийн төвийг төвлөрсөн болон төвлөрсөн бусаар байгуулна.
13.2. Хүүхэд хөгжлийн төвийг байгуулахдаа тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, соёлын төв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн барилга байгууламжийг тэргүүн ээлжид ашиглах бөгөөд хүүхэд бүрийн хэрэгцээ, шаардлага, онцлогт тохирсон ээлтэй, хүртээмжтэй байх нөхцөл боломжийг хангана.
13.3. Сонгон шалгаруулалтаар шалгарсан энэ хуулийн 5.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах хувь хүн, хуулийн этгээд гэрээний үндсэн дээр хүүхдийн хөгжлийн төвд үйл ажиллагаа явуулж болно.
13.4. Энэ хуулийн 13.1-д заасан хувь хүн, хуулийн этгээд нь эрсдэлт нөхцөлд байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх тусгайлсан хөтөлбөр, хүний нөөцтэй байх бөгөөд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
13.5. Иргэн, хуулийн этгээдийн шаардлага хангасан барилга байгууламжид гэрээний үндсэн дээр хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллаааг явуулж болно.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
14.1. Бүх шатны боловсролын байгууллага нь үндсэн сургалтын цагаас бусад цагт тухайн сургуулийг хүүхэд хөгжлийн төвөөр ажиллуулах боломжоор хангана
14.2. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангана.

15 ДУГААР ЗҮЙЛ
ХӨГЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ЧИГ ҮҮРЭГ
15.1. Хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагч нь энэ хуулийн 5.1-д заасан хичээлээс гадуурх үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна
15.2. Хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нартай хүүхдийг хөгжүүлэх, суралцуулах талаар хариуцлагын гэрээ байгуулж, эргэх холбоотой тогтмол харилцаж, санал хүсэлтийг хүлээн авч, тухай бүр шийдвэрлэн хамтран ажиллана.
15.3. Сургалт, дугуйланд хамрагдаж буй хүүхдүүдийг уралдаан, тэмцээн, хөгжлийн олон талт үйл ажиллагаанд оролцуулж, хүүхдүүдийн бүтээл, авьяас ур чадвар, амжилтыг эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд танилцуулж байна.
15.4. Хөгжлийн үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргаж, төр, орон нутгийн холбогдох байгууллагууд, багш, эцэг эх, асран хамгаалагч нартай нээлттэй хамтран ажиллана.
15.5. Хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны гадна хүүхэд хамрагдахгүй байхаас урьдчилан сэргийлж хамтарсан багийн гишүүдтэй хамтран ажиллана.
15.6. Хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагч нь сар бүр сургалтын үйл ажиллагааны гүйцэтгэлийн баримтыг холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулан баталгаажуулж, тухайн шатны Засаг даргын тамгын газарт хүргүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ
16 дугаар зүйл. Санхүүгийн эх үүсвэр
16.1. Хүүхдийн хөгжлийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
16.1.1. үндэсний баялгийн сангаас жил бүр олгох хөрөнгө;
16.1.2. улсын болон орон нутгийн төсөв
16.1.3. үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр;
16.1.4. дотоод, гадаадын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж.

17 ДУГААР ЗҮЙЛ
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ
17.1. Хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааны зардал, дэд бүтэц, барилга байгууламж, тохируулга, шаардлагатай үед хэрэглэх материалаг нөөц, тоног төхөөрөмжийн санхүүжилт нь улсын төсөв, Үндэсний баялгийн сангаас жил бүр олгох хөрөнгө болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээс бүрдэнэ.
17.2. Хичээлээс гадуурх хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтад хамрагдах хүүхдэд сар бүр төсвөөс олгох санхүүжилтийн дэмжлэгийн хэмжээг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт заасан Засгийн газрын гишүүд хамтран батална.
17.3. Хүүхдийн хөгжлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагчийн санхүүжилтийг тухайн шатны Засаг дарга талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дaгyy cap бүр олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ
18 дугаар зүйл. Хуулийн биелэлтэд хяналт тавих
18.1. Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
18.2. Тухайн шатны Засаг дарга болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэдээллийн санд бүртгэлтэй хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулагч хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнг хүүхдийн оролцоо, чанар, хүртээмж, эцэг эхийн сэтгэл ханамжийн үндсэн дээр жил бүр дүгнэж жагсаалтыг шинэчилнэ.
18.3. Энэ хуулийн 18.2-д заасан үр дүнгийн үнэлгээний журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

19 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
19.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд8 заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль9, Зөрчлийн тухай хуульд10 заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.3. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд торгуул оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

20 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
20.1. Энэ хуулийг 2026 оны … дугаар сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

М. БАДАМСҮРЭН

М. БАДАМСҮРЭН

Initiator of the draft law
М. ГАНХҮЛЭГ

М. ГАНХҮЛЭГ

Initiator of the draft law
Б. ЗАЯАБАЛ

Б. ЗАЯАБАЛ

Initiator of the draft law
Л. МӨНХБАЯСГАЛАН

Л. МӨНХБАЯСГАЛАН

Initiator of the draft law
Б. МӨНХСОЁЛ

Б. МӨНХСОЁЛ

Initiator of the draft law
Б. УЯНГА

Б. УЯНГА

Initiator of the draft law
Ч. АНАР

Ч. АНАР

Initiator of the draft law
Ж. АЛДАРЖАВХЛАН

Ж. АЛДАРЖАВХЛАН

Initiator of the draft law
T. Dolgormaa

Д. БАТЛУТ

Initiator of the draft law
T. Dolgormaa

Ж. БАТЖАРГАЛ

Initiator of the draft law
Д. ГАНМАА

Д. ГАНМАА

Initiator of the draft law
Х. ЖАНГАБЫЛ

Х. ЖАНГАБЫЛ

Initiator of the draft law
С. ЗАМИРА

С. ЗАМИРА

Initiator of the draft law
С. ЗУЛПХАР

С. ЗУЛПХАР

Initiator of the draft law
Л. СОРОНЗОНБОЛД

Л. СОРОНЗОНБОЛД

Initiator of the draft law
А. УНДРАА

А. УНДРАА

Initiator of the draft law
Д. ҮҮРИЙНТУЯА

Д. ҮҮРИЙНТУЯА

Initiator of the draft law
Б. ХЭРЛЭН

Б. ХЭРЛЭН

Initiator of the draft law
Д. ЭНХТҮВШИН

Д. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law
С. ЭРДЭНЭБАТ

С. ЭРДЭНЭБАТ

Initiator of the draft law
Ц. ИДЭРБАТ

Ц. ИДЭРБАТ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх