“39.1.18.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчил, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээний хэрэгсэлд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглах;
Тайлбар: -Энэ хуульд заасан “контент" гэж олон нийтийн сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг;
-“нийгмийн сүлжээний хэрэгсэл” гэж цахим орчинд хэрэглэгч контент үүсгэх, түүнийг бусад хэрэглэгч, нийтэд түгээх, ил болгох болон устгах боломжтой, бусадтай харилцах, мэдээлэл харилцан солилцох зориулалт бүхий, хэрэглэгчийн үүсгэсэн контентод суурилсан сүлжээг;
-“түгээх” гэж хэрэглэгч контент, мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээний тодорхойгүй хүрээний хэрэглэгчид болон нийтэд нээлттэй хүргэхийг;”