1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдах үед олдсон, илэрсэн түүх соёлын дурсгалт зүйл, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан бол үйл ажиллагаа явуулах эрх хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.”
25/25.3 дугаар зүйл:
“25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
1. Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.ашигт малтмал хайх, ашиглах, олборлох явцад олдсон, илэрсэн соёлын биет өвийг завшиж, үрэгдүүлж;
2.3.археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгааны явцад олдсон, илэрсэн соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
26/27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалт:
“2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
4 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “нэг зуун” гэснийг “дөрвөн зуун тавин” гэж, 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг” гэснийг “хүн,” гэж, 6.7 дугаар зүйлийн гарчгийг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил” гэснийг “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэж, мөн зүйлийн 2.2 дахь заалтын “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэснийг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэж, 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан
сараас нэг жил” гэснийг “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэж, 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн” гэснийг “санал өгүүлэхээр мөнгө, эд хөрөнгө өгсөн” гэж, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэснийг “завшсан” гэж, 17.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан” гэснийг “албан тушаалын байдлаа” гэж, 19.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хоёр жилээс найман жил” гэснийг “таван жилээс арван хоёр жил” гэж, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил” гэснийг “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэснийг “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил” гэж, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалт, 22.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын “томилогдох” гэснийг “ажиллах” гэж, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалт, 22.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын “гурван жил” гэснийг “хоёр жилээс таван жил” гэж, 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дөрвөн зуун тавин нэгжээс таван
мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” гэснийг “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэснийг “хоёр жилээс найман жил” гэж, 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэснийг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил” гэж, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил” гэснийг “эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “таван жил” гэснийг “найман жил” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “арван жил” гэснийг “найман жил” гэж тус тус өөрчилсүгэй.