Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 5-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/1.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг харгалзаж, энэ хуулийг баримтална.”
2/1.5 дугаар зүйлийн 1.6 дахь заалт:
“1.6.хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол, мэдээлэл дахин гаргасан.”
3/5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
“8.Энэ зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасан томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
4/7.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Яллагдагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.”
5/8.5 дугаар зүйлийн 15 дахь хэсэг:
“15.Прокурор нь гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.”
6/14.1 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт:
“1.7.хувийн батлан даалтад өгөх.”
7/14.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг шүүх хангана.”
8/14.15 дугаар зүйл: “14.15 дугаар зүйл.Хувийн батлан даалт
1. Хувийн батлан даалт гэж байнга оршин суугаа газрын хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн иргэнээс яллагдагч, шүүгдэгчийг төлөв томоотой байлгах, шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авахыг ойлгоно.
2. Яллагдагч, шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлбал хариуцлага хүлээлгэхийг батлан даагчид сануулах ба яллагдагч, шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлсан тохиолдолд тухайн яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг батлан даагчаар нөхөн төлүүлнэ.”
9/15.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
“7.Энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүхийн шийдвэрт нэг сарын дотор дахин гомдол гаргахгүй.”
10/17.1 дүгээр зүйлийн 6, 7, 8 дахь хэсэг:
“6.Эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхэд хязгаарлалт болохгүй.
7.Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан мөрдөгч даруй прокурорт танилцуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна.
8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.”
11/17.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
“4.Прокурор хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан мөрдөгчид дараах мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг даалгана.
4.1. Энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан мөрдөн шалгах ажиллагаа;
4.2. Энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа;
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч явуулахдаа хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн бүхий л ажиллагааг явуулахгүй байж болно.”
12/17.4 дүгээр зүйлийн 7, 8, 9 дэх заалт:
7. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно.
8. Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй.
9. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын Дээд шүүх батална.”
13/20.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Хуулийн этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн яллагдагч, шүүгдэгчид энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг давхар хэрэглэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нөхцөлөөр хангана.”
14/28.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалт:
“1.6.дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байгаа бол.”
15/28.2 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг:
“7.Дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байгаа бол өмгөөлөгчийн оролцоог хангаж, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж, хавтаст хэрэгт хавсаргана. 8.Дуу-дүрс харж, мэдүүлэг авах ажиллагааны журмыг Улсын ерөнхий прокурор батална.”
16/30.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: “4.Нэг асуудлаар гаргасан хэд хэдэн гомдол, мэдээллийг нэгтгэн шалгана.”
17/30.18 дугаар зүйл: “30.18 дугаар зүйл.Хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлэх, сэргээх
1. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй тохиолдолд хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлнэ.
2. Энэ зүйлийн 1-д заасан нөхцөл арилсан, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай бол прокурор хэрэг бүртгэлтийг сэргээх тухай тогтоол гаргана.”
18/39.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
“9.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.”
2 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтын “яллагдагчаар татахаас татгалзах,” гэсний дараа “хэрэг бүртгэлт,” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “19.14/Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/,” гэсний дараа “19.18/Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах/,” гэж, “20.2/Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах/,” гэсний дараа “20.19 /Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах/,” гэж, мөн зүйлийн 2.1 дэх заалтын “22.12/Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/,” гэсний дараа “дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22.13/Хахууль авах/,” гэж, 6.2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтын “яллагдагчийг” гэсний дараа “мэдэгдэх хуудсаар” гэж, мөн зүйлийн 2.12 дахь заалтын “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан,” гэсний өмнө “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан,” гэж, 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын “эхнэр, нөхөр,” гэсний дараа “ хүүхэд,” гэж, 12.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгчдэгчийг” гэсний дараа “мөрдөгч,” гэж, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дуу-дүрсний бичлэг,” гэсний дараа “эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт,” гэж, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хавсаргана.” гэсний дараа
“Гэрчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргаж болно.” гэж, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “нөхөн төлсөн,” гэсний дараа “хор уршгийг арилгасан” гэж, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүлээн зөвшөөрч,” гэсний дараа “мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол” гэж, 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “газар очиж,” гэсний дараа “эсхүл дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж” гэж, 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Арван есдүгээр бүлэг/Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/,” гэсний дараа “19.18/Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах/,” гэж, 28.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “боломжгүй” гэсний дараа “, эсхүл дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг өгсөн” гэж, 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “иргэний хариуцагч,” гэсний дараа “эсхүл” гэж, 43.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтын “эрүүдэн шүүх” гэсний дараа “, хүчээр алга болгох” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Мөрдөгч, эсхүл прокурор нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ.”
2/14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан яллагдагчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн аргыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.”
3/17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно.”
4/33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь заалт:
“6.6.шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах тухай хүсэлт;”
4 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын “тухайн хэргийг урьд нь” гэснийг “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын “22.4/Хахууль авах/,” гэснийг “22.4/Нийтийн албан тушаалтан хахууль авах/,” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Тагнуул,” гэснийг “Шүүгч, прокурор, тагнуул,” гэж, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын “прокурорын” гэснийг “прокурор, мөрдөгчийн” гэж, 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа” гэснийг “Харилцаа” гэж, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор” гэснийг “Мөрдөгч, прокурор” гэж, 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “1.6-д” гэснийг “1.6, 1.7-д” гэж, мөн хэсгийн “1.1-д” гэснийг “1.1, 1.7-д” гэж, 14.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн “1.6-д” гэснийг “1.6, 1.7-д” гэж, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шүүхэд хэргийг” гэснийг “прокурор хэргийг шүүхэд” гэж, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ял оногдуулах” гэснийг “эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх” гэж, мөн зүйлийн 4.5 дахь заалтын “хохирол” гэснийг “хохирлоо нөхөн төлсөн” гэж, мөн заалтын “нөхөн төлсөн” гэснийг “арилгасан” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн “хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэснийг “хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж, 25.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн “Мэдүүлэг авсны дараа дахин мэдүүлэг авах үед өмнөх” гэснийг “Өмнөх” гэж, “31.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “прокурор” гэснийг “мөрдөн шалгах ажиллагаа “танилцуулж, хувийг гардуулж болно.” гэж, явуулах албаны дарга” гэж, 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “танилцуулна.” гэснийг
“танилцуулж, хувийг гардуулж болно.” гэж, 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “баривчилж саатуулах” гэснийг “баривчлах” гэж, 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “баривчилсан даруй” гэснийг “баривчлах үед” гэж, 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэснийг “танилцуулна.” гэж, 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн “гардуулсны” гэснийг “үйлдсэний” гэж, 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно.” гэснийг “эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулж болно.” гэж, 33.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “яллагдагчийн” гэснийг “яллагдагч, шүүгдэгчийн” гэж, 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дүгнэлт” гэснийг “санал” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “14.5 /Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 14.6 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх/, 14.7 /Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах/, 14.8 /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/,” гэснийг, 17.3 дугаар зүйлийн “яллах дүгнэлт үйлдэн” гэснийг, 24.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “прокурорын шийдвэрт заасан хугацаанд” гэснийг, 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “хэзээ, хэн гэдэг прокурорын шийдвэрээр” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа

Төслийн хэрэглэгчид

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх