1/8 дугаар зүйлийн 8.1.1.дэх заалт:
“8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичгийн төслийг, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын дүн шинжилгээ, тооцоонд үндэслэн боловсруулж, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;”
2/8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалт:
“8.4.3.төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа, шаардлагатай тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн жилийн төсөвт баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг тус тус боловсруулж жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ;”
3/8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалт:
“8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг холбогдох макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн эсэхэд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлнэ;”
4/28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг:
“28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг дараах журмаар боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
28.2.1.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг санал боловсруулах бүх шатанд олон нийтэд хэлэлцүүлсэн байна;
28.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд орон нутгийн иргэдийн саналыг авсан байна;”