Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 1-р сарын 15 өдөр
Ulaanbaatar city
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/4 дүгээр зүйлийн 4.1.57 дахь заалт:
“4.1.57.“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.1-т заасныг.”
2/8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалт:
“8.1.11.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоог хийж, жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.”
3/8 дугаар зүйлийн 8.4.71 дэх заалт:
“8.4.71.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 9 дүгээр сарын 20-нд хүргүүлж, нийтэд мэдээлнэ;”
4/10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг:
“10.5.Энэ хуулийн 10.1.13-т заасан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнахад төслийн кодыг үндэслэн төрийн болон орон нутгийн өмчид бүртгэж, төсвийн төлөвлөлтөд тусгана.
5/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:
11.2.Монгол Улсын шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.2.1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн тооцоонд үндэслэн боловсруулсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;
6/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:
“12.3.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.3.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, түүнд тусгах эдийн засаг, төсвийн таамаглалыг боловсруулах;
7/24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэг:
“24.7.Төсвийн хөрөнгө, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хөрөнгийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөг, ойн баярт зориулж зарцуулахыг хориглоно”
8/27 дугаар зүйлийн 27.1.10 дахь заалт:
“27.1.10.тухайн жилийн төсвийн төсөлд төсвийн тогтворжуулалтын сан болон ирээдүйн өв сангийн дансны үлдэгдэлийн мэдээллийг тусгасан байх ”
9/28 дугаар зүйлийн 28.3.12 дахь заалт:
“28.3.12.олон нийтээр хэлэлцүүлсэн санал.”
“281 дугаар зүйл.Төсвийг төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах
281.1.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:
281.1.1.төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах;
281.1.2.байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах.
281.2.Энэ хуулийн 281.1.1-д заасан хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 3, 8 дугаар сард багтаан дараах журмаар зохион байгуулна:
281.2.1.иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн 10.2-т заасан Зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх;
281.2.2.хэлэлцүүлгийг нийгмийн халамж, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбар бүрээр явуулах;
281.2.3.хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах зэрэг шинжтэй саналыг нэгтгэн эрэмбэлж, тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах;
281.3.Энэ зүйлээр зохицуулсан харилцаа нь төсвийн тодотголын төсөл боловсруулахад мөн адил хамаарна.
281.4.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, түүний нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард багтаан энэ хуулийн 281.1-д заасан журмаар зохион байгуулна.
281.5.Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмыг Засгийн газар батална.
11/291 дүгээр зүйлийн 291.2.6 дахь заалт:
“291.2.6.олон нийтээр хэлэлцүүлсэн байх.”
12/291дүгээр зүйлийн 291.5 дахь хэсэг:
“291.5.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.”
13/32 дугаар зүйлийн 32.2.22 дахь заалт:
“32.2.22.энэ хуулийн 281.2.3-т заасны дагуу хэлэлцүүлгээс гарсан саналыг тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулгад тусгана.”
14/32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг:
“32.3.Энэ хуулийн 32.2.16-д заасан алдагдал санхүүжүүлэх санал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байх бөгөөд түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, хугацааг тодорхой тусгасан байна.”
15/70 дугаар зүйлийн 70.2, 70.3, 70.4, 70.5 дахь хэсэг:
“70.2.Энэ хуулийн 281.2, 281.3-д заасныг гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно.
70.3.Хууль зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
70.4.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж буй албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.
70.5.Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.”
2 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалтын “төсөл, арга хэмжээг” гэсний дараа “бүртгэх, кодлох,” гэж 29 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалтын “арга хэмжээг” гэсний дараа “хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтын “макро” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан” гэж, 27 дугаар зүйлийн 27.4.1 дэх заалтын “шийдвэрийн” гэсний дараа “талаарх холбогдох этгээдийн” гэж, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн “28.3.8” гэсний дараа “, 28.3.12” гэж, 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтын “санхүүжилтийн эх үүсвэрээр” гэсний дараа “анхны төсөвт өртөг, код” гэж, 55 дугаар зүйлийн 55.4.2 дахь заалтын “ирэх” гэсний өмнө “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан” тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.4.3, 8.4.4, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 8.1.1.дэх заалт:
“8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичгийн төслийг, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын дүн шинжилгээ, тооцоонд үндэслэн боловсруулж, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;”
2/8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалт:
“8.4.3.төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа, шаардлагатай тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тухайн жилийн төсөвт баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг тус тус боловсруулж жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ;”
3/8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалт:
“8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг холбогдох макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн эсэхэд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлнэ;”
4/28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг:
“28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг дараах журмаар боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
28.2.1.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг санал боловсруулах бүх шатанд олон нийтэд хэлэлцүүлсэн байна;
28.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд орон нутгийн иргэдийн саналыг авсан байна;”
4 дүгээр зүйл. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтын “25-ны” гэснийг “10-ны” гэж, 8.4.2 дахь заалтын “8 дугаар сарын 01-ний” гэснийг “07 дугаар сарын 20-ны” гэж, 8.4.3 дахь заалтын “8 дугаар сарын 15-ны” гэснийг “07 дугаар сарын 25-ны” гэж, 8.4.5 дахь заалтын “10 дугаар сарын 1-ний дотор” гэснийг “9 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж,” гэж, 8.4.7 дахь заалтын “10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх” гэснийг “9 дүгээр сарын 25-нд хүргүүлж, нийтэд мэдээлэх” гэж, 8.4.8 дахь заалтын “хэлэлцэн жил бүрийн” гэснийг “жил бүрийн намрын ээлжит чуулган эхлэх өдрөөс эхлэн хэлэлцэн” гэж, 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4, 28.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 28.1 дэх хэсгийн “үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэснийг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл,” гэснийг хассугай.
6 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
8. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

Г. Нарантуяа

Г. ТЭМҮҮЛЭН

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ш. АДЬШАА

Initiator of the draft law
Г. Нарантуяа

С. АМАРСАЙХАН

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Т. АУБАКИР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ё. БААТАРБИЛЭГ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Э. БАТ-АМГАЛАН

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ж. БАТЖАРГАЛ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ж. БАТСУУРЬ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Б. БАТТӨМӨР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Э. БАТШУГАР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ж. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Б. БЕЙСЕН

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Н. ГАНИБАЛ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Т. ДОРЖХАНД

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Б. ЖАРГАЛМАА

Initiator of the draft law
Ц. ИДЭРБАТ

Ц. ИДЭРБАТ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Л. МӨНХБААТАР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ж. МӨНХБАТ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ц. МӨНХЦЭЦЭГ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Н. НАРАНБААТАР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Д. ӨНӨРБОЛОР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

С. ОДОНТУЯА

Initiator of the draft law
Г. Нарантуяа

М. ОЮУНЧИМЭГ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Б. ПҮРЭВДОРЖ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ц. САНДАГ-ОЧИР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Б. САРАНЧИМЭГ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ц. ТУВААН

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ч. ХҮРЭЛБААТАР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Ц. ЦЭРЭНПУНЦАГ

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Б. ЭНХБАЯР

Initiator of the draft law
Г. Нарантуяа

Т. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх