Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 5-р сарын 04 өдөр
Ulaanbaatar city
Иргэдээс худалдаж авсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.2, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8-ЫН 5, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ 39 ДҮГЭЭР ТОГТООЛЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:

1
ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНД ТЭГШ, ШУДАРГА ХҮРТЭЭМЖТЭЙ ХУВААРИЛАХ, ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ИРГЭДИЙН ЭЗЭМШИЖ БАЙСАН 1072 ХУВЬЦААГ БҮТНЭЭР НЬ БУЮУ ХЭСЭГЧЛЭН ХУДАЛДАЖ АВЧ ТУС КОМПАНИД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХУВЬЦААГ ИРГЭДЭД БУЦААН ЭЗЭМШҮҮЛЭХ,

2
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ИРГЭДИЙН ЭЗЭМШИЛД БАЙСАН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХТАЙ ХОЛБООТОЙ ГАРСАН ЗАРДЛЫГ ИРГЭДЭД БУЦААН ЭЗЭМШҮҮЛЖ БАЙГАА ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААС СУУТГАХ ЗАМААР УЛСЫН ТӨСӨВ БОЛОН ХУВЬ ИРГЭНД ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР НЭГЭН ДАРАМТГҮЙГЭЭР ШИЙДВЭРЛЭХ,

3
ЭНЭХҮҮ ТОГТООЛТОЙ ХОЛБООТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР /Л.ОЮУН-ЭРДЭНЭ/-Д ДААЛГАСУГАЙ.

4
1. ЭНЭ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХЫГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО /Ц.ЦЭРЭНПУНЦАГ/-Т ДААЛГАСУГАЙ.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

Г. Баярмаа

Ш. АДЬШАА

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх