1 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН ЗОРИЛТ
1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ЗАРЧИМ
3.1.Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ.
3.2.Хүнийг гэрлэхэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
3.3.Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
3.4.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, гэр бүлийн гишүүний өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
3.5.Эцэг, эх хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх хамтын үүрэгтэй бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална.
3.6.Гэр бүл аюулгүй, амар тайван, хүчирхийллээс ангид байна.
3.7.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.
3.8.Төр хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаална.
3.9.Шүүх хүүхдийн гэр бүлийн орчинд өсөн хүмүүжих эрхийг нэн тэргүүнд хамгаалах бөгөөд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ эрхийг хязгаарлаж болно.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛИЙН НЭР ТОМЬЁО
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сайн дурын, чөлөөтэй харилцаанд үндэслэн гэр бүл болох хүсэл зоригоо харилцан илэрхийлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг;
4.1.2.“гэрлэгчид” гэж гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхээр гэрлэлтээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөр, эхнэрийг;
4.1.3.“гэр бүл” гэж гэрлэлт, төрөлт, үрчлэлтийн үр дүнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
4.1.4.“гэр бүлийн гишүүн”-д дараах хүмүүс хамаарна:
4.1.4.а.гэрлэгчид;
4.1.4.б.гэрлэгчдийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;
4.1.4.в.гэрлэгчдийн хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүнийг;
4.1.5.“төрлийн хүн” гэж гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, тэдгээрийн хүүхдийг;
4.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчдийн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
4.1.7.“овог” гэж гэр бүл, ураг төрлийнхөн үе уламжлан хэрэглэх нэрийг;
4.1.8.“үрчлэлт” гэж шүүхийн шийдвэрийн дагуу үрчлэн авсан эцэг, эх болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн адил эрх, үүрэг, хариуцлага үүсгэхээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлснийг;
4.1.9.“асран хамгаалах” гэж эцэг, эхийн асран хамгаалалтгүй болсон 14 насанд хүрээгүй хүүхдийг, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл ахмад настай хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.10.“харгалзан дэмжих” гэж эцэг, эхийн харгалзан дэмжлэггүй болсон 14, түүнээс дээш насны хүүхдийн, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг нь шүүхээс хязгаарласан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэлбэрийг;
4.1.11.“хүүхэд” гэж иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдсоноос бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй хүнийг;
4.1.12.“бүтэн өнчин хүүхэд” гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл цуцалсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан бөгөөд тусдаа амьдарч байсан эцэг /эх/ асрамждаа аваагүй 18 хүртэлх насны хүүхдийг;
4.1.13.“сонирхогч тал” гэж 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, албан тушаалтан, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЭРЛЭХ НӨХЦӨЛ, ЖУРАМ, ГЭРЛЭЛТ
ДУУСГАВАР БОЛОХ
5 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭХ НӨХЦӨЛ
5.1.Энэ хуулийн 8.1-д заасан харшлах шалтгаангүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй сайн дурын үндсэн дээр Монгол Улсад гэрлэж болно.
5.2.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө эрүүл мэндийн шинжилгээ өгч, гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдана.
5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдаж болно.
6 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭХ ЖУРАМ
6.1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.
6.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
7 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭ, ҮР
ДАГАВАР
7.1.Гэрлэхийг хүсэгчид бэлгийн замаар дамжих халдвар болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн байгууллагад шинжилгээнд хамрагдаж, тодорхойлолт гаргуулсан байна.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан өвчтэй, халдвартай нь тогтоогдсон тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтан тухайн өвчин, түүний үр дагаврын талаар гэрлэхийг хүсэгчдэд тайлбар, зөвлөгөө өгч, шинжилгээний хариуг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална.
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан өвчтэй, халдвартай нь тогтоогдсон хүн өөрийн шинжилгээний хариуг нөгөө талдаа мэдэгдэнэ.
7.4.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа эсхүл хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсныг гэр бүл болсноос хойш мэдсэн тохиолдолд гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
8 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ БҮРТГҮҮЛЭХЭД ХАРШЛАХ НӨХЦӨЛ
8.1.Дараах нөхцөл гэрлэхэд харшлах шалтгаан болно:
8.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа;
8.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 5.1-д заасан насанд хүрээгүй;
8.1.3.гэрлэхийг хүсэгчид гэр бүлийн гишүүд, эсхүл төрөл, садангийн холбоотой;
8.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгч;
8.1.5.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй.
8.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон бол энэ хуулийн 8.1.2-т заасан шалтгаан үл хамаарна.
9 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭГЧДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
9.1.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
9.2.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах эрхтэй:
9.2.1.гэр бүлээ төлөвлөх;
9.2.2.оршин суух газраа сонгох;
9.2.3.сурах, ажил, мэргэжлээ сонгох;
9.2.4.хуваарьт хөрөнгөтэй байх;
9.2.5.сайн дурын үндсэн дээр гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах;
9.2.6.гэр бүлийн хүчирхийллээс ангид байх.
9.3.Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэ:
9.3.1.бие биеэ, хүүхдээ тэжээн тэтгэх, асран халамжлах, харгалзан дэмжих;
9.3.2.гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
9.3.3.хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт, бойжилтыг тогтмол хянуулах;
9.3.4.угийн бичиг хөтлөх, өвлүүлэх;
9.3.5.хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх;
9.3.6.гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг хүүхэддээ өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх;
9.3.7.хамтын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гэрлэгчид бие биедээ үнэнч байх, гэр бүлийн хамтын амьдралаа тогтвортой байлгах, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.
9.4.Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй.
9.5.Энэ хуулийн 9.3.4-т заасан угийн бичиг хөтлөх журмыг соёлын болон хүн амын хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
10 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ДУУСГАВАР БОЛОХ
10.1.Гэрлэлтийг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно:
10.1.1.гэрлэгч нас барсан, эсхүл түүнийг нас барсан гэж зарласан;
10.1.2.гэрлэгч сураггүй алга болсон гэж тооцогдсон;
10.1.2.захиргааны, эсхүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж шүүх шийдвэрлэсэн.
10.2.Захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу гэрлэлт дуусгавар болно.
10.3.Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болно.
11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ ЖУРАМ
11.1.Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны болон шүүхийн журмаар цуцална.
11.2.Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн, эсхүл хөдөлмөрийн чадвараа хагас, эсхүл бүрэн алдсан тохиолдолд хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгоно.
11.3.Энэ хуулийн 11.2-т заасан нөхцөл байдал арилсан бол гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлт цуцлах нэхэмжлэл дахин гаргаж болно.
12 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЦУЦЛАХ
12.1.Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай хүсэлтээ тус тусдаа бичгээр гаргаж, иргэний улсын бүртгэлийн байгууллага, эсхүл хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ.
12.2.Улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 12.1-д заасан хүсэлтийг хянан үзэж, 21 хоногийн дотор гэрлэлтийг цуцална.
12.3.Гэрлэгчид 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй, гэрлэгчдийн хэн нэг нь хүйсийн өөрчлөлтөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бол гэрлэлтийг захиргааны журмаар цуцална.
13 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙГ ШҮҮХИЙН ЖУРМААР ЦУЦЛАХ
13.1.Захиргааны журмаар гэрлэлт цуцлахаас бусад тохиолдолд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ.
13.2.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гэрлэгчдийн хэн нэг нь гаргах эрхтэй.
13.3.Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахдаа тэргүүн ээлжинд хүүхэд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзнэ.
13.4.Иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон гэрлэгчдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
13.5.Шүүх шаардлагатай гэж үзсэн бол гэрлэгчдийг эвлэрүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаагаар түдгэлзүүлж болно.
13.6.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж болно.
13.7.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд эд хөрөнгийн эрх, үүргийг тусгасан эсэхээс үл хамаарч, гэрлэлт цуцлуулах үед эд хөрөнгийн эрх, үүргийн талаар харилцан тохиролцож болно.
13.8.Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо, түүнээс дээш настай бол түүний саналыг харгалзан үзнэ.
13.9.Энэ хуулийн 13.8-д заасны дагуу хүүхдийн саналыг авахдаа нийгмийн ажилтан, хэрэв байгаа бол өмгөөлөгчийг байлцуулна. Шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, бусад этгээдийг оролцуулах эсэх асуудлыг тухайн хүүхдийн нас, хөгжлийн онцлогийг харгалзан шүүх шийдвэрлэнэ.
13.10.Шүүх хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид байлгах талаар шийдвэрлэхдээ хүүхдийн амьдарч байгаа нөхцөлийг дордуулахгүй байх, хүүхдийн хүсэл, сонирхол, сурах, хөгжихөд тааламжтай нөхцөлийг харгалзан үзнэ.
13.11.Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран дараах асуудлыг шийдвэрлэнэ:
13.11.1.хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх;
13.11.2.тусдаа амьдрах эцэг, эхийн хүүхэдтэй уулзах эрх, үүрэг, шаардлагатай гэж үзвэл уулзах хугацаа, байршил, нөхцөл;
13.11.3.тэтгэмжийн хэмжээ, нэмэлт зардал, сургалтын төлбөрийг хариуцах асуудал.
13.12.Шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын асрамж, хяналтад шилжүүлэх арга хэмжээ авна.
13.13.Гэрлэлт цуцлуулсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
14 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХАД ШҮҮХ ГЭР БҮЛИЙН ДУНДЫН
ЭД ХӨРӨНГИЙГ ХУВААХ
14.1.Шүүх гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд ногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэлтийн гэрээ, эсхүл гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг хувааж, хуваарилах шийдвэр гаргана.
14.2.Гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдсон бол Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг шүүх өөрөөр тогтоож болно.
15 ДУГААР ЗҮЙЛ.ШҮҮХЭЭС ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ ТУСГАЙ ЖУРАМ
15.1.Шүүх дараах тохиолдолд энэ хуулийн 13.5-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:
15.1.1.гэрлэгчийн хэн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон;
15.1.2.гэрлэгчид сүүлийн арваас доошгүй жил хамтран амьдраагүй болохыг шүүх тогтоосон.
16 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ
16.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн, эсхүл гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн бол гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлээр, эсхүл эрх бүхий байгууллагын санаачилгаар шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
16.2.Гэрлэгч эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн, эсхүл гэрлэгчийн хүсэл зоригийн эсрэг гэрлэлтээ бүртгүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон бол гэрлэлтийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцно.
Тайлбар:Энэ хуулийн 16.1-д “гэр бүл болох зорилгогүйгээр” гэдэгт гэрлэгчид хамт амьдардаггүй, хоёулаа эсхүл хэн нэг нь эдийн болон эдийн бус давуу байдал олж авах зорилгоор дүр эсгэж, гэрлэлт бүртгүүлснийг ойлгоно.
17 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦСОНООС
ҮҮСЭХ ҮР ДАГАВАР
17.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэрийг иргэний улсын бүртгэлд бүртгэнэ.
17.2.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэгчдийн байгуулсан гэрлэлтийн гэрээ болон эд хөрөнгийн эрх, үүрэгтэй холбоотой бусад гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болно.
17.3.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн гэрлэлтээс төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд эцэг, эх хуульд заасан үүрэг, хариуцлага хүлээнэ.
18 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ СЭРГЭЭХ
18.1.Талууд эвлэрснээ хамтран илэрхийлж, өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй бол гэрлэлт цуцлах шийдвэр гаргасан байгууллага гэрлэлтийг сэргээнэ.
18.2.Нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсон гэж тооцогдсон хүн эргэн ирж, нөхөр, эсхүл эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр, эсхүл эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол талуудын зөвшөөрснөөр шүүх гэрлэлтийг сэргээж болно.
18.2.Энэ хуулийн 18.1, 18.2-т заасны дагуу шүүх гэрлэлтийг сэргээсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол гэрлэлтийг анх гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.
19 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ЦУЦАЛСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР
БУС ГЭЖ ТООЦОХ
19.1.Гэрлэгчид бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, эсхүл хуульд заасан хариуцлага хүлээхээс зайлсхийх, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах зорилгоор гэрлэлтээ цуцлуулсныг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол эрх нь зөрчигдсөн этгээдийн нэхэмжлэлээр гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
20 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ЦУЦАЛСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ
ТООЦСОНООС ҮҮСЭХ ҮР ДАГАВАР
21.1.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсноос үүсэх эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ дараах нөхцөлийг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно:
21.1.1.хамтран амьдрагчид бусад хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй эсэх;
21.1.2.таваас доошгүй жилийн хугацааны туршид тогтмол хамтран амьдарсан эсэх;
21.1.3.эд хөрөнгө дундаа өмчилж байгаа эсэх, дундын эд хөрөнгө бий
болсон эсэх;
21.1.4.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй эсэх;
21.1.5.хамтран амьдрагчид дундаасаа хүүхэдтэй эсэх.
21.2.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх, үүрэг үүсэхгүй.
21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдралын үед, эсхүл хамтын амьдрал дуусгавар болоход тэдний хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.
ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
22 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ
22.1.Гэрлэгчид эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулах гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж болно. Гэрлэгчид гэрлэлтийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэнээр хүчин төгөлдөр болно.
22.2.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэлт бүртгүүлсний дараа хэдийд ч байгуулж болно.
22.3.Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэ хуулийн 22.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаснаар хүчин төгөлдөр болно.
22.4.Гэрлэгчид гэрлэлтийн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн эрх үүсэх, шилжүүлэх, дуусгавар болох, хязгаарлах асуудлыг тусгасан бол Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэнэ.
22.5.Гэрлэлтийн гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулсан боловч энэ хуулийн 22.4-т заасан урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй бол гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.
22.6.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 22.5-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
23 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ АГУУЛГА
23.1.Гэрлэлтийн гэрээнд дараах зүйлийг тусгаж болно:
23.1.1.гэр бүлийн гишүүдийн өмчлөх дундын эд хөрөнгө хуваах;
23.1.2.гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг тодорхойлох;
23.1.3.гэрлэлт дуусгавар болсны дараа гэр бүлийн гишүүдэд ногдох хөрөнгө болон хамтран эзэмших, өмчлөх дундын эд хөрөнгийг шилжүүлэх, хамтран өмчлөх, эсхүл хуульд зааснаас бусад нөхцөл тогтоох;
23.1.4.гэрлэгчид гэр бүлийн хамтын амьдрал, эсхүл гэрлэлт цуцлагдсан, дуусгавар болсны дараа бие биеэ болон үр хүүхдээ тэжээн тэтгэх эрх, үүргийг тодорхойлох;
23.1.5.гэр бүлийн хэрэгцээний зардлыг хуваарилах.
23.2.Гэрлэлтийн гэрээгээр дараах харилцааг зохицуулахыг хориглоно:
23.2.1.эд хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн амины эрхтэй холбоотой;
23.2.2.гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан, эсхүл иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан;
23.2.3.гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл хөндсөн;
23.2.4.гэрлэгчид бие биеэ, насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх, сурах эрхийг хангах үүргээс чөлөөлсөн, эсхүл хязгаарласан;
23.2.5.эцэг, эх байх эрхийг хязгаарласан, хассан.
23.3.Гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд гэрлэгчид харилцан тохиролцож гэрлэлтийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, дуусгавар болгож болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 22.1-д заасан хэлбэрийн шаардлагыг баримтална.
23.4.Гэрлэлтийн гэрээг энэ хуулийн 23.2-т заасан нөхцөлөөр байгуулсан бол хүчингүйд тооцно.
23.5.Гэрлэгчдийн хэн нэгний гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийн гэрээг шүүхийн шийдвэрээр цуцалж, эсхүл энэ хуульд болон Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүхэлд нь хүчингүй болгож болно.
ХҮҮХДИЙН НЭР, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ОВОГ,
ЭЦЭГ /ЭХ/-ИЙГ ТОГТООХ
24 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХҮҮХДЭД НЭР, ЭЦЭГ/ЭХ/-ИЙН НЭР, ОВОГ ӨГӨХ
24.1.Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр өгнө.
24.2.Хүүхэд эцгийн овог, нэрийг авна.
24.3.Хүүхдийн эцэг, эх нь хэн болох нь тодорхойгүй бол асрамжиндаа авч байгаа этгээд, эсхүл улсын бүртгэлийн байгууллага хүүхдэд нэр, овог өгч болно.
24.4.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдэд эхийн овог, нэрийг өгнө.
25 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХДИЙН ЭЦЭГ, ЭХИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР
БҮРТГЭХ
25.1.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтран хүсэлт гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүүхдийн эцэг, эхийг бүртгэнэ.
26 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХДИЙН ЭЦЭГ, ЭХИЙГ ШҮҮХИЙН ЖУРМААР ТОГТООХ
26.1.Хүүхдийн нэр, эцэг /эх/-ийн нэр, овогтой холбогдох маргааныг сонирхогч талын хүсэлтийг үндэслэн хүүхдийн эцэг, эхийг шүүх шийдвэрлэнэ.
26.2.Эцэг, эхийг тогтоох маргааныг нотлох баримт, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
26.3.Донор бэлгийн эс, эсхүл тээгч эхээс төрсөн хүүхдийн эцэг, эх тогтоох асуудлыг нотлох баримт болон бусад холбогдох баримтыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ,
ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
27 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ
27.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.
27.2.Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжих, асран хамгаалуулах, тэжээн тэтгүүлэх, сурч боловсрох, хөгжих, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, өв залгамжлах эрхтэй.
27.3.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй.
27.4.Бүтэн өнчин, эсхүл эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах боломжгүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн бол хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сум, хорооны Засаг дарга, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, албан тушаалтан хамгаална.
28 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ, ХҮҮХДИЙН ХООРОНДЫН ЭРХ, ҮҮРЭГ
28.1.Хүүхэд төрснөөр, эсхүл үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг, хариуцлага үүснэ.
28.2.Гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлснээр дагавар хүүхэд, хойд эцэг, эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг, хариуцлага үүснэ.
28.3.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ.
28.4.Шүүхийн шийдвэрээр хязгаарласнаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эсхүл эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
29 ДҮГЭЭР ЗҮЙЛ.НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭЦЭГ, ЭХЭЭС ТӨРСӨН ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛ
29.1.Хүүхдийн эцэг, эх хоёулаа насанд хүрээгүй бол тэдний эцэг, эхийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд хүүхдийг асран хамгаалах үүрэгтэй.
29.2.Насанд хүрээгүй эцэг, эх хоёулаа асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 29.1-д заасан үүрэг хүлээхээс хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзсан бол эцэг, эхийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэл хугацаанд сум, хорооны Засаг дарга хүүхдэд асран хамгаалагч томилно.
30 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ
30.1.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ.
30.2.Эцэг, эх нь хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалж, хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн саналыг харгалзан хамтын шийдвэр
гаргана.
30.3.Эцэг, эх хүүхдийн эрхийг хамгаалж, хангахад дараах үүрэг хүлээнэ:
30.3.1.хүүхдийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулах, хүмүүжүүлэх, хоол хүнс, орон байр, хувцас, хичээлийн хэрэгсэл, тоглоом зэрэг өсөх, сурах, хөгжихөд зайлшгүй шаардлагатай эд зүйлээр хангах;
30.3.2.хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх;
30.3.3.төрөлх хэл, бичиг үсэг, суурь боловсрол эзэмшүүлэх;
30.3.4.хүүхдийн эд хөрөнгийг хамгаалах, зохистой захиран зарцуулах;
30.3.5.хүчирхийллээс ангид өсгөх, төлөвшүүлэх;
30.3.6.хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирох аргаар хүмүүжүүлэх;
30.3.7.хүүхэддээ гэр бүлийн угийн бичиг өвлүүлэх, цус ойртолтоос үүсэх үр дагаврыг таниулах;
30.3.8.хүүхдээ бусдыг хүндлэх, ёс суртахуунд төлөвшүүлэх;
30.3.9.авьяас, хүсэл сонирхлыг нь дэмжих;
30.3.10.түүх, соёл, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх;
30.3.11.хүүхэд эрхээ хамгаалахад туслах, дэмжлэг үзүүлэх;
30.3.12.хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
30.3.13.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1-д заасан хүүхдийн эрхийг хангах;
30.3.14.хуульд заасан бусад.
30.3.Эцэг, эх хүүхдийн эцэг, эх байх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
31 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ТӨЛӨӨЛӨХ
31.1.Эцэг, эх хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүн, хуулийн этгээдийн өмнө итгэмжлэлгүйгээр төлөөлж, хамгаална.
31.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.
31.3.Энэ хуулийн 31.2-т заасан хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах этгээдийг томилох журмыг гэр бүл, хүүхдийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
31.4.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, үүргээ биелүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон гэр бүлийн бусад гишүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.
32 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХДЭЭС ТУСДАА АМЬДАРЧ БАЙГАА ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ
32.1.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт оршин сууж байгаа нь хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
32.2.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол энэ хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахыг хориглоно.
32.3.Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх гэрээ байгуулж болно.
32.4.Энэ хуулийн 32.3-т заасан гэрээгээр эцэг, эхийн эрх, хүүхэдтэйгээ харилцах, уулзах нөхцөл, хугацаа, өсгөн хүмүүжүүлэх, тэтгэлэг төлөх үүрэг, хариуцлагыг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүйгээр харилцан тохиролцож болно.
32.5.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, хүчингүйд тооцох асуудлыг Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.
32.6.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээг талууд харилцан тохиролцож, бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулах бөгөөд энэхүү хэлбэрийн шаардлагын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах, буюу цуцална.
32.7.Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх тухай гэрээний нөхцөлтэй холбогдох маргааныг шүүх шийдвэрлэнэ.
33 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БОЛОН ХҮҮХДИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИЛЦАА
33.1.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхэд болон насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа 21 нас хүртэл, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
33.2.Эцэг, эх, эсхүл хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч 14 насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс хэлцэл хийх, 14-өөс 18 хүртэлх насны хүүхэдтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх, хүүхдийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцогдох хүртэлх хугацаанд түүний эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй.
34 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХҮҮХДИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХАД ЭЦЭГ, ЭХИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ
34.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг түүний эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, амьжиргаа, сурч боловсрох, хөгжих, эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулна.
34.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн хуваарьт хөрөнгийг зарцуулахдаа хүүхдийн ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
35 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХЭД ЭЦЭГ, ЭХ БУСАД ТӨРӨЛ САДАНТАЙГАА ХАРИЛЦАХ ЭРХ
35.1.Шүүхийн шийдвэрээр хязгаарласнаас бусад тохиолдолд хүүхэд эцэг, эх, төрөл, садантайгаа чөлөөтэй харилцах эрхтэй.
35.2.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон, тусдаа амьдардаг болон бусад шалтгаанаар энэ хуулийн 35.1-д заасан эрхийг хязгаарлахыг хориглоно.
36 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ
36.1.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлана:
36.1.1.хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд оруулсан;
36.1.2.хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, орон байр, хувцас, хоол хүнс, бусад ахуйн хэрэглээний зүйлсээр санаатайгаар хангаагүй, гачигдуулсан;
36.1.3.хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан;
36.1.4.хүүхдийг үл хайхарсан, эсхүл дарамталсан.
36.2.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг сонирхогч тал шүүхэд гаргах эрхтэй.
36.3.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзвэл шүүх тухайн хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
37 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХ ХЯЗГААРЛАСНААС ҮҮСЭХ
ҮР ДАГАВАР
37.1.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн тухайн хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдох хуулиар олгосон эрхээ шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд алдана.
37.2.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
37.3.Эцэг, эх байх эрхийг хязгаарласан хугацаанд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
37.4.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл арилгаагүй бол сонирхогч тал тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.
37.5.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, эд хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.
38 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХ ХЯЗГААРЛАСНЫГ ДУУСГАВАР
БОЛСОНД ТООЦОХ
38.1.Энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл арилсан бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болсонд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.
38.2.Энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл байдал арилаагүй, эсхүл хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол шүүх эцэг, эх байх эрх хязгаарласныг дуусгавар болгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно.
38.3.Шүүх эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох тухай шийдвэр гаргахдаа хүүхэд долоо ба түүнээс дээш нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.
39 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ ХАСАХ
39.1.Эцэг, эх байх эрхийг дараах тохиолдолд хасна:
39.1.1.энэ хуулийн 36.1-д заасан нөхцөл байдал удаа дараа давтагдсан, хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ ноцтой зөрчсөн;
39.1.2.согтууруулах, эсхүл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хамааралтай нь тогтоогдсон;
39.1.3.хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн.
39.2.Эцэг, эх байх эрхийг хасах тухай нэхэмжлэлийг сонирхогч тал шүүхэд гаргах эрхтэй.
39.3.Эцэг, эх байх эрхийг хасах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзвэл шүүх тухайн хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
40 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХ ХАССАНААС ҮҮСЭХ ҮР ДАГАВАР
40.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан этгээд хүүхдийг төлөөлөх, биечлэн өсгөн хүмүүжүүлэх, хүүхэдтэй холбогдох тэтгэмж, тэтгэлэг авах, хөнгөлөлт эдлэх болон хуулиар олгосон бусад эрхийг эдлэхгүй.
40.2.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхдийг асран хамгаалах байгууллагын асран хамгаалалтад шилжүүлнэ.
40.3.Эцэг, эхийн хэн нэг нь, эсхүл хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан эсэхээс үл хамааран хүүхдийн өв залгамжлах, эд хөрөнгийн эрх хэвээр хадгалагдана.
40.4.Эцэг, эх байх эрхээ хасуулсан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд шүүх хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг хариуцагч этгээдээс гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
41 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН, ХАСУУЛСАН ХҮНИЙГ
ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ
41.1.Эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг хүнийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулна.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан сургалтын хөтөлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталж, сургалтыг зохион байгуулна.
42 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХИЙГ СЭРГЭЭХ
42.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн энэ хуулийн 36.1, 39.1.1, 39.1.2-т заасан нөхцөл байдлыг арилгасан тохиолдолд эцэг, эх байх эрхээ сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргана.
42.2.Шүүх эцэг, эх байх эрхийг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ долоо ба түүнээс дээш насанд хүрсэн хүүхдийн санал, сум, хорооны гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээг харгалзан үзнэ.
42.3.Шүүх эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан этгээдийн эрхийг сэргээхдээ зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдсан эсэхийг харгалзан үзнэ.
42.4.Шүүх дараах тохиолдолд эцэг, эх байх эрхийг сэргээхгүй:
42.4.1.хүүхэд үрчлэгдсэн;
42.4.2.хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
42.4.2.хүүхдийн эсрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
43 ДУГААР ЗҮЙЛ.ТЭЖЭЭН ТЭТГҮҮЛЭХ ЭРХ, ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ
43.1.Гэр бүлийн гишүүд, гэрлэгчид, төрлийн хүмүүс бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
43.2.Тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд /цаашид “тэтгэлэг төлөгч” гэх/ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, татгалзсан, тэжээн тэтгэх тухай гэрээний үүргээ биелүүлээгүй бол тэжээн тэтгүүлэх эрхтэй болсон этгээд /цаашид “тэтгэлэг авагч” гэх/ хуульд өөрөөр заагаагүй бол тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
43.3.Тэтгэлэг төлөгч тэтгэлэг авагчид хууль, шүүхийн шийдвэр, гэрээнд заасан тэтгэлэг төлөх үүрэгтэй.
44 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭГЧДИЙН БИЕ БИЕЭ ХАРИЛЦАН ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ
44.1.Гэрлэгчид гэрлэлт хүчинтэй байх хугацаанд бие биеэ харилцан тэжээн тэтгэх үүрэгтэй.
44.2.Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс татгалзсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
45 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭГЧДИЙН ТЭЖЭЭН ТЭТГҮҮЛЭХ ЭРХ ҮРГЭЛЖЛЭХ
45.1.Гэрлэлтээ цуцлуулсан нөхөр, эсхүл эхнэр дараах тохиолдолд тэтгэлэг гаргуулах эрхтэй:
45.1.1.гэрлэлтээ цуцлуулсан болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө төрсөн, үрчлэн авсан гурван нас хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа бол;
45.1.2.гэр бүлийн хүчирхийллийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан бол;
45.1.3.гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор өөрийн буруугүй үйлдлээс хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол.
45.2.Шүүх гэрлэлтээ цуцлуулсан этгээдийн эд хөрөнгө, орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан тэтгэлгийн хэмжээг энэ хуулийн 47.1-д заасны дагуу тогтооно.
45.3.Энэ хуулийн 45.1-д заасан тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гэрлэлт цуцлуулснаас хойш таван жилийн дотор гаргах эрхтэй.
46 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ
46.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй, насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа, эсхүл хөдөлмөрийн чадваргүй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай нь тогтоогдсон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
46.2.Энэ хуулийн 46.1-д зааснаар хүүхэд насанд хүрсэн боловч сургуульд сурч байгаа бол 21 нас хүртэл тэжээн, тэтгэх үүрэгтэй.
46.3.Эцэг, эх нь энэ хуулийн 46.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол сонирхогч тал шүүхэд тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж болно.
46.4.Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргах эрхгүй.
47 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ, ОЛГОХ ХУГАЦАА, ХЭЛБЭР
47.1.Шүүх тэтгэлгийн хэмжээг сард нэгээс доошгүй удаа тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан талуудын амьдралын чанарыг дордуулахгүйгээр тэтгэлэг тогтоох аргачлалын дагуу тогтооно.
47.2.Энэ хуулийн 47.1-д заасан тэтгэлэг тогтоох аргачлалыг гэр бүл, хүүхдийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Улсын дээд шүүх батална.
47.3.Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй байна.
47.4.Энэ хуулийн 47.1-д заасан тэтгэлгийн хэмжээ тэтгэлэг авагчийн оршин сууж байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.
47.5.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээнд тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Энэхүү гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулснаар хүчин төгөлдөр болно. Гэрээгээр тохиролцсон тэтгэлгийн хэмжээ энэ хуулийн 47.4-т зааснаас багагүй байна.
47.6.Тэтгэлгийг доор дурдсан хэлбэрээр олгож болно:
47.6.1.мөнгөн хэлбэрээр;
47.6.2.эд хөрөнгөөр.
47.7.Тэтгэлгийг дараах хугацаагаар олгож болно:
47.7.1.сар, улирал, хагас жил, жилээр;
47.8.Хүүхдийн тэтгэлгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90, 91 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргуулна.
47.9.Хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч, 14 насанд хүрсэн хүүхэд өөрөө, эсхүл сум, хорооны гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
48 ДУГААР ЗҮЙЛ.ТЭТГЭЛГИЙГ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨӨГҮЙГЭЭС ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
48.1.Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө.
48.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлнө.
48.3.Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
48.4.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 48.2, 48.3-т заасныг баримтална.
49 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭТГЭЛЭГ ТӨЛӨГЧӨӨС НЭМЭЛТ ТЭТГЭЛЭГ, ЗАРДАЛ ГАРГУУЛАХ
49.1.Тэтгэлэг авагч хүндээр өвчилсөн, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл сургуульд орсон зэрэг онцгой тохиолдолд тэтгэлэг төлөгчөөс нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг хариуцуулахаар сонирхогч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
49.2.Нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлын хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн эд хөрөнгө, санхүүгийн нөхцөл байдал, тэтгэлэг авагчийн бодит шаардлага, зайлшгүй хэрэгцээнд нийцсэн байна.
49.3.Энэ хуулийн 49.1-д заасан тэтгэлэг авагчид үүссэн нөхцөл байдал арилсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нэмэлт тэтгэлэг, эсхүл зардлыг зогсоох асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
50 ДУГААР ЗҮЙЛ.ТЭЖЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ,
ЦУЦЛАХ, ХҮЧИНГҮЙД ТООЦОХ
50.1.Тэтгэлэг төлөгч болон тэтгэлэг авагч, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг төлөх нөхцөл, журмыг харилцан тохиролцож, тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болно.
50.2.ТЭЖЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ЦУЦЛАХ, ХҮЧИНГҮЙД ТООЦОХ АСУУДЛЫГ ИРГЭНИЙ ХУУЛЬД ЗААСАН ГЭРЭЭНД ТАВИГДАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРМЫН ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.
50.3.ТЭЖЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ ГЭРЭЭГ ТАЛУУД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ, БИЧГЭЭР БАЙГУУЛЖ, НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛАХ БӨГӨӨД ЭНЭХҮҮ ХЭЛБЭРИЙН ШААРДЛАГЫН ДАГУУ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, БУЮУ ЦУЦАЛНА.
50.4.ТЭЖЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ ГЭРЭЭТЭЙ ХОЛБОГДОХ МАРГААНЫГ ТАЛУУДЫН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАРГАЛЗАН ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ.
51 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТЭЖЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ
51.1.ТЭЖЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ ГЭРЭЭ НЬ ТАЛУУДЫН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ СОНИРХОГЧ ТАЛ ШҮҮХЭД ГЭРЭЭГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦУУЛАХ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХТЭЙ.
51.2.ШҮҮХ ТЭЖЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ ГЭРЭЭГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦСОН БОЛ ТАЛУУД ДАХИН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БОЛНО.
52 ДУГААР ЗҮЙЛ.ШҮҮХЭЭР ТОГТООСОН ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ,
ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЧӨЛӨӨЛӨХ
52.1.ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХ ТУХАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООСНЫ ДАРАА ТЭТГЭЛЭГ ТӨЛӨГЧИЙН ЭД ХӨРӨНГӨ, ОРЛОГО, БУСАД НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДСӨН БОЛ ТЭТГЭЛЭГ АВАГЧ ТАЛ ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛҮҮЛЭХЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАЖ БОЛНО.
52.2.ТЭТГЭЛЭГ АВАГЧ НЬ ТЭТГЭЛЭГ ТӨЛӨГЧИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН, ХҮЧИРХИЙЛСЭН, ДАРАМТАЛСАН, ГЭМ ХОР УЧРУУЛСАН, ЭСХҮЛ УЧРУУЛАХААР ЗАВДСАН НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БОЛ ТЭТГЭЛЭГ ТӨЛӨГЧИЙГ ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРГЭЭС ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ЧӨЛӨӨЛНӨ.
АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ
53 ДУГААР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ
53.1.ЭЦЭГ, ЭХ, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН НЬ ХҮҮХЭД, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРГҮЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНЭЭ АСРАН ХАМГААЛАХАД ЭНЭ БҮЛЭГ ХАМААРАХГҮЙ.
53.2.АСРАН ХАМГААЛАЛТАД ДАРААХ ХҮНИЙГ ХАМРУУЛНА:
53.2.1.14 НАСАНД ХҮРЭЭГҮЙ БҮТЭН ӨНЧИН ХҮҮХЭД;
53.2.2.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ, ЭСХҮЛ ХЯЗГААРЛАГДМАЛ ЧАДАМЖТАЙ ГЭЖ ТООЦОГДСОН ХҮНИЙ 14 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД;
53.2.3.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН, ХАСУУЛСАН ХҮНИЙ 14 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД;
53.2.4.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА, ЭСХҮЛ ХҮҮХДИЙН БАЙНГА ХАМТ АМЬДАРДАГ ЭЦЭГ, ЭСХҮЛ ЭХ НЬ ХҮНД ӨВЧТЭЙ, БУСДЫН АСРАМЖИД БАЙГАА ЗЭРЭГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНААР ХҮҮХДЭЭ БИЕЧЛЭН АСРАН ХАМГААЛАХ, ХҮМҮҮЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА ХҮНИЙ 14 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД;
53.2.5.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА, ЭСХҮЛ ХҮҮХДИЙН БАЙНГА ХАМТ АМЬДАРДАГ ЭЦЭГ, ЭСХҮЛ ЭХ НЬ ХОРИХ ГАЗАРТ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ХҮНИЙ 14 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД;
53.2.6.ЭЦЭГ, ЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ, ЭСХҮЛ ЭЦЭГ, ЭХ НЬ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦОГДСОН ХҮНИЙ 14 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД;
53.2.7.ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ГЭЖ ТООЦОГДСОН ХҮН;
53.2.8.ГАНЦ БИЕ, ТӨРЛИЙН ХҮНГҮЙ, БИЕ ДААН АМЬДРАХ ЧАДВАРГҮЙ, БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, ЭСХҮЛ АХМАД НАСТАН;
53.2.9.ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД БИЕ БИЕЭ АСРАН ХАМГААЛАХ БОЛОМЖГҮЙ, ТӨРЛИЙН ХҮНГҮЙ, БИЕ ДААН АМЬДРАХ ЧАДВАРГҮЙ, БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, ЭСХҮЛ АХМАД НАСТАН.
53.3.ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ ДАРААХ ХҮНИЙГ ХАМРУУЛНА:
53.3.1.14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ БҮТЭН ӨНЧИН ХҮҮХЭД;
53.3.2.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ, ЭСХҮЛ ХЯЗГААРЛАГДМАЛ ЧАДАМЖТАЙ ГЭЖ ТООЦОГДСОН ХҮНИЙ 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХЭД;
53.3.3.ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН, ЭСХҮЛ ХАСУУЛСАН ХҮНИЙ 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХЭД;
53.3.4.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА, ЭСХҮЛ ТУХАЙН ХҮҮХДИЙН БАЙНГА ХАМТ АМЬДАРДАГ ЭЦЭГ, ЭСХҮЛ ЭХ НЬ ХҮНД ӨВЧТЭЙ, БУСДЫН АСРАМЖИД БАЙДАГ ЗЭРЭГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНААР БИЕЧЛЭН АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА ХҮНИЙ 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХЭД;
53.3.5.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА, ЭСХҮЛ ТУХАЙН ХҮҮХДИЙН БАЙНГА ХАМТ АМЬДАРДАГ ЭЦЭГ, ЭСХҮЛ ЭХ НЬ ХОРИХ ГАЗАРТ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ХҮНИЙ 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХЭД;
53.3.6.ЭЦЭГ, ЭХ НЬ ХОЁУЛАА ТОДОРХОЙГҮЙ, ЭСХҮЛ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦОГДСОН ХҮНИЙ 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХЭД;
53.3.7.СОГТУУРУУЛАХ, ЭСХҮЛ МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ, БОДИС БАЙНГА ХЭРЭГЛЭСНИЙ УЛМААС ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХЯЗГААРЛАГДМАЛ ЧАДАМЖТАЙ ГЭЖ ТООЦОГДСОН ХҮН.
53.4.АХ, ЭГЧ, ДҮҮ НАРТ НЭГ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОГТООНО. ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН ӨӨР, ӨӨР АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОГТООЖ БОЛНО.
53.5.ХҮҮХДЭД АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОГТООХОД ТӨРӨЛ, САДАНГИЙН ХҮН ДАВУУ ЭРХ ЭДЭЛНЭ.
54 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГГҮЙ БОЛСОН
ХҮНИЙГ ИЛРҮҮЛЭХ
54.1.ЭНЭ ХУУЛИЙН 53.2, 53.3-Т ЗААСАН ХҮНИЙГ СУДЛАН ТОГТООХ, ТҮҮНД ХУУЛЬ ЁСНЫ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОМИЛОХ, АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ БУСАД АСУУДЛЫГ СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА ХАРИУЦАН ХЭРЭГЖҮҮЛНЭ.
54.2.ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЛБАН ТУШААЛТАН АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГГҮЙ БОЛСОН ХҮНИЙ ТАЛААР ТУХАЙН СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ.
54.3.ЭНЭ ХУУЛИЙН 54.2-Т ЗААСАН ХҮНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВСАН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГГҮЙ БОЛСОН ЭСЭХИЙГ СУМ, ХОРООНЫ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮНЭЛГЭЭГ ХАРГАЛЗАН ТОГТООЖ, АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ ХАМРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА.
55 ДУГААР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГИЙН
ХЭЛБЭР, ТҮҮНИЙГ ТОГТООХ
55.1.АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГ ДАРААХ ХЭЛБЭРТЭЙ БАЙНА:
55.1.1.ТӨРӨЛ, САДАН, ЭСХҮЛ БУСАД ХОЛБОГДОХ ХҮНЭЭР АСРАН ХАМГААЛУУЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭХ;
55.1.2.АСРАЛТ ГЭР БҮЛД АСРАН ХАМГААЛУУЛАХ;
55.1.3.ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭД ХАМРУУЛАХ;
55.1.4.ХУУЛИАР ХОРИГЛООГҮЙ БУСАД ХЭЛБЭР.
55.2.ЭНЭ ХУУЛИЙН 53.2, 53.3-Т ЗААСАН АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ ХҮН ӨӨРӨӨ, ЭСХҮЛ ТӨРӨЛ, САДАН, АЛБАН ТУШААЛТАН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ТУХАЙН СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД БИЧГЭЭР ХҮСЭЛТ ГАРГАНА.
55.3.ЭНЭ ХУУЛИЙН 53.2, 53.3-Т ЗААСАН ХҮНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУМ, ХОРООНЫ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН, ХАЛАМЖИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙГМИЙН АЖИЛТАН ҮНЭЛГЭЭГ СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД ХҮРГҮҮЛНЭ.
55.4.СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА ЭНЭ ХУУЛИЙН 55.3-Т ЗААСАН ҮНЭЛГЭЭГ ҮНДЭСЛЭН ЗОХИХ ХЭЛБЭРИЙН АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ ХАМРУУЛАХ ТАЛААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ АВНА:
55.4.1.АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖВЭЛ ЗОХИХ ХҮНИЙ ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР ХОЛБОГДОХ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОГТООХ, ӨӨРЧЛӨХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАХ;
55.4.2.АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДИЙГ ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ЭНЭ ХУУЛИЙН 59 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНЫ ДАГУУ АСРАЛТ ГЭР БҮЛД АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ;
55.4.3.АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ ТӨРӨЛ, САДАНГҮЙ БӨГӨӨД БИЕ ДААН АМЬДРАХ ЧАДВАРГҮЙ, ГАНЦ БИЕ, БАЙНГЫН ЭМЧИЛГЭЭ, АСАРГАА ШААРДАГДАХ АХМАД НАСТАН БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ТҮҮНЧЛЭН ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА ХҮҮХДИЙГ БАЙРЛУУЛАН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭХ;
55.6.АСРАН ХАМГААЛУУЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЖ БАЙГАА ХҮНД ШИНЭЭР АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГ ТОГТООХДОО ЭНЭ ХУУЛИЙН 55.3, 55.4-Т ЗААСНЫГ БАРИМТАЛНА.
55.7.СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА АСРАМЖ, ДЭМЖЛЭГ ТОГТООСНЫ ДАРАА ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
55.7.1.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТ БАЙГАА ХҮН НЭГ БҮРТ ХУВИЙН ХЭРЭГ НЭЭЖ ХӨТЛӨХ;
55.7.2.ХУВИЙН ХЭРЭГТ АСРАМЖ, ДЭМЖЛЭГ ТОГТООСОН ТУХАЙ ШИЙДВЭР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХИ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАГАА, ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ, ЭСХҮЛ НАС ТОГТООСОН БАРИМТ БИЧИГ, ОРШИН СУУГАА ГАЗРЫН ХАЯГ, ТӨРӨЛ, САДАНГИЙН ХҮНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ, ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭ БОЛОН ШААРДЛАГАТАЙ БУСАД МАТЕРИАЛЫГ ХАВСАРГАХ;
55.7.3.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ;
56.7.4.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТ БАЙГАА ХҮНИЙ ЭРХ, АШИГ СОНИРХОЛД ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ БОЛ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧЭЭС ТОДОРХОЙ ХЭЛЦЭЛ ХИЙХИЙГ ХОРИГЛОХ;
55.7.5.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС АСРАМЖ, ДЭМЖЛЭГТ БАЙГАА ХҮНИЙ ЭД ХӨРӨНГӨД ХОХИРОЛ УЧИРСАН НӨХЦӨЛД ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХЭД ГАРГАХ;
55.7.6.АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧИЙН ХӨРӨНГИЙГ ЭРХЛЭН ХАМГААЛАГЧИЙГ ТОГТООЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛАН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ;
55.7.6.ХӨРӨНГӨ ЭРХЛЭХ, ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ГАРАХ ЗАРДЛЫГ АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧИЙН ХӨРӨНГӨӨС ГАРГУУЛАХ.
56 ДУГААР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧЭЭР
ТОГТООХЫГ ХОРИГЛОХ ЭТГЭЭД
56.1.ДАРААХ ЭТГЭЭДИЙГ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧЭЭР ТОГТООХЫГ ХОРИГЛОНО:
56.1.1.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН, ХАСУУЛСАН;
56.1.2.ӨӨРӨӨ АСРАН ХАМГААЛУУЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЖ БАЙГАА;
56.1.3.СҮРЬЕЭ, ЭСХҮЛ ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ, ЭСХҮЛ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ, ЭСХҮЛ СОГТУУРУУЛАХ, ЭСХҮЛ МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ, БОДИСЫН ХАМААРАЛТАЙ;
56.1.4.ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА, ЭСХҮЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ УДАА ДАРАА ШИЙТГҮҮЛСЭН;
56.1.5.ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДЭЭ ӨӨРИЙН БУРУУГААС БУЦААН ӨГСӨН;
56.1.6.АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН.
57 ДУГААР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧИЙН ЭРХ
57.1.АСРАН ХАМГААЛУУЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЖ БАЙГАА ХҮН ДАРААХ ЭРХТЭЙ:
57.1.1.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ГЭР БҮЛД ХАМТ АМЬДРАХ;
57.1.2.ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ;
57.1.4.ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТЭТГЭЛЭГ БУСАД ОЛГОВОР АВАХ, ХУРИМТЛАЛ, ӨӨРИЙН ЭД ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ, ХҮСЭЛТ ГАРГАХ, ШААРДАХ;
57.1.5.ХӨРӨНГӨ ЭЗЭМШИХ, ӨМЧЛӨХ;
57.1.6.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЭРХ.
58 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН
ҮҮРЭГ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ
58.1.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ДАРААХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ:
58.1.1.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНИЙГ ХООЛ, ХҮНС, ОРОН БАЙРААР ХАНГАХ, АСРАН СУВИЛАХ, СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦӨЛӨӨР ХАНГАХ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД ОРЧИНД ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ;
58.1.2.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНИЙ ЭРХ, АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ;
58.1.3.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ, МАЛ, БАНКИНД ХАДГАЛУУЛСАН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, БУСАД ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ӨӨРТ НЬ ЗОРИУЛАН ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ОРОН СУУЦ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ШИНЭЭР АЖ АХУЙ ЭРХЛЭХ, ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН АЖЛЫГ ЗОГСООХДОО ТУХАЙН СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГААС ЗӨВШӨӨРӨЛ АВАХ;
58.1.4.АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТУХАЙН СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД ЖИЛ БҮР ТАЙЛАГНАХ.
58.2.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ДАРААХ ҮЙЛДЭЛ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО:
58.2.1.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНТЭЙ ХЭЛЦЭЛ ХИЙХ;
58.2.2.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ӨӨРИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН, ТӨРӨЛ, САДАНГИЙН ХҮНТЭЙ ХЭЛЦЭЛ ХИЙХ;
58.2.3.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮН БОЛОН ӨӨРИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН, ТӨРӨЛ, САДАНГИЙН ХҮНИЙ ХООРОНД ҮҮССЭН МАРГААНЫГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭХЭД ТУХАЙН ХҮНИЙГ ТӨЛӨӨЛӨХ;
58.2.4.АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНИЙ ЭД ХӨРӨНГИЙГ БЭЛЭГЛЭХ, ӨӨРТ НЬ ЗОРИУЛАХААС БУСАД ТОХИОЛДОЛД ХУДАЛДАХ, АРИЛЖИХ, БАРЬЦААЛАХ, ДЭНЧИН ТАВИХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ;
58.2.5.СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ОРОН СУУЦ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА ХҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ШИНЭЭР АЖ АХУЙ ЭРХЛЭХ, ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН АЖЛЫГ ЗОГСООХ.
58.3.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ НЬ ЭНЭ ЗҮЙЛД ЗААСАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХДЭЭ АСРАМЖ, ДЭМЖЛЭГТЭЭ БАЙГАА /БАГА НАСНЫ ХҮҮХЭД, СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙГЭЭС БУСАД/ ХҮНИЙ САНАЛЫГ ХАРГАЛЗАНА.
59 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛДЭЭ АВЧ АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
59.1.ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ХҮҮХДИЙГ ИРГЭН ГЭР БҮЛДЭЭ АВЧ АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЖ /ЦААШИД “АСРАЛТ ГЭР БҮЛ” ГЭХ/ БОЛНО.
59.2.ХҮҮХДИЙГ АСРАЛТ ГЭР БҮЛД АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ГЭР БҮЛДЭЭ АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГЭРЛЭГЧИД, ЭСХҮЛ ХҮНИЙ ХООРОНД ХУГАЦААТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛНА.
59.3.ЭНЭ ХУУЛИЙН 56.1-Д ЗААСАН ХҮНИЙ ГЭР БҮЛТЭЙ АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
59.4.ХҮҮХДИЙГ АСРАЛТ ГЭР БҮЛД АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭНД ХҮҮХДИЙГ АСРАХ, ХҮМҮҮЖҮҮЛЭХ, БОЛОВСРОЛ ОЛГОХ НӨХЦӨЛ, АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИЙН БОЛОН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ, АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД ОЛГОХ ТЭТГЭМЖ, ХУУЛИЙН ДАГУУ ОЛГОГДОХ БУСАД ХӨНГӨЛӨЛТ, ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ ХУГАЦАА, ҮНДЭСЛЭЛ, ҮР ДАГАВАР БОЛОН БУСАД ХОЛБОГДОХ АСУУДЛЫГ ТУСГАНА.
59.5.ХҮҮХДИЙГ АСРАЛТ ГЭР БҮЛД АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД ТУХАЙН ГЭР БҮЛД ТААЛАМЖГҮЙ НӨХЦӨЛ БИЙ БОЛСОН НЬ ТОГТООГДСОН, ХҮНДЭЭР ӨВЧИЛСӨН, ГЭР БҮЛИЙН БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДСӨН БОЛ АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИЙН САНААЧИЛГААР ГЭРЭЭГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЦУЦАЛЖ БОЛНО.
59.6.ДОЛОО БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСАНД ХҮРСЭН ХҮҮХДИЙГ АСРАЛТ ГЭР БҮЛД ШИЛЖҮҮЛЭХДЭЭ ХҮҮХДИЙН ӨӨРИЙН САНАЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗНЭ.
59.7.АСРАЛТ ГЭР БҮЛД ШИЛЖҮҮЛСЭН ХҮҮХЭД ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ БОЛОН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ БОЛОН ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ БУСАД ЭРХ ЭДЭЛНЭ.
59.8.АСРАЛТ ГЭР БҮЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, АЖИЛЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА.
60 ДУГААР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ БАЙГАА ХҮҮХДЭД
ОЛГОХ ТЭТГЭМЖ, ТЭТГЭЛЭГ, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ
ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ
60.1.АСРАН ХАМГААЛУУЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЖ БАЙГАА ХҮҮХДИЙГ ТЭЖЭЭН ТЭТГЭХЭД ЗОРИУЛАН АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОНО.
60.2.ТӨРӨЛ, САДАНГИЙН ХҮНИЙ БОЛОН АСРАЛТ ГЭР БҮЛИЙН АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ БАЙГАА ХҮҮХДЭД ЭЦЭГ, ЭХ, БУСАД ЭТГЭЭДЭЭС ОЛГОХ ТЭТГЭЛЭГ БОЛОН ТӨРӨӨС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ХЭРЭГЦЭЭНД ЗАРЦУУЛЖ, ҮЛДЭХ ХЭСГИЙГ ХҮҮХДИЙН НЭР ДЭЭРХ ХАДГАЛАМЖИЙН ДАНСАНД ХУРИМТЛУУЛНА.
60.3.ХҮҮХДИЙН АСРАМЖ, ХАЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙГАА ХҮҮХДЭД ЭЦЭГ, ЭХЭЭС ОЛГОХ ТЭТГЭЛЭГ БОЛОН ТӨРӨӨС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ БОЛОН БУСАД ОЛГОВРЫГ ХҮҮХДИЙН НЭР ДЭЭРХ ХАДГАЛАМЖИЙН ДАНСАНД ХУРИМТЛУУЛНА.
60.4.ЭНЭ ХУУЛИЙН 60.1, 60.2-Т ЗААСАН ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ, ТЭТГЭМЖИЙГ ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
61 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ БАЙГАА
ХҮҮХДИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ,
ХАМГААЛАХ
61.1.АСРАН ХАМГААЛУУЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЖ БАЙГАА ХҮҮХДИЙН ХӨРӨНГИЙГ ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН ТҮҮНИЙ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ХҮМҮҮЖИЛ, СОЁЛ, АХУЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХАД ЗОРИУЛАН ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БОЛНО.
61.2.ХҮҮХДИЙН ХУВААРЬТ ХӨРӨНГӨД ХАМААРАХ ЭД ХӨРӨНГӨ, МӨНГӨН ХУРИМТЛАЛЫГ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ НЬ ХҮҮХДИЙН НЭР ДЭЭР БҮРТГҮҮЛЭХ, ХАДГАЛУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.
62 ДУГААР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН
ХАРИЛЦАА ДУУСГАВАР БОЛОХ
62.1.АСРАН ХАМГААЛУУЛАГЧ ХҮҮХЭД 14 НАСАНД ХҮРМЭГЦ АСРАН ХАМГААЛАГЧ НЬ ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.
62.2.ДАРААХ ТОХИОЛДОЛД АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛНО:
62.2.1.ХҮҮХДИЙГ ЭЦЭГ, ЭХЭД НЬ ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР БУЦААСАН;
62.2.2.АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧИЙГ ГЭР БҮЛД НЬ БУЦААСАН;
62.2.3.АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧИЙГ АСРАМЖ, ХАЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН;
62.2.4.ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛСЭН;
62.2.5.АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧ 18 НАСАНД ХҮРСЭН;
62.2.6.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ДУУСГАВАР БОЛГОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН;
62.2.7.ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙГ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ГЭЖ ТООЦСОН;
62.2.8.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ, ЭСХҮЛ АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ БАЙГАА ХҮН НАС БАРСАН;
62.2.9.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧЭЭР ТОГТООСОН ШИЙДВЭРИЙГ ШҮҮХ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН.
62.3.АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ НЬ АСРАН ХАМГААЛУУЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН, ЭРХЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН, ХУУЛЬД ЗААСАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, СОНИРХОГЧ ТАЛЫН НЭХЭМЖЛЭЛЭЭР ШҮҮХ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧЭЭР ТОГТООСОН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.
62.4.АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ ҮҮРГЭЭС ЧӨЛӨӨЛӨГДСӨН ЭТГЭЭД АСРАН ХАМГААЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖИЖ БАЙСАН ХҮНИЙ ХӨРӨНГИЙН ТАЙЛАНГ СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАД, ХӨРӨНГИЙГ ӨӨРТ НЬ, ЭСХҮЛ ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ, ӨВ ЗАЛГАМЖЛАГЧИД 30 ХОНОГИЙН ДОТОР ШИЛЖҮҮЛНЭ.
63 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХЭД ҮРЧЛЭХ, ҮРЧЛҮҮЛЭХ ЗАРЧИМ, НӨХЦӨЛ
63.1.ХҮҮХДИЙГ ҮРЧЛЭХ АСУУДЛЫГ ЭЦЭГ, ЭХ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ БОЛОН ЭНЭ ХУУЛИЙН 65.1-Д ЗААСНЫ ДАГУУ ҮРЧЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН /ЦААШИД “ЗӨВЛӨЛ” ГЭХ/ ДҮГНЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ.
63.2.ҮРЧЛЭЛТ НЬ ТАЛУУДЫН САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХИЙГДЭХ БӨГӨӨД ҮРЧЛЭЛТИЙН ХАРИЛЦААНД ДАРААХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА:
63.2.1.ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ХАМГААЛАХ;
63.2.2.ЭЦЭГ, ЭХ ТӨРҮҮЛСЭН ХҮҮХДЭЭ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР БУСДАД ҮРЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ;
63.2.3.ДОЛОО БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДИЙН САНАЛЫГ ХАРГАЛЗАХ;
63.2.4.ҮРЧЛЭГЧ БОЛОН ҮРЧЛҮҮЛЭХ ХҮҮХДИЙН НАСНЫ ЗӨРҮҮ НЬ 22-ООС ДООШГҮЙ БАЙХ;
63.2.5.ТӨРСӨН АХ /ЭГЧ/ ДҮҮ, ИХЭР ХҮҮХЭД БИШ БОЛ НЭГ УДАА НЭГ ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ;
63.2.6.НЭГ ГЭР БҮЛД ХҮҮХЭД ДАХИН ҮРЧЛҮҮЛЭХ ХУГАЦАА ГУРВАН ЖИЛЭЭС ДООШГҮЙ БАЙХ.
63.3.ТӨРСӨН АХ /ЭГЧ/ ДҮҮ, ИХЭР ХҮҮХДИЙГ НЭГ ГЭР БҮЛД ҮРЧЛҮҮЛНЭ. ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД ХАРШЛАХГҮЙ БОЛ ХҮҮХДИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭТГЭЭДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ҮНДЭСЛЭН ОНЦГОЙ ТОХИОЛДОЛД ӨӨР ӨӨР ГЭР БҮЛД ҮРЧЛҮҮЛЖ БОЛНО.
63.4.ҮРЧЛЭГЧ НЬ ХҮҮХДИЙН ТӨРӨЛ, САДАНГИЙН ХҮН БОЛ ЭНЭ ХУУЛИЙН 64.3.2-Т ЗААЛТ ХАМААРАХГҮЙ.
63.5.СУМ, ХОРООНЫ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙГМИЙН АЖИЛТАН ҮРЧЛҮҮЛЭХ ХҮҮХЭД, ҮРЧЛЭХ ГЭР БҮЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ ЗӨВЛӨЛД ХҮРГҮҮЛНЭ.
63.6.НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
63.7.АШИГ ХОНЖОО ОЛОХ ЗОРИЛГООР ХҮҮХЭД ҮРЧЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ҮРЧЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ЗУУЧЛАХЫГ ХОРИГЛОНО.
64 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ҮРЧЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ
64.1.ҮРЧЛЭГЧ НЬ ЭЦЭГ, ЭХИЙН АДИЛ ЭНЭ ХУУЛИЙН 30, 31, 33.1-33.3-Т ЗААСАН ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.
64.2.ҮРЧЛЭГЧ НЬ НАСАНД ХҮРСЭН, ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН БҮРЭН ЧАДАМЖТАЙ ЭТГЭЭД БАЙНА.
64.3.ХҮҮХДИЙГ ДАРААХ ХҮНД ҮРЧЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО:
64.3.1.БУСДЫН АСРАМЖ, ДЭМЖЛЭГТ БАЙГАА ХҮН;
64.3.2.60-ААС ДЭЭШ НАСТАЙ ГАНЦ БИЕ ХҮН;
64.3.3.ХОЁР, ТҮҮНЭЭС ДЭЭШ УДАА ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛЖ БАЙСАН;
64.3.4.ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ, ЭСХҮЛ ХЯЗГААРЛАГДМАЛ ЧАДАМЖТАЙ ГЭЖ ТОГТООГДСОН;
64.3.5.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН, ХАСУУЛСАН;
64.3.6.ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДЭЭ ӨӨРИЙН БУРУУГААС БУЦААН ӨГСӨН;
64.3.7.СҮРЬЕЭ, ЭСХҮЛ ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ, ЭСХҮЛ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ, ЭСХҮЛ СОГТУУРУУЛАХ, ЭСХҮЛ МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ, БОДИСЫН ХАМААРАЛТАЙ;
64.3.8.ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН БУСАД ШАЛТГААНААР ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХ, ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН;
64.3.9.ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГЭЭР ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИЙТГЭГДЭЖ БАЙСАН, ЭСХҮЛ ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА;
64.3.10.ГЭР БҮЛИЙН ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛЭЭР ШИЙТГЭГДЭЖ БАЙСАН;
64.3.11.ОРОН БАЙРГҮЙ, БҮРТГЭЛТЭЙ ХАЯГ ДЭЭРЭЭ АМЬДАРДАГГҮЙ ЭРҮҮЛ АХУЙ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРЧИНД АМЬДАРДАГ;
64.3.12.ХУУЛЬ БУСААР ХҮҮХДИЙГ АЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЖ БАЙСНЫГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА ТОГТООСОН.
65 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХЭД ҮРЧЛЭХ ЖУРАМ
65.1.АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭД ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛААР САНАЛ ГАРГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ АЖИЛЛАНА. ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
65.2.ШҮҮХ ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛЭХ ЭСЭХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАНА.
65.3.АЙМАГ, ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ҮРЧЛЭГЧИЙГ ГЭР БҮЛ, ЭЦЭГ, ЭХ, ХҮҮХДИЙН ХАРИЛЦААНЫ ТАЛААР ЗОХИХ СУРГАЛТ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨГӨӨР ХАНГАНА.
65.4.ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРАХААС ӨМНӨ ХҮҮХДЭЭ ҮРЧЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРЛӨӨ ЦУЦЛАХ ЭРХТЭЙ.
65.5.ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮҮХЭД ТӨРСНИЙ ДАРАА ӨГНӨ.
65.6.ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮНИЙ ХҮҮХДИЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНООС ХОЙШ ЗУРГААН САРЫН ДАРАА ҮРЧЛҮҮЛЖ БОЛНО.
66 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТ
66.1.ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ ЭСЭХ ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ХОЙШ АЖЛЫН ТАВАН ӨДРИЙН ДОТОР ШИЙДВЭРИЙН ХУВИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БОЛОН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХҮРГҮҮЛНЭ.
66.2.ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН НЬ ҮРЧЛЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛНЭ.
66.3.АЙМАГ, ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДЭД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТАЙЛАНГ ХАГАС ЖИЛ ТУТАМД ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
66.4.ЭНЭ ХУУЛИЙН 66.2-Т ЗААСАН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, 67.3-Т ЗААСАН ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАТАЛНА.
66.5.ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ЭСХҮЛ 14 НАСАНД ХҮРСЭН ХҮҮХЭД ӨӨРӨӨ ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХЭД ГАРГАХ ЭРХТЭЙ.
67 ДУГААР ЗҮЙЛ.ХҮҮХЭД ҮРЧИЛСНЭЭС ҮҮСЭХ ҮР ДАГАВАР
67.1.ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХЭД ТӨРСӨН ХҮҮХДИЙН АДИЛ ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.
67.2.ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛСНЭЭР ТӨРСӨН ЭЦЭГ, ЭХ ХҮҮХДИЙН ХООРОНД ЭЦЭГ, ЭХ, ХҮҮХДИЙН ЭРХ, ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛНО.
67.3.ХҮҮХДИЙН ҮРЧЛЭГДЭХЭЭС ӨМНӨ ӨМЧИЛЖ, ЭСХҮЛ ЭЗЭМШИЖ БАЙСАН ЭД ХӨРӨНГИЙН ЭРХ ҮРЧЛЭГДСЭНИЙ ДАРАА ХЭВЭЭР ХАДГАЛАГДАНА.
67.4.ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛСЭН ЭЦЭГ, ЭХ НЬ ҮРЧЛЭН АВСАН ЭЦЭГ, ЭХЭЭС ӨӨРСДИЙГ НЬ ТЭЖЭЭН ТЭТГЭХИЙГ ШААРДАХ, БУСАД ХӨРӨНГӨ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ШААРДАХ ЭРХГҮЙ.
67.5.ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛСЭН ЭЦЭГ, ЭХ НЬ ҮРЧЛЭН АВСАН ЭЦЭГ, ЭХЭД АЛИВАА ХЭЛБЭРЭЭР ДАРАМТ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
67.6.ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ НЬ ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД НИЙЦСЭН БАЙХ БӨГӨӨД ХҮҮХДЭД СЭТГЭЛ САНААНЫ БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОНО.
68 ДУГААР ЗҮЙЛ.ҮРЧЛЭЛТИЙН НУУЦ
68.1.ҮРЧЛЭЛТИЙН НУУЦЛАЛЫГ МЭДЭЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛТАН БОЛОН БУСАД ЭТГЭЭД НУУЦЛАЛЫГ ХАДГАЛАХ ҮҮРЭГТЭЙ.
68.2.ҮРЧЛЭЛТИЙН НУУЦЛАЛЫГ ЗАДРУУЛСАН ЭТГЭЭД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.
69 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ
69.1.СОНИРХОГЧ ТАЛ ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛ ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХЭД ГАРГАЖ БОЛНО.
69.2.ҮРЧЛЭЛТИЙГ ДАРААХ ТОХИОЛДОЛД ХҮЧИНГҮЙД ТООЦНО:
69.2.1.ҮРЧЛЭГЧ НЬ ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН;
69.2.2.ТУХАЙН ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДСОН;
69.2.3.ҮРЧЛҮҮЛЭГЧ ЭЦЭГ, ЭХИЙГ ХҮҮХДЭЭ ҮРЧЛҮҮЛЭХИЙГ УДАА ДАРАА ТУЛГАН ШААРДАЖ, ЗАНАЛХИЙЛЖ, ЭСХҮЛ ХУУРАН МЭХЛЭХ ЗАМААР ХҮҮХЭД ҮРЧИЛЖ АВСАН НЬ ТОГТООГДСОН;
69.2.4.ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН ҮРЧЛЭН АВАХ ШИЙДВЭР ГАРГУУЛСАН;
69.2.5.ЭНЭ ХУУЛИЙН 64.3-Т ЗААСАН ЭТГЭЭД БОЛОХ НЬ ТОГТООГДСОН;
69.2.6.ЭНЭ ХУУЛИЙН 63.7-Д ЗААСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН.
69.3.ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ЭХЛЭН ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦНО.
70 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОНООС ҮҮСЭХ ҮР ДАГАВАР
70.1.ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН БОЛ ХҮҮХДИЙГ ТӨРҮҮЛСЭН ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД БУЦААХ ЭСЭХ АСУУДЛЫГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ.
70.2.ХҮҮХДИЙГ ЭЦЭГ, ЭХЭД БУЦААХ НЬ ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД ХАРШЛАХ, ЭСХҮЛ ХУУЛЬ ЁСНЫ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ БАЙХГҮЙ БОЛ ШҮҮХ ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АСРАН ХАМГААЛАЛТАД ШИЛЖҮҮЛНЭ.
70.3.ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОНООС ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД ХОХИРОЛ УЧИРСАН БОЛ ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ.
70.4.ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН ӨДРӨӨС ХОЙШ АЖЛЫН ТАВАН ӨДРИЙН ДОТОР ШҮҮХ ШИЙДВЭРИЙН ХУВИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БОЛОН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ.
70.5.ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ҮНДЭСЛЭН УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА ХҮҮХДИЙН ОВОГ, НЭРИЙГ ҮРЧЛЭГДЭХЭЭС ӨМНӨХ ОВОГ, НЭРЭЭР БҮРТГЭНЭ.
ОЛОН УЛСЫН ШИНЖТЭЙ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД
ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ ТОГТООМЖ
71 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГЭРЛЭЛТ БҮРТГЭХ
71.1.ГЭРЛЭХИЙГ ХҮСЭГЧИД ХОЁУЛАА, ЭСХҮЛ ХЭН НЭГ НЬ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН БОЛ МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ ГЭРЛЭЛТ БҮРТГЭНЭ.
71.2.МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНТЭЙ АДИЛ ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ.
72 ДУГААР ЗҮЙЛ.ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ ГЭРЛЭЛТ БҮРТГЭХ
72.1.ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН, ЭСХҮЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДЫН ИРГЭНТЭЙ, ЭСХҮЛ ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНТЭЙ ГЭРЛЭХ ГЭРЛЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ БҮРТГЭНЭ.
73 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААД УЛСАД БҮРТГҮҮЛСЭН ГЭРЛЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
73.1.МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ХООРОНДОО, ЭСХҮЛ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНТЭЙ ГАДААД УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ГЭРЛЭСЭН НЬ ЭНЭ ХУУЛИЙН ЗАРЧИМД ХАРШЛАХГҮЙ БОЛ ГЭРЛЭЛТИЙГ МОНГОЛ УЛСАД ХҮЧИНТЭЙД ТООЦНО.
74 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТИЙГ МОНГОЛ УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ
74.1.ГАДААД УЛСАД БҮРТГЭГДСЭН ГЭРЛЭЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БОЛОН ЭНЭ ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСАД ХҮЧИНТЭЙД ТООЦОХГҮЙ.
75 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ
75.1.МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛОН ГАДААДЫН ИРГЭН, ЭСХҮЛ ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ ГЭРЛЭЛТИЙГ ЦУЦЛАХАД МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БАРИМТАЛНА.
75.2.ГАДААД УЛСАД БАЙНГА ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ГЭРЛЭГЧИД ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН ЗАХИРГААНЫ БОЛОН ШҮҮХИЙН ЖУРМААР МОНГОЛ УЛСАД ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛЖ БОЛНО.
75.3.МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ГЭРЛЭЛТИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЦУЦАЛЖ БОЛНО.
75.4.ГАДААД УЛСАД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛОН ГАДААДЫН ИРГЭН, ЭСХҮЛ ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛСАН НЬ МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БОЛОН ЭНЭ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСАД ХҮЧИНТЭЙД ТООЦОГДОНО.
76 ДУГААР ЗҮЙЛ.ГЭРЛЭГЧДИЙН ЭД ХӨРӨНГИЙН БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН
БУС ЭРХ, ҮҮРЭГ
76.1.ГЭРЛЭГЧДИЙН ЭРХ, ҮҮРГИЙГ ТЭДГЭЭРИЙН ХАМТ ОРШИН СУУГАА УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ЭСХҮЛ ХАМГИЙН СҮҮЛД ХАМТ АМЬДАРЧ БАЙСАН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ЭСХҮЛ ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭНД ТОХИРОЛЦСОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТОДОРХОЙЛЖ БОЛНО.
76.2.МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНТЭЙ ГАДААД УЛСАД ГЭРЛЭЛТ БҮРТГҮҮЛЭХДЭЭ ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ЭД ХӨРӨНГИЙН БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН БУС ЭРХ, ҮҮРГЭЭ ТОДОРХОЙЛОХ ТАЛААР ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН БОЛ ЭРХ, ҮҮРГИЙГ ГЭРЭЭГЭЭР СОНГОСОН УЛСЫН ХУУЛИАР, СОНГООГҮЙ БОЛ ТЭДГЭЭРИЙН БАЙНГА ОРШИН СУУГАА УЛСЫН ХУУЛИАР ТОДОРХОЙЛНО.
76.3.ЭНЭ ХУУЛИЙН 73.1-Д ЗААСНЫ ДАГУУ ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛСАН ГЭРЛЭГЧДИЙН ЭД ХӨРӨНГИЙН БОЛОН ЭД ХӨРӨНГИЙН БУС ЭРХ, ҮҮРГИЙГ ТЭДГЭЭРИЙН БАЙНГА ХАМТ ОРШИН СУУГАА УЛСЫН ХУУЛИАР ТОДОРХОЙЛНО. БАЙНГА ХАМТ ОРШИН СУУГАА УЛС БАЙХГҮЙ БОЛ ЭД ХӨРӨНГИЙН ДИЙЛЭНХ ХЭСЭГ БАЙГАА УЛСЫН ХУУЛЬ, ЭСХҮЛ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭНЭ.
77 ДУГААР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ, ХҮҮХДИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
77.1.ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА ХҮҮХДИЙН ЭРХ БОЛОН ЭЦЭГ, ЭХИЙН ХҮҮХДИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ХАРИУЛАГЫГ ТЭДГЭЭРИЙН БАЙНГА ХАМТ ОРШИН СУУГАА УЛСЫН ХУУЛЬ, ЭСХҮЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ ТОДОРХОЙЛНО.
77.2.ЭЦЭГ, ЭХ НЬ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ АМЬДАРДАГГҮЙ БОЛ ТЭТГЭЛГИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ҮҮРГИЙГ ХҮҮХДИЙН БАЙНГА ОРШИН СУУГАА УЛСЫН ХУУЛЬ, ЭСХҮЛ ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ АШГИЙГ ХАНГАХАД ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭХ ЭЦЭГ, ЭХИЙН ОРШИН СУУГАА УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.
78 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ БИЕ БИЕЭ ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ
78.1.ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН БИЕ БИЕЭ ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРГИЙГ ТЭДГЭЭРИЙН БАЙНГА ХАМТ ОРШИН СУУГАА УЛСЫН ХУУЛЬ, ЭСХҮЛ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ БАЙГУУЛСАН ТЭЖЭЭН ТЭТГЭХ ГЭРЭЭГЭЭР, ЭСХҮЛ ТАЛУУДЫН ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ ТОДОРХОЙЛНО.
79 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ЭЦЭГ, ЭХ ТОГТООХ
79.1.МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙНГА ОРШИН СУУГАА ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙ ЭЦЭГ, ЭХ ТОГТООЛГОХ АСУУДЛЫГ МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ БАРИМТЛАН ШИЙДВЭРЛЭНЭ.
79.2.МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЭЦЭГ, ЭХ ТОГТООЛГОХТОЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.
79.3.ГАДААД УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХДИЙН ЭЦЭГ, ЭХИЙН ХЭН НЭГ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БӨГӨӨД МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ЭЦЭГ, ЭХИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР БҮРТГЭХ БОЛ ГАДААД УЛСАД СУУГАА МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ ХҮСЭЛТ ГАРГАЖ БОЛНО.
79.4.ГАДААД УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖООР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХҮҮХДИЙН ЭЦЭГ, ЭХИЙГ ТОГТООСОН НЬ ЭНЭ ХУУЛЬД ХАРШЛАХГҮЙ БОЛ ХҮЧИНТЭЙД ТООЦНО.
80 ДУГААР ЗҮЙЛ.АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ
80.1.ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭН, МОНГОЛ УЛСАД БАЙНГА ОРШИН СУУГАА ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНИЙГ АСРАН ХАМГААЛЖ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХЭД ЭНЭ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
80.2.ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ТУХАЙН УЛСЫН ХУУЛИАР АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТОГТООСОН НЬ ЭНЭ ХУУЛЬД ХАРШЛААГҮЙ БОЛ ХҮЧИНТЭЙД ТООЦНО.
81 ДҮГЭЭР ЗҮЙЛ.МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ГАДААДЫН
ИРГЭНД ҮРЧЛҮҮЛЭХ
81.1.МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ЭНЭ ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
81.2.ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ҮРЧЛЭН АВАХ ХҮСЭЛТ ГАРГААГҮЙ БОЛ ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХААР ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАДААДЫН ХАРЬЯАТ ГЭР БҮЛ, ИРГЭНД ҮРЧЛҮҮЛНЭ.
81.3.МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХҮҮХДИЙГ ГАДААД УЛСЫН ИРГЭНД ҮРЧЛҮҮЛЭХЭД ЭНЭ ХУУЛИЙН 63.2, 63.3, 63.7-Д ЗААСНЫГ БАРИМТАЛНА.
81.4.ЭНЭ ХУУЛИЙН 64.3-Т ЗААСНААС ГАДНА МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРСАН, ТУС УЛСАД ДАХИН ОРУУЛАХГҮЙ БАЙХААР ТОГТООСОН ХУГАЦАА НЬ ДУУСААГҮЙ БАЙГАА ГАДААДЫН ИРГЭНД ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО.
81.5.ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛЭХДЭЭ ГАДААД УЛСЫН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГЫГ СОНГОЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА.
81.6.ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ГАДААДЫН ИРГЭНД ҮРЧЛҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ ГАДААД ҮРЧЛЭЛТИЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ АЖИЛЛАНА.
81.7.ГАДААД ҮРЧЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН САНАЛЫГ ҮНДЭСЛЭН ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ.
81.8.ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ГАРДАН АВСНААС ХОЙШ АЖЛЫН ТАВ ХОНОГИЙН ДОТОР УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ҮРЧЛЭГЧ ТАЛД МЭДЭГДЭЖ, ШИЙДВЭРИЙН ХУВИЙГ ХҮРГҮҮЛНЭ.
81.9.МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ГАДААДЫН ИРГЭНД ҮРЧЛҮҮЛЭХ САНАЛ ГАРГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ҮРЧЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХАМТРАН БАТАЛНА.
81.10.МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭНТЭЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ ЖУРМЫГ ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАТАЛНА.
81.11.ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЭНЭ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШИЙДВЭРЛЭНЭ.ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ТУХАЙН УЛСЫН ХУУЛИЙН ДАГУУ ҮРЧЛҮҮЛСЭН НЬ МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХОЛД ХАРШЛААГҮЙ БОЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛНО.
82 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААДЫН ИРГЭНД ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДЭД ХЯНАЛТ ТАВИХ
82.1.ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЬ ГАДААД ҮРЧЛЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛНЭ.
82.2.МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ҮРЧЛЭГДСЭН ХҮҮХДИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ 18 НАСАНД ХҮРТЭЛ МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ӨӨРӨӨР ЗААГААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР, ГАДААДЫН ИРГЭНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ТАВИНА.
82.3.МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ГАДААДЫН ИРГЭНД ҮРЧЛҮҮЛСНИЙ ДАРАА ХЯНАЛТ ТАВИХ, ҮРЧЛЭГЧ ТАЛТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРМЫГ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОН ГАДААД ХАРИЛЦААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХАМТРАН БАТАЛНА.
82.4.ГАДААДЫН ИРГЭН НЬ ЭНЭ ХУУЛИЙН 69.2-Т ЗААСАН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОСОН БОЛ ҮРЧЛЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО.
83 ДУГААР ЗҮЙЛ.ГАДААДЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧЛЭХ
83.1.МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААД УЛСЫН ХАРЬЯАТ ХҮҮХДИЙГ ҮРЧИЛЖ АВАХАД ТУХАЙН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН
ЧИГ ҮҮРЭГ, ТОГТОЛЦОО
84 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
84.1.ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЬ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА, СУМ, ХОРООНЫ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙГМИЙН АЖИЛТНААС БҮРДЭНЭ.
85 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХ
85.1.ЗАСГИЙН ГАЗАР ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР ДАРААХ БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
85.1.1.ТӨРӨӨС ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
85.1.2.ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА ХЭМЖЭЭГ МОНГОЛ УЛСЫН УРТ, ДУНД, БОГИНО ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД ТУСГАХ, ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ОЛГОХ, САЛБАР ДУНДЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ;
85.1.3.ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ.
86 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
86.1.ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
86.1.1.ТӨРӨӨС ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ НЭГДСЭН УДИРДЛАГА, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАРИУЦАХ;
86.1.2.ТӨРӨӨС ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШААРДАГДАХ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ;
86.1.3.ИРГЭДЭД ГЭР БҮЛИЙН АЛБАН БУС БОЛОВСРОЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДЛАГА, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ;
86.1.4.ИРГЭД, ГЭРЛЭГЧДЭД ГЭР БҮЛИЙН АСУУДЛААР СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРМЫГ БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ;
86.1.5.ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААГ ТАВАН ЖИЛД НЭГ УДАА ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ:
86.1.6.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЧИГ ҮҮРЭГ.
87 ДУГААР ЗҮЙЛ.БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ
ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
87.1.БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
87.1.1.ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГАД ТУСГАН ХЭРЭГЖҮҮЛЭХ;
87.1.2.ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧИЙГ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БЭЛТГЭХ;
87.1.3.СУРГУУЛЬ /ЦЭЦЭРЛЭГ/-ГЭР БҮЛ, БАГШ-СУРАГЧ-ЭЦЭГ, ЭХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ;
87.1.4.ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ АЛБАН БУС СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН БАТЛАХ, ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ;
87.1.5.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЧИГ ҮҮРЭГ.
88 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
88.1.ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
88.1.1.ГЭР БҮЛИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ҮР ДҮНГ ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ТАЙЛАГНАХ;
88.1.2.ГЭР БҮЛИЙН ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ;
88.1.3.ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ИРГЭНД ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, АРГА ЗҮЙН ТУСЛАЛЦАА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ;
88.1.4.ГЭР БҮЛД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АРГА ЗҮЙ, ЖУРМЫГ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ;
88.1.5.ГЭР БҮЛИЙН АСУУДЛААР САЛБАР ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЭХ;
88.1.6.ГЭР БҮЛИЙН АЛБАН БУС БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ГЭР БҮЛД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖИЛТНЫГ СУРГАХ, МЭРГЭШҮҮЛЭХ;
88.1.7.ГЭР БҮЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ, ДЭВШИЛТЭД УЛАМЖЛАЛ, ЗАН ЗАНШЛЫГ ӨВЛҮҮЛЭХ, УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ;
88.1.8.ГЭР БҮЛИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА, МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ;
88.1.9.ИРГЭНИЙГ АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ ХАМРУУЛАХ, ХҮҮХЭД ҮРЧЛЭХ БОЛОН ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД, САДАН ТӨРЛИЙН ХҮНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ;
88.1.10.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЧИГ ҮҮРЭГ.
89 ДҮГЭЭР ЗҮЙЛ.БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЧИГ ҮҮРЭГ
89.1.БҮХ ШАТНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
89.1.1.НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭР БҮЛИЙН БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙГ ТОДОРХОЙЛОХ, БАТЛАХ;
89.1.2.ГЭР БҮЛИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗАСАГ ДАРГЫН ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ;
89.1.3.ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ, ХУРЛЫН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ;
89.1.4.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЧИГ ҮҮРЭГ.
90 ДҮГЭЭР ЗҮЙЛ.БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГЫН ЧИГ ҮҮРЭГ
90.1.БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
90.1.1.ГЭР БҮЛИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХӨТӨЛБӨР, ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ДЭЭД ШАТНЫ ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ СУРТАЛЧЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
90.1.2.ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН БОДЛОГО, АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЖИЛ БҮР ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ТАЙЛАГНАХ;
91.1.3.ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙГМИЙН АЖИЛТНЫГ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, БОЛОМЖООР ХАНГАЖ, ГҮЙЦЭТГЭЛД НЬ ХЯНАЛТ ТАВИХ;
90.1.4.ГЭР БҮЛИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ;
90.1.5.АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГГҮЙ ХҮНИЙГ ТОГТООХ, ХҮНИЙГ АСРАН ХАМГААЛАЛТ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГТ ХАМРУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ;
90.1.6.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЧИГ ҮҮРЭГ.
91 ДҮГЭЭР ЗҮЙЛ.АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ЧИГ ҮҮРЭГ
91.1.АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
91.1.1.ГЭР БҮЛИЙН ТАЛААРХ БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ;
91.1.2.ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ИРГЭНД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ;
91.1.3.ИРГЭН, ОЛОН НИЙТЭД ГЭР БҮЛИЙН АЛБАН БУС БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
91.1.4.ЭНЭ ХУУЛИЙН 88.1.5-Д ЗААСАН ГЭР БҮЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНД ГЭР БҮЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛАХ;
91.1.5.ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЭХ;
91.1.6.ГЭР БҮЛ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ХҮҮХЭД ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ТАЛААР ШААРДЛАГАТАЙ ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ, ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ;
91.1.7.МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХ;
91.1.8.ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙГ САЙН ДУРЫН БОЛОН ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР АЛБАДАН СУРГАЛТАД ХАМРУУЛАХ АЖЛЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ;
91.1.9.ХҮҮХЭД АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖИХ, ҮРЧЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ;
91.1.10.ГЭР БҮЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ, ДЭВШИЛТЭТ УЛАМЖЛАЛ, ЗАН ЗАНШЛЫГ ӨВЛҮҮЛЭХ, УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХӨД ГЭР БҮЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ;
91.1.11.ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДТЭЙ ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, АРГА ХЭМЖЭЭ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ;
91.1.12.ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ, ХАРГАЛЗАН ДЭМЖЛЭГ ХАМРУУЛАХАД НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ;
91.1.13.ХУУЛЬД ЗААСАН БУСАД ЧИГ ҮҮРЭГ.
92 ДУГААР ЗҮЙЛ.ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД
ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
92.1.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ.
92.2.ЭНЭ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛДЭЛ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ БОЛ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ.
93 ДУГААР ЗҮЙЛ.ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ
93.1.ЭНЭ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХООС ӨМНӨ ТЭТГЭЛЭГ ТОГТООЛГОСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ТЭТГЭЛЭГ АВАГЧ ТАЛ, ТҮҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ЭНЭ ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ХОЙШ АРВАН ХОЁР САРЫН ДОТОР ЭНЭ ХУУЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАНТАЙ НИЙЦҮҮЛЭН ИРЭЭДҮЙД АВАХ ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХҮСЭЛТ ШҮҮХЭД ГАРГАНА.
93.2.ЭНЭ ХУУЛИЙН 5.4-Т ЗААСАН ЗОХИЦУУЛАЛТЫГ 2028 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖҮҮЛНЭ.
94 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
94.1.ЭНЭ ХУУЛИЙГ 2025 ОНЫ 01 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.
ГАРЫН ҮСЭГ