8.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн шууд удирдлагыг хэрэгжүүлэх;
8.1.2. төрөлжсөн сангийн төсвийн гүйцэтгэлд хуульд заасан журмын дагуу хяналт тавьж, тайлагнах;
8.1.3. энэ хуулийн 7.1.1-д заасан төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;
8.1.4. Баялгийн сангийн эх үүсвэрийг тооцож, төрөлжсөн сангуудад төвлөрүүлэх аргачлалыг батлах.
8.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.2.1. Хуримтлалын сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн шууд удирдлагыг хэрэгжүүлэх;
8.2.2. Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, хөтлөх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;
8.2.3. энэ хуулийн 7.1.5-д заасан журмыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх.
8.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.3.1. Хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ хуулийн 10.1.3-т заасны дагуу санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, сангийн шууд удирдлагыг хэрэгжүүлэх;
8.3.2. Хөгжлийн сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах.