1. "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралтаар баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газарт тус тус тайлагнаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагад тус тус даалгаж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагад зөвлөсүгэй.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.