Бусад төслүүд more_horiz

Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 4-р сарын 14 өдөр
Ulaanbaatar city
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Улсын Их Хурлын тогтоолын төсөл
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 ОНЫ ... ДУГААР САРЫН ...-НЫ ӨДӨР ДУГААР ТӨРИЙН ОРДОН, УЛААНБААТАР ХОТ
“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.1 ДЭХ ХЭСЭГ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ 59 ДҮГЭЭР ТОГТООЛЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1. "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралтаар баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газарт тус тус тайлагнаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагад тус тус даалгаж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагад зөвлөсүгэй.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Төслийн файлууд

2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
7. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
8. Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх