МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 5 ДУГААР ЗҮЙЛИЙН 5.1 ДЭХ ХЭСЭГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.2.1 ДЭХ ЗААЛТ, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН
11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 11.1.1 ДЭХ ЗААЛТЫГ ТУС ТУС ҮНДЭСЛЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОГТООХ НЬ:
1.“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг
1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” батлагдсантай холбогдуулан бүсийн зорилго, зорилтуудыг дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их хурлын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоол, “Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай” Улсын Их хурлын 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.