Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 1-р сарын 23 өдөр
Ulaanbaatar city
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт:
“4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх;”
2/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:
“12.4.Энэ хуулийн 12.1.3, 12.1.6-д заасан аргачлал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасан хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй.”
3/15 дугаар зүйлийн 15.13 дахь хэсэг:
“15.13.Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалд баталсан огноог тусгана.”
4/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:
“17.3.Тухайн хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг хангасан эсэхийг энэ хуулийн 17.2.4-т заасан үнэлгээнд нэмж тусгана:
17.3.1.үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий байх;
17.3.2.нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх;
17.3.3.ялгаварлан гадуурхаагүй, жендэрийн мэдрэмжтэй байх;
17.3.4.хязгаарлалтыг боломжит хамгийн бага түвшинд тогтоосон байх.”
5/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
“18.3.Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, эсхүл судалгаа, шинжилгээний байгууллага, судлаач энэ хуулийн 18.1-д заасан зардлын тооцоог хийнэ.”
“271 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавигдах шаардлага
271.1.Хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалт тусгахад дараах шаардлагыг хангана:
271.1.1.хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авахад чиглэсэн байх;
271.1.2.тухайн хуулийн зорилго, зорилтод нийцсэн байх;
271.1.3.захиргааны хэм хэмжээний акт батлахад баримтлах тухайлсан зарчмыг тодорхойлсон байх;
271.1.4.зорилго, зохицуулах харилцааны хүрээг тодорхой тусгасан байх;
271.1.5.захиргааны хэм хэмжээний акт батлах байгууллага, албан тушаалтныг тодорхойлсон, тухайн этгээдийн хуульд заасан үндсэн чиг үүрэгт хамааралтай байх;
271.1.6.хуулиар тогтоосон иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх.
271.2.Захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтад дараах асуудлыг тусгахгүй:
271.2.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хариуцлага оногдуулах асуудал;
271.2.2.Монгол Улсын Үндсэн хуульд гагцхүү хуулиар зохицуулахаар заасан аливаа төрлийн харилцаа;
271.2.3.албан татвар, төлбөр, хураамж тогтоосон харилцаа;
271.2.4.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тогтоох асуудал;
271.2.5.гомдол, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоох асуудал.
271.3.Захиргааны хэм хэмжээний акт гаргах хугацааг энэ хуулийн 27.1-д заасан хуулийг дагаж мөрдөх журамд тусгана.”
7/28 дугаар зүйлийн 28.3.6 дахь заалт:
“28.3.6.асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад байгууллагын үйл ажиллагаа явуулах журам, бүрэн эрх;”
8/29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэг:
“29.5.Энэ хуулийн 12.2.2-т заасан хуулийн төслийг дагалдуулан бусад хууль тогтоомжийн төсөл өргөн мэдүүлэх тохиолдолд тухайн төслөөр зөвхөн төсөв, санхүүгийн харилцааг зохицуулна.”
9/33 дугаар зүйлийн 33.3.3, 33.3.4 дэх заалт:
“33.3.3.холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэл;
33.3.4.тухайн хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан гадаад орны хууль тогтоомжийн зохицуулалтад харьцуулалт хийж, тусгасан тохиолдолд тэдгээрийн талаарх тайлбар, дүгнэлт;”
10/38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэг:
“38.10.Хууль санаачлагч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөллөөс энэ хуулийн 38.6.1, 38.6.2-д заасан хэлбэрээр санал авч хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.”
11/39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг:
“39.3.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалт бүхий хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал авах ба ажлын 30 өдрийн хугацаанд санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.”
12/40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт:
“40.1.3.хууль тогтоомжийн төслийн энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан товч болон дэлгэрэнгүй танилцуулга;”
13/40 дүгээр зүйлийн 40.1.11, 40.1.12 дахь заалт:
“40.1.11.энэ хуулийн 13.2.6-д заасан судалгааны тайлан;
40.1.12.энэ хуулийн 271.1-д заасны дагуу гаргах захиргааны хэм хэмжээний актын жагсаалт, 271.3-т заасан мэдээлэл”
14/41 дүгээр зүйлийн 41.3.6 дахь заалт:
“41.3.6.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36.15-д заасан хугацааг хангасан эсэх.”
15/41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг:
“41.4.Улсын Их Хурлын Тамгын газрын судалгааны асуудал эрхэлсэн хүрээлэн энэ хуулийн 17.2.4-т заасан хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ аргачлал, энэ хуулийн 17.3-т заасны дагуу хийгдсэн эсэхэд ажлын 5 өдрийн дотор дүгнэлт гаргана.”
16/44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг:
“44.3.Холбогдох төрийн байгууллага нь хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад хууль тогтоомжийн хувийн хэрэгтэй иргэд, олон нийт чөлөөтэй танилцах нөхцлийг бүрдүүлнэ.”
17/45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг:
“45.5.Хууль тогтоомжийн цахим сан нь хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон хэлбэрээр ашиглах боломжтой байна.”
18/51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэг:
“51.5.Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж, энэ хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байна.
51.6.Энэ хуулийн 49.1, 49.2-т заасан этгээд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.”
2 дугаар зүйл. Хууль тогтоомжийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “үр нөлөөг” гэсний дараа “шалгуур үзүүлэлтийг сонгох, хуулийн төслөөс үр нөлөөг тооцох хэсгийг сонгох, үр нөлөөг тооцох, үр дүнг үнэлж зөвлөмж өгөх үе шаттайгаар” гэж, 21 дүгээр зүйлийн 21.9.1 дэх заалтын “нийцэж байгаа эсэх” гэсний дараа “, түүний үзэл баримтлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг дэмжиж байгаа эсэх үндэслэл, тайлбар” гэж, мөн зүйлийн 21.13 дахь хэсгийн “бодлогод нийцээгүй,” гэсний дараа “тухайн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжих боломжгүй,” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.1 болон 28.3.1 дэх заалтын “гарчиг” гэсний дараа “, бүлэг, дэд бүлэг, зүйлийн товьёг” гэж, 28.3.3 дахь заалтын “нэр томьёоны тайлбар” гэсний өмнө “цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан” гэж, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн “боловсруулна” гэсний урд “анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгад нийцүүлэн” гэж, 33.3.3 дахь заалтын “ухагдахууны үүсэл” гэсний дараа “, нэр томьёог нийцүүлсэн талаарх тайлбар” гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “цахим хуудсандаа” гэсний ард “болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд” гэж, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийн “39.3” гэсний дараа “, 39.4” гэж, 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсгийн “энэ хуулийн 41.3” гэсний дараа “, 41.4” гэж, 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийн “байршуулах бөгөөд” гэсний ард “хууль тогтоомжийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн эх хувь, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтийн түүх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг хавсаргана. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:
“7.5.Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо харгалзан үзнэ.”
2/13 дугаар зүйлийн 13.2.6 дахь заалт:
“13.2.6.шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар гадаад орны хууль тогтоомжийн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгааг үндэсний эрх зүйн тогтолцооны уламжлал, онцлог, хөгжлийн чиг хандлага болон эрх зүйн бүл, соёлын төсөөтэй, ялгаатай байдлыг харгалзан, үндэсний ашиг сонирхолд нийцүүлэх зарчимд тулгуурлан хийх.”
3/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг:
“17.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ.”
4/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:
“18.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг баталснаар үүсэх зардлын тооцоог гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн 12.1.4-т заасан аргачлалын дагуу дараах байдлаар үнэлж, тодорхойлно:
18.1.1.хууль тогтоомжийн төслийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох;
18.1.2.хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамаарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцох;
18.1.3. хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх.”
5/38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг:
“38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.”
6/38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэг:
“38.7.Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулна. Хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим систем нь энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн байна.”
7/40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг:
“40.3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63.1, 65.1-д заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, мөн хуулийн 115 дугаар зүйлд заасан тайлан, илтгэл нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.”
8/49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэг:
“49.1.Дараах хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлнэ:
49.1.1.Улсын Их Хурлын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомж;
49.1.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомж.
49.2.Энэ хуулийн 49.1, 49.3-т зааснаас бусад хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Засгийн газраас үүрэг болгосны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.”
4 дүгээр зүйл. Хууль тогтоомжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.4 дэх заалтын дугаарыг “4.1.2-4.1.5” гэж, 17.3 дахь хэсгийн дугаарыг 17.4 гэж, 28.3.6-28.3.10 дахь заалтын дугаарыг “28.3.7-28.3.11” гэж, 33.3.3 дахь заалтын дугаарыг “33.3.5” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “хавсаргана” гэснийг “энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж хавсаргана” гэж, 39 дүгээр зүйлийн 39.3, 39.4 дэх хэсгийн дугаарыг “39.4, 39.5” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.4 дэх заалтын дугаарыг “40.1.4, 40.1.5” гэж, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “хянана” гэснийг “хянах бөгөөд төслийн бүрдүүлбэрийг хянах хуудсыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.” гэж, мөн зүйлийн 41.4, 41.5, 41.6, 41.7, 41.8, 41.9, 41.10 дахь хэсгийн дугаарыг “41.5, 41.6, 41.7, 41.8, 41.9, 41.10, 41.11” гэж, 41.5 дахь хэсгийн “41.4-д” гэснийг “41.5-д” гэж, 41.7 дахь хэсгийн “41.5-д” гэснийг “41.6-д” гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “гэрээний” гэснийг “гэрээ, түүний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга, англи хэл дээрх эх бичвэрийн” гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийн дугаарыг “44.4” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.17, 12.2.24 дэх заалтыг, 15.7.1 дэх заалтын “иргэн, захиргаа,” гэснийг, 28.3.9, 28.8.6 дахь заалтын “шаардлагатай бол” гэснийг, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн “12.2.1,”, “, 12.2.23, 12.2.24” гэснийг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын “товч болон дэлгэрэнгүй танилцуулга,” гэснийг тус тус хассугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
7. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Б. Галсанбат

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх