22.1. Засгийн газар стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1. стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаарх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
22.1.2. стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцооны үр нөлөөг сайжруулах, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн төсөл боловсруулах;
22.1.3. техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх;
22.1.4. хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний жагсаалтыг батлах, хэрэгжилтийг хангуулах;
22.1.5. итгэмжлэлийн байгууллагын орон тооны дээд хязгаар, дүрмийг батлах.
23 дугаар зүйл. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
23.1. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1. салбарын хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
23.1.2. стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаарх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
23.1.3. стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоог бэхжүүлэх саналыг Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх;
23.1.4. чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах зорилгоор үндэсний чанарын шагнал олгох;
23.1.5. энэ хуульд заасан төлбөртэй ажил, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг чөлөөт зах зээлийн үнэ тарифтай уялдуулан тогтоох;
23.1.6. стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллагын даргыг томилж, чөлөөлөх саналыг Засгийн газарт гаргах.