Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 5-р сарын 29 өдөр
Ulaanbaatar city
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, 21.9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах тайлбарыг нэмсүгэй.
1/13.14 дүгээр зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан "хуулийн этгээд" гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй.”
2/21.9 дүгээр зүйлийн тайлбар: “Тухайн хэргийн өмгөөлөгч, шүүгч, шүүгчээс эрх олгосон шүүхийн ажилтанд энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл гэдэгт шүүхэд хэргийг хэлэлцүүлэхээр танилцуулах ажиллагаа буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнөх шатанд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нууцалсан гэрч, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулсан нотлох баримтыг ойлгоно.”
2 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "мөрдөн шалгах" гэсний өмнө "хууль сахиулагч", "алба хаагч" гэсний өмнө "алба тушаалтан," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Эрүүгийн ял албадлагын арга хэмжээ нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
2/1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох хор хохиролыг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.
3/2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн хор аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй бол үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.”
4/21.9 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг: “3.Мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг олж мэдсэн хүн баримт, мэдээллийг задруулж нууцалсан гэрчийг илчилсэн, эсхүл шүүгч, прокурор, хууль сахиулагч, мөн мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба тушаалтан, алба хаагч, ажилтан тус мэдээллийг задруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсэг, 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 2.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 9.1 дүгээр бүлгийн 3, 4 дэх хэсэг, 9.7 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийн “эрүүгийн хариуцлага” гэснийг “ял, албадлагын арга хэмжээ” гэж, 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага” гэснийг “Ял, албадлагын арга хэмжээ” гэж, 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлагаас” гэснийг “ял, албадлагын арга хэмжээнээс” гэж, 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлагын” гэснийг “ял, албадлагын арга хэмжээний” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлагын” гэснийг “Ял, албадлагын арга хэмжээний” гэж, 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлагыг” гэснийг “ял, албадлагын арга хэмжээг” гэж, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлагыг” гэснийг “Ял, албадлагын арга хэмжээг” гэж, 6.1 дүгээр зүйлийн гарчгийн, 6.2 дугаар зүйлийн гарчгийн “Эрүүгийн хариуцлага” гэснийг “Ял, албадлагын арга хэмжээ” гэж, 8.1 дүгээр зүйлийн гарчгийн, 9.1 дүгээр зүйлийн гарчгийн, 9.7 дугаар зүйлийн гарчгийн “эрүүгийн хариуцлага” гэснийг “ял, албадлагын арга хэмжээ” гэж, ЗУРГАДУГААР БҮЛЭГ, НАЙМДУГААР БҮЛЭГ, ЕСДҮГЭЭР БҮЛГИЙН гарчгийн “ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА” гэснийг “ЯЛ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ” гэж, 6.7 дугаар зүйлийн гарчгийн “эрүүгийн хариуцлагаас” гэснийг “ял, албадлагын арга хэмжээнээс” гэж, 9.2 дугаар зүйлийн гарчгийн “эрүүгийн хариуцлагын” гэснийг “ял, албадлагын арга хэмжээний” гэж, 5.1 дүгээр зүйлийн гарчгийн “Эрүүгийн хариуцлагын” гэснийг “Ял, албадлагын арга хэмжээний” гэж, ТАВДУГААР БҮЛГИЙН гарчгийн “ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН” гэснийг “ЯЛ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ” гэж, 6.5 дугаар зүйлийн гарчгийн, 6.6 дугаар зүйлийн гарчгийн “Эрүүгийн хариуцлагыг” гэснийг “Ял, албадлагын арга хэмжээг” гэж, 6.7 дугаар зүйлийн гарчгийн “эрүүгийн хариуцлагыг” гэснийг “ял, албадлагын арга хэмжээг” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эсхүл эрүүгийн хариуцлагаас” гэснийг “эсхүл ялаас” гэж, 5.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн “эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг “ял оногдуулна” гэж, 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 21.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “хэрэг шалган шийдвэрлэх” гэснийг “хэрэг хянан шийдвэрлэх” гэж, ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН гарчгийн “ХЭРЭГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ” гэснийг “ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “нийгэмд аюултай” гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Х. ТЭМҮҮЖИН

Х. ТЭМҮҮЖИН

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх