1/71 дүгээр зүйл
“71 дүгээр зүйл.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан
71.1.Нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сантай байна.
71.2.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
71.2.1.орон нутгийн төсөв;
71.2.2.гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлого;
71.2.3.газрын дахин төлөвлөх хүрээнд газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого;
71.2.4.хуулиар хориглоогүй хандив, тусламж, бусад.
71.3.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
71.3.1.инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зардал;
71.3.2.айл, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;
71.3.3.ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих;
71.3.4.орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хүүгийн зөрүүг төлөх.
71.4.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.
71.5.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн дүрмийг нийслэлийн Засаг дарга батална.
71.6.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн тайлан, зарцуулалт ил тод, нээлттэй байна.
2/18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт:
18.1.8.мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах;
3/19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалт:
19.2.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг хариуцан ажиллах;”