“3.1.1.“тамхин бүтээгдэхүүн” /цаашид “тамхи” гэх/ гэж тамхины навч, ургамлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн болон нийлэг аргаар гаргаж авсан никотин, түүний уламжлал дагавар бодис, бохь, химийн бодис агуулсан, амт, үнэр оруулагч нэмсэн, эсхүл нэмээгүй, татах, үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах, эсхүл бусад аргаар, дагалдах хэрэгсэл бүхий төхөөрөмжийг ашиглаж болон ашиглахгүйгээр хэрэглэх зориулалттай, хууль тогтоомжид заасны дагуу эмийн бүртгэлд бүртгэгдсэн тамхинаас гаргах эмээс бусад дараах бүтээгдэхүүнийг:
3.1.1.а.тамхины түүхий эд, задгай тамхи, татаж хэрэглэх зориулалттай навчин, дүнсэн, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи;
3.1.1.б.цахилгаан халаагч болон бусад арга, хэрэгслээр асаахгүйгээр сорж татах зориулалттай бүх төрлийн халаадаг тамхи;
3.1.1.в.никотин, никотин давс, амт, үнэр оруулагч болон бусад химийн бодис агуулсан, эсхүл агуулаагүй шингэнийг цахилгаан хэрэгслээр ууршуулан татах, эсхүл түүнтэй адилтгах аргаар хэрэглэх зориулалттай электрон тамхи;
3.1.1.г.усан хоолойгоор татах зориулалттай тамхи, тамхи орлуулагч, амт, үнэр оруулагч бүтээгдэхүүн;
3.1.1.д.үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах болон татахаас бусад аргаар хэрэглэх зориулалттай, никотин агуулсан, эсхүл агуулаагүй химийн бодис, амт, үнэр оруулагч бүтээгдэхүүн.”