Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 9-р сарын 21 өдөр
Ulaanbaatar city
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/3 дугаар зүйлийн 3.1.12, 3.1.13, 3.1.14 дэх заалт:.
“3.1.12.”татах төхөөрөмж” гэж тамхин бүтээгдэхүүнийг хэрэглэх зориулалттай үйлдвэрлэгдсэн, цахилгаан, дулаан, механик, электроны энергиэр ажилладаг тоног хэрэгслийг;
3.1.13.”дагалдах хэрэгсэл” гэж татах төхөөрөмжийн үйл ажиллагаа, тамхин бүтээгдэхүүнийг дэмжихэд зориулагдсан, дангаар ашиглах боломжгүй хэрэгслийг;
3.1.14.”татах төхөөрөмжийн эд анги” гэж хэрэглээний явцад хэрэглэх боломжгүй болсноос сольж, татах төхөөрөмж, дагалдах хэрэгсэлд суурилуулж хэрэглэдэг хэсгийг.”
2/6 дугаар зүйлийн 6.7.16, 6.7.17 дахь заалт:.
”6.7.16.тамхи, татах төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, татах төхөөрөмжийн эд ангид тамхи болон гаанаас өөр төрлийн үнэр, амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байх;
6.7.17.тамхи, татах төхөөрөмжийн хайрцаг, сав, баглаа боодол нь өнгө, дүрслэл, хэлбэр хийцлэл, материал болон бусад гадаад шинж чанараараа бусад эд зүйлстэй андуурагдахаар байх.”
3/6 дугаар зүйлийн 6.8.3, 6.8.4 дэх заалт:.
“6.8.3.тамхи худалдаалах цэгт тамхины нэр, үнийн мэдээлэл агуулсан жагсаалт байрлуулж, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн худалдаалахгүй байх;
6.8.4.тамхи худалдах зөвшөөрөлтэй болохыг илтгэх тэмдгийг худалдан авагч олж харахуйц ил байрлалд байршуулах.”
4/6 дугаар зүйлийн 6.8' дэх хэсэг:.
“6.8'.Энэ зүйлийн 6.8.4-т заасан тэмдэг нь тамхи худалдаалах зөвшөөрөлтэй худалдааны цэгийг онцгойлон сурталчлах, хэрэглээг өдөөх, маркетингийн зорилгоор ашиглагдаж болохуйц гэрэлтүүлэг, дуу, хөдөлгөөнт элемент, брэндийн дүрслэл, уриа үг агуулаагүй байна. Тэмдгийн загварыг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.”
5/7" дугаар зүйлийн 7".3 дахь хэсэг:.
“72.3.Тамхи татах төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, татах төхөөрөмжийн эд анги үйлдвэрлэх, худалдах, импортлоход энэ хуулийн 7, 7', 7" дугаар зүйл нь нэгэн адил үйлчилнэ.”
9' дүгээр зүйл.Тамхины хамаарлаас гаргах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ.
9'.1.Тамхи татдаг хүнийг тамхинаас гаргах, никотины хамаарал, хорт зуршлаасаа салах үйл явцыг дэмжих, хөнгөвчлөх зорилготой зөвлөгөө, эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг, эм бэлдмэл зэргийг багтаасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Тусламж үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
9'.1.1.сэтгэлзүйн эмчилгээ;
9'.1.2.никотин орлуулах эмчилгээ;
9'.1.3.эмийн эмчилгээ;
9'.1.4.тусгай утасны зөвлөгөө, мэдээллийн тусламж үйлчилгээ.
9'.2.Энэ хуулийн 9'.1-д заасан тусламж үйлчилгээ нь үр нөлөөтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, холбогдох стандартын шаардлага хангасан байх ба тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан үзүүлнэ.
9'.3.Энэ хуулийн 9'.1-д заасан тусламж үйлчилгээг төрөөс дэмжих, бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сан болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулах замаар санхүүжүүлнэ. Үүнтэй холбогдсон харилцааг Эрүүл мэндийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
9'.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 9'.1-д заасан тусламж үйлчилгээний үр нөлөө, чанар, хүртээмжийн талаар тогтмол судалгаа, үнэлгээ хийнэ.”
“11' дүгээр зүйл.Тамхин бүтээгдэхүүний эргэлтэд хяналт тавих.
11'.1.Тамхин бүтээгдэхүүний эргэлтэд хяналт тавих зорилготой, тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай болон энгийн зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл, холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байна.
11'.2.Мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байна.
11'.3.Монгол Улсад үйлдвэрлэсэн, импортолсон бүх төрлийн тамхийг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
11'.4.Энэ хуулийн 11'.3-т заасан санд дараах мэдээллийг бүртгэнэ:
11'.4.1.бүтээгдэхүүний нэр, барааны код;
11'.4.2.үйлдвэрлэгч, импортлогч хуулийн этгээдийн нэр;
11'.4.3.бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улсын нэр;
11'.4.4.үйлдвэрлэсэн болон импортолсон огноо, тоо хэмжээ;
11'.4.5.импортолсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийсэн огноо;
11'.4.6.төлсөн онцгой албан татварын дүн.
11'.5.Энэ хуулийн 11'.4-т заасан мэдээллийг тамхи худалдан авсан этгээд өөрийн ашигладаг цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан танилцах боломжтой байна.
11'.6.Энэ хуулийн 111.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагааг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
11'.7.Энэ хуулийн 11'.1-д заасан цахим санг бүрдүүлэх, ашиглах, баяжуулах харилцааг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38.7-д заасан журмаар зохицуулна.”

2 ДУГААР ЗҮЙЛ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.7.10 ДАХЬ ЗААЛТЫН “СУГАЛАА ГАРГАХ” ГЭСНИЙ ДАРАА “, ҮНЭГҮЙ ТАРААХ, БЭЛЭГЛЭХ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ЭД ЗҮЙЛСЭЭР АРИЛЖААЛАХ” ГЭЖ, 7" ДУГААР ЗҮЙЛИЙН 7".2.11 ДЭХ ЗААЛТЫН “ЭРҮҮЛ АХУЙН” ГЭСНИЙ ДАРАА “БОЛОН ЭНЭ ХУУЛЬД ЗААСАН БУСАД” ГЭЖ, 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.4 ДЭХ ХЭСГИЙН “ҮЙЛДВЭРЛЭГЧ” ГЭСНИЙ ДАРАА “, ИМПОРТЛОГЧ” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.1.8 ДАХЬ ЗААЛТЫН “ДОТУУР БАЙР” ГЭСНИЙ ДАРАА “ХҮҮХДИЙН АСРАМЖИЙН ГАЗАР, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГАЗАР,” ГЭЖ, МӨН ЗААЛТЫН “ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН,” ГЭСНИЙ ДАРАА “, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ДАГУУ, СПОРТЫН БАЙГУУЛАМЖ” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.

3ДУГААР ЗҮЙЛ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ: 1/3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.1 ДЭХ ЗААЛТ
“3.1.1.“тамхин бүтээгдэхүүн” /цаашид “тамхи” гэх/ гэж тамхины навч, ургамлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн болон нийлэг аргаар гаргаж авсан никотин, түүний уламжлал дагавар бодис, бохь, химийн бодис агуулсан, амт, үнэр оруулагч нэмсэн, эсхүл нэмээгүй, татах, үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах, эсхүл бусад аргаар, дагалдах хэрэгсэл бүхий төхөөрөмжийг ашиглаж болон ашиглахгүйгээр хэрэглэх зориулалттай, хууль тогтоомжид заасны дагуу эмийн бүртгэлд бүртгэгдсэн тамхинаас гаргах эмээс бусад дараах бүтээгдэхүүнийг:
3.1.1.а.тамхины түүхий эд, задгай тамхи, татаж хэрэглэх зориулалттай навчин, дүнсэн, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи;
3.1.1.б.цахилгаан халаагч болон бусад арга, хэрэгслээр асаахгүйгээр сорж татах зориулалттай бүх төрлийн халаадаг тамхи;
3.1.1.в.никотин, никотин давс, амт, үнэр оруулагч болон бусад химийн бодис агуулсан, эсхүл агуулаагүй шингэнийг цахилгаан хэрэгслээр ууршуулан татах, эсхүл түүнтэй адилтгах аргаар хэрэглэх зориулалттай электрон тамхи;
3.1.1.г.усан хоолойгоор татах зориулалттай тамхи, тамхи орлуулагч, амт, үнэр оруулагч бүтээгдэхүүн;
3.1.1.д.үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах болон татахаас бусад аргаар хэрэглэх зориулалттай, никотин агуулсан, эсхүл агуулаагүй химийн бодис, амт, үнэр оруулагч бүтээгдэхүүн.”
2/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:.
“3.1.11.“тамхи татах зөвшөөрөгдсөн цэг" гэж энэ зүйлийн 3.1.1.д-д зааснаас бусад тамхийг энэ зүйлийн 3.1.3-т заасан дам тамхидалт бий болгохгүйгээр татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан өрөөг.”
”5 дугаар зүйл.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар салбар хоорондын хамтын ажиллагаа, төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо.
5.1.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага дараах нийтлэг үүрэг хүлээнэ:
5.1.1.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсрол олгох чиглэлээр тамхи үйлдвэрлэгч, эсхүл түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд, иргэдтэй хамтран ажиллахаас татгалзах;
5.1.2.тамхины хяналтын тухай хууль тогтоомж боловсруулах явцад ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзсэн тохиолдолд тамхи үйлдвэрлэгчээс тавьсан саналыг хүлээн авахаас татгалзах;
5.1.3.тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн албан хаагч, бусад ажилтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хамтран ажиллахаас татгалзах.
5.2.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.2.1.тамхины хэрэглээг бууруулах, тамхинаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаарх улсын нэгдсэн бодлого боловсруулах, Засгийн газраар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.2.энэ зүйлийн 5.2.1-д заасан бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн бүх шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран ажиллах, салбар хоорондын уялдааг хангах;
5.2.3.тамхины хэрэглээ, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл цуглуулах, нэгдсэн статистик хөтлөх, түүнд дүн шинжилгээ хийх;
5.2.4.тамхины хамаарлаас гаргах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, хөгжүүлэх.
5.3.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.3.1.ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт тамхины хор уршиг, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос урьдчилан сэргийлэх агуулга тусгах;
5.3.2.бүх шатны сургуулийн орчинд тамхи худалдах, хэрэглэхийг хориглох, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх, хамтран ажиллах;
5.3.3.бүх шатны сургуулийн орчин дахь тамхидалт, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааны талаар нэгдсэн тоо мэдээлэл хөтлөх, насанд хүрээгүй иргэний тамхи татах болсон шалтгаан, нөхцөлд судалгаа, үнэлгээ хийх;
5.3.4.бүх шатны боловсролын байгууллагыг тамхи импортлогч, экспортлогч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчээс хандив, тусламж, дэмжлэг авахгүй байх талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
5.4.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.4.1.энэ хуулийг зөрчсөн зөрчилд оногдуулсан шийтгэлийн төрлийн үр нөлөөтэй байдалд дүн шинжилгээ хийх;
5.4.2.энэ хуулийн 9.1-д заасан хориглосон газарт тамхи татсан, тамхи худалдсантай холбоотой гарсан зөрчлийг шийдвэрлэх болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийг соён гэгээрүүлэхэд цагдаагийн байгууллагад бодлогын дэмжлэг үзүүлэх;
5.4.3.энэ хуулийг зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авах үр дүнтэй зөрчил мэдээлэх тогтолцоо бий болгоход дэмжлэг үзүүлэх.
5.5.Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.5.1.энэ хуулийн 4.1.1-д заасан тамхины татварын талаар баримтлах зарчмыг хэрэгжүүлэх, татвараас бий болсон орлогыг хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлэх арга хэмжээ авах;
5.5.2.тамхины импорт, экспорт, үйлдвэрлэл, худалдаанд гааль, татварын бодлогыг хэрэгжүүлэх замаар хяналт тавих, дүн шинжилгээ хийх;
5.5.3.энэ хуулийн 4.1.6-д заасныг хэрэгжүүлэх.
5.6.Тамхины хяналтын талаар хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
5.6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тариалах хувь хэмжээг тамхины хэрэглээг бууруулах зарчимтай уялдуулах;
5.6.2.энэ хуулийн 4.1.6-д заасныг хэрэгжүүлэх;
5.6.3.энэ хуулийн 11'.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл, мэдээллийн цахим сан бүрдүүлэх.
5.7.Тамхины хяналтын талаар бүх шатны Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.7.1.харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд тамхины хяналтыг зохион байгуулах;
5.7.2.тамхины эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулан ажиллах;
5.7.3.энэ хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.4, 9.1.7, 9.1.8-д заасан хориглосон газраас бусад нийтийн эдэлбэр газарт байгуулах тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршлыг тогтоох;
5.7.4.тамхи худалдаалах зөвшөөрөл олгох цэгийн тоо байршлыг тогтоохдоо энэ хуульд заасан зарчим, хязгаарлалтыг хангах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
5.7.5.тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулах;
5.7.6.орон нутгийн хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах.
5.8.Тамхины хяналтын талаар иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
5.8.1.тамхины хяналтыг хэрэгжүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээ авах;
5.8.2.насанд хүрээгүй иргэнд тамхи татахыг санал болгох болон тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлэхгүй байх;
5.8.3.тамхи үйлдвэрлэгч, импортлогчоос хандив, тусламж, тэтгэлэг хүлээн авахаас татгалзах;
5.8.4.энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн хуулийн этгээд байгуулах, тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт анхааруулах тэмдэг байрлуулах.
5.9.Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч, импортлогч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
5.9.1.хуулийн этгээдийн 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэл, импорттой холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах;
5.9.2.энэ хууль болон эрх бүхий байгууллагаас баталсан тамхины найрлага, тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг хангах;
5.9.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.”
4/6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт:.
“6.4.1.зурагт анхааруулга нь 3.1.1.а, 3.1.1.б, 3.1.1.в-д заасан тамхины хайрцаг, сав, баглаа боодлын нүүр болон ар талын талбайн хэсгийн гадаргуугийн талбайн 70-аас багагүй хувийг эзэлсэн байх;”
5/6 дугаар зүйлийн 6.7.2 дахь заалт:.
“6.7.2.энэ хуулийн 3.1.1.а, 3.1.1.б-д заасан тамхийг нэг хайрцагт 20 ширхгээс цөөн тоогоор, эсхүл дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлах, энэ хуулийн 3.1.1.в-д заасан электрон тамхины шингэний хэмжээг 2 миллилитрээс, цэнэглэгч шингэнийг 10 миллилитрээс ихээр савлах, шингэн дэх никотины агууламж 20 миллиграмм/миллилитрээс их байх;”

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.4 ДЭХ ХЭСГИЙН “БАЙГУУЛЛАГАД” ГЭСНИЙГ “, БОЛОВСРОЛ, ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ, УЛС ТӨРИЙН НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД” ГЭЖ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “УТААТ ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОХ” ГЭСНИЙГ “ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОХ ОРЧИН” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 9.1 ДЭХ ХЭСГИЙН “УТААТ” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 3.1.1.Г, 3.1.1.Д-Д ЗААСНААС БУСАД” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

5 ДУГААР ЗҮЙЛ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.3 ДАХЬ ХЭСЭГ, 9 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 9.1.5 ДАХЬ ЗААЛТ, МӨН ЗҮЙЛИЙН 9.1.6 ДАХЬ ЗААЛТЫН “УТААТ” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.

6 ДУГААР ЗҮЙЛ
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.2 ДАХЬ ЗААЛТ, 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.1.7 ДАХЬ ЗААЛТЫГ ТУС ТУС ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСУГАЙ.

7 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨНӨ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

О. НОМИНЧИМЭГ

О. НОМИНЧИМЭГ

Initiator of the draft law
О. АЛТАНГЭРЭЛ

О. АЛТАНГЭРЭЛ

Initiator of the draft law
Н. АЛТАНШАГАЙ

Н. АЛТАНШАГАЙ

Initiator of the draft law
О. АМГАЛАНБААТАР

О. АМГАЛАНБААТАР

Initiator of the draft law
Ч. АНАР

Ч. АНАР

Initiator of the draft law
А. АРИУНЗАЯА

А. АРИУНЗАЯА

Initiator of the draft law
Х. БААСАНЖАРГАЛ

Х. БААСАНЖАРГАЛ

Initiator of the draft law
Ц. БААТАРХҮҮ

Ц. БААТАРХҮҮ

Initiator of the draft law
Р. БАТБОЛД

Р. БАТБОЛД

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Д. БАТЛУТ

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Ж. БАТЖАРГАЛ

Initiator of the draft law
О. БАТНАЙРАМДАЛ

О. БАТНАЙРАМДАЛ

Initiator of the draft law
Б. БАТЦЭЦЭГ

Б. БАТЦЭЦЭГ

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Э. БАТШУГАР

Initiator of the draft law
Б. БАТ-ЭРДЭНЭ

Б. БАТ-ЭРДЭНЭ

Initiator of the draft law
Б. БАЯРБААТАР

Б. БАЯРБААТАР

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Б. БЕЙСЕН

Initiator of the draft law
Х. БОЛОРМАА

Х. БОЛОРМАА

Initiator of the draft law
Э. БОЛОРМАА

Э. БОЛОРМАА

Initiator of the draft law
Ш. БЯМБАСҮРЭН

Ш. БЯМБАСҮРЭН

Initiator of the draft law
Ж. ГАЛБАДРАХ

Ж. ГАЛБАДРАХ

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

С. ГАНБААТАР

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Д. ГАНБАТ

Initiator of the draft law
П. ГАНЗОРИГ

П. ГАНЗОРИГ

Initiator of the draft law
Д. ГАНМАА

Д. ГАНМАА

Initiator of the draft law
М. ГАНХҮЛЭГ

М. ГАНХҮЛЭГ

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Ц. ДАВААСҮРЭН

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Г. ДАМДИННЯМ

Initiator of the draft law
Х. ЖАНГАБЫЛ

Х. ЖАНГАБЫЛ

Initiator of the draft law
Д. ЖАРГАЛСАЙХАН

Д. ЖАРГАЛСАЙХАН

Initiator of the draft law
С. ЗАМИРА

С. ЗАМИРА

Initiator of the draft law
Ж. ЗОЛЖАРГАЛ

Ж. ЗОЛЖАРГАЛ

Initiator of the draft law
С. ЗУЛПХАР

С. ЗУЛПХАР

Initiator of the draft law
Ч. ЛОДОЙСАМБУУ

Ч. ЛОДОЙСАМБУУ

Initiator of the draft law
Г. ЛУВСАНЖАМЦ

Г. ЛУВСАНЖАМЦ

Initiator of the draft law
М. МАНДХАЙ

М. МАНДХАЙ

Initiator of the draft law
Ц. МӨНХБАТ

Ц. МӨНХБАТ

Initiator of the draft law
Л. МӨНХБАЯСГАЛАН

Л. МӨНХБАЯСГАЛАН

Initiator of the draft law
Т. МӨНХСАЙХАН

Т. МӨНХСАЙХАН

Initiator of the draft law
Б. МӨНХСОЁЛ

Б. МӨНХСОЁЛ

Initiator of the draft law
Ц. МӨНХТУЯА

Ц. МӨНХТУЯА

Initiator of the draft law
П. МӨНХТУЛГА

П. МӨНХТУЛГА

Initiator of the draft law
З. МЭНДСАЙХАН

З. МЭНДСАЙХАН

Initiator of the draft law
Б. НАЙДАЛАА

Б. НАЙДАЛАА

Initiator of the draft law
П. НАРАНБАЯР

П. НАРАНБАЯР

Initiator of the draft law
Ч. НОМИН

Ч. НОМИН

Initiator of the draft law
Н. НОМТОЙБАЯР

Н. НОМТОЙБАЯР

Initiator of the draft law
Э. ОДБАЯР

Э. ОДБАЯР

Initiator of the draft law
Г. ОЧИРБАТ

Г. ОЧИРБАТ

Initiator of the draft law
Б. ПУНСАЛМАА

Б. ПУНСАЛМАА

Initiator of the draft law
Б. Пүрэвдорж

Б. Пүрэвдорж

Initiator of the draft law
Д. РЭГДЭЛ

Д. РЭГДЭЛ

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Ц. САНДАГ-ОЧИР

Initiator of the draft law
О. САРАНЧУЛУУН

О. САРАНЧУЛУУН

Initiator of the draft law
М. САРНАЙ

М. САРНАЙ

Initiator of the draft law
Л. СОРОНЗОНБОЛД

Л. СОРОНЗОНБОЛД

Initiator of the draft law
Р. СЭДДОРЖ

Р. СЭДДОРЖ

Initiator of the draft law
Б. ТУЛГА

Б. ТУЛГА

Initiator of the draft law
Б. ТҮВШИН

Б. ТҮВШИН

Initiator of the draft law
Х. ТЭМҮҮЖИН

Х. ТЭМҮҮЖИН

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Ч. УНДРАМ

Initiator of the draft law
Б. УЯНГА

Б. УЯНГА

Initiator of the draft law
Г. УЯНГАХИШИГ

Г. УЯНГАХИШИГ

Initiator of the draft law
Б. ХЭРЛЭН

Б. ХЭРЛЭН

Initiator of the draft law
Д. ҮҮРИЙНТУЯА

Д. ҮҮРИЙНТУЯА

Initiator of the draft law
Г. ХОСБАЯР

Г. ХОСБАЯР

Initiator of the draft law
Д. ЦОГТБААТАР

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Ж. ЧИНБҮРЭН

Initiator of the draft law
Ө. ШИЖИР

Ө. ШИЖИР

Initiator of the draft law
T. Tsogzolbayar

Л. ЭНХ-АМГАЛАН

Initiator of the draft law
Л. ЭНХНАСАН

Л. ЭНХНАСАН

Initiator of the draft law
Д. ЭНХТҮВШИН

Д. ЭНХТҮВШИН

Initiator of the draft law
М. ЭНХЦЭЦЭГ

М. ЭНХЦЭЦЭГ

Initiator of the draft law
С. ЭРДЭНЭБАТ

С. ЭРДЭНЭБАТ

Initiator of the draft law
С. ЭРДЭНЭБОЛД

С. ЭРДЭНЭБОЛД

Initiator of the draft law
Р. ЭРДЭНЭБҮРЭН

Р. ЭРДЭНЭБҮРЭН

Initiator of the draft law
Н. БАТСҮМБЭРЭЛ

Н. БАТСҮМБЭРЭЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх