Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 11-р сарын 14 өдөр
Улаанбаатар хот
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.3-9.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад” гэснийг хассугай.
2 дугаар зүйл. Энэхүү хуулийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Үзэл баримтлал
2. Танилцуулга
3. Судалгаа, лавлагаа, тооцоо, бусад мэдээлэл

Төсөл боловсруулагчид

Н. УЧРАЛ

Н. УЧРАЛ

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх