1. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг даган мөрдөж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай.
1. “Оюу толгой” ХХК-ийн экспортолж буй зэсийн баяжмал дах үйлдвэрлэлийн ач холбогдолтой дагалдах металлуудыг нэр, агуулга, хэмжээгээр нь бүрэн, гүйцэд тогтоох;
2. зэсийн баяжмал дах үйлдвэрлэлийн ач холбогдолтой дагалдах металлуудаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлж тооцох нөхцлийг бий болгож, Хөрөнгө оруулалтын гэрээнд зохих нэмэлт өөрчлөлт оруулах.