3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “инфлюзер” гэж олон нийтэд нөлөөлөх зорилго бүхий контент тогтмол нийтэлж, үзэгч/дагагчтай харилцан үйлчлэл бий болгосон бөгөөд тухайн үйл ажиллагаагаараа шууд/шууд бус орлого олдог хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.2. “арилжааны агуулга” гэж бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэнд, арга хэмжээ, байгууллага, хувь хүн, үзэл санааг дэмжих зорилготой бөгөөд нөхөн төлбөртэй эсхүл үнэ цэн бүхий аливаа ашиг хүртэх нөхцөлтэй контентыг;
3.1.3. “нөхөн төлбөр” гэж мөнгөн төлбөрөөс гадна бэлэг, хөнгөлөлт, аялал, үйлчилгээ, бартер, хувь, урамшуулал, шимтгэл, захиалгат холбоосын орлого зэрэг үнэ цэн бүхий аливаа өгөөжийг;
3.1.4. “ивээн тэтгэлэг” гэж контент бүтээх, түгээхтэй холбоотой зардлыг даах, нэр/лого байрлуулах, үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгосон санхүүжилт, өгөөжийг;
3.1.5. “платформ” гэж сошиал сүлжээ, видео/подкаст, стрийминг (контент видео, аудио, тоглоом гэх мэт интернэтээр шууд дамжуулан үзэх, сонсох технологи), блог, контент түгээх цахим үйлчилгээ үзүүлэгчийг;
3.1.6. “зорилтот сурталчилгаа” гэж хэрэглэгчийн өгөгдөл, зан төлөв, сонирхол, байршил зэрэгт тулгуурлан чиглүүлсэн сурталчилгааг;
3.1.7. “хүүхэд” гэж 18 нас хүрээгүй иргэнийг;
3.1.8. “эмзэг бүлэг” гэж хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, санхүүгийн болон эрүүл мэндийн эрсдэл өндөр бүлгийг;
3.1.9. “худал (false) төөрөгдүүлсэн (misleading) мэдээлэл” гэж бодит байдалд нийцэхгүй, эсхүл хэрэглэгчийг буруу шийдвэр гаргахад хүргэх агуулгыг;
3.1.10. “харанхуй загвар (dark pattern)” гэж хэрэглэгчийг төөрөгдүүлэх, албадан зөвшөөрүүлэх, далд зардал үүсгэх дизайн/аргыг;
3.1.11. “агентлаг” гэж инфлюенсерийн менежмент, зуучлал, сурталчилгааны үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэгч этгээдийг;
3.1.12. “сурталчилгааны захиалагч” гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг инфлюенсерээр дамжуулан хийлгэхээр тохирсон этгээд;
3.1.13. Affiliate холбоос (affiliate link) гэдэг нь онлайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ сурталчилж, тухайн холбоосоор дамжин борлуулалт хийгдвэл шимтгэл (commission) авдаг тусгай линк юм.