12.8.Шинээр гэр бүл болсон малчин залуу гэр бүлийн мал аж ахуйн анхан шатны хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор 50-аас доошгүй бог малтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг нэг удаа олгоно.
12.8.1. Дэмжлэгээр олгох мал нь үүлдэр, нас, эрүүл мэнд, ашиг шимийн шаардлага хангасан байна.
12.8.2. Дэмжлэгийг орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэртэй уялдуулан жил бүрийн төсөвт тусгаж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
12.8.3. Дэмжлэг олгох шийдвэр гаргах ажиллагаа нь нээлттэй, ил тод байх бөгөөд олон нийтийн хяналтыг хангана.
12.8.4. Дэмжлэгээр олгосон мал, хөрөнгийг 3 жилийн хугацаанд худалдах, бусдад шилжүүлэхийг хориглоно.
12.8.5. Дэмжлэг авсан иргэн нь малын өсөлт, ашиг шим, ашиглалтын талаарх тайланг жил бүр сумын холбогдох байгууллагад хүргүүлнэ.