Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 8-р сарын 06 өдөр
Ulaanbaatar city
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалт:
6.2.6.дижитал болон ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжихэд чиглэсэн байх.
2/10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт:
10.1.7.тухайн жилийн төсвийн тухай хуулиар тооцоолсон дотоодын нийт бүтээгдэхүүний 1-ээс дээш хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулахаар төлөвлөж хэрэгжүүлнэ.”
3/15 дугаар зүйлийн 15.1.31 дэх заалт:
15.1.31.шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулах.
4/18 дугаар зүйлийн 18.15 дахь хэсэг:
18.15.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааг төр хангана.
5/28 дугаар зүйлийн 28.6.4-28.6.6 дахь заалт:
“28.6.4.сум, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтнуудад таван жил тутамд зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;
28.6.5.жилд 180 хоногоос дээш хугацаагаар байнга хөдөө орон нутагт ажилладаг эрдэм шинжилгээний ажилтанд орон нутгийн нэмэгдэл олгоно.
28.6.6.эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс нь албан тушаалын цалин болон ур чадварын, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.”
6/29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэг:
29.5.Эрдэм шинжилгээний байгууллага нь өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд өндөр хүчин чадалтай, судалгааны нарийн үзүүлэлттэй олон улсад үйлдвэрлэгчийн тоо хязгаарлагдмал багаж, тоног төхөөрөмжийг гадаад улсын үйлдвэрлэгчид захиалж, үйлдвэрлүүлж авах бол шууд гэрээ байгуулан худалдан авалт хийнэ.
3/31 дүгээр зүйлийн 31.2, 31.5 дахь хэсэг:
“31.2.Засгийн газар шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажилд жил бүр тогтмол /суурь/ санхүүжилт олгоно.
31.5.Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь энэ хуулийн 31.2.4-т заасан судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилтийг хүлээн авах, гүйлгээ хийх төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур банкны данс нээлгэх зөвшөөрлийг Төсвийн тухай хуулийн 35.3-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч, зориулалтын дагуу ашиглана.”
2 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтын “үнэлүүлж,” гэсний дараа “тохирох цалин хөлс,” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “гадаад улсын” гэсний дараа “эрдэм шинжилгээний байгууллага,” гэж, 28 дугаар зүйлийн 28.6.4 дэх заалтын “нутгийн захиргааны” гэсний өмнө “олон улсын, төрийн болон” гэж, 29.4 дэх хэсгийн “барилга байгууламж” гэсний дараа “тусгай зориулалтын техник хэрэгсэл” гэж, 31.2.4 дэх заалтын “аж ахуйн нэгж” гэсний өмнө “дотоодын болон гадаадын” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:
“16.1.Шинжлэх ухааны Академи нь төрийн шинжлэх ухааны төв байгууллага бөгөөд түүний үйл ажиллагаатай холбоотой харилцааг Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын хуулиар зохицуулна.”
4 дүгээр зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 20.1.3 дахь заалтыг 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалтын “байгаль, нийгмийн ухааны шагнал” гэснийг Байгалийн ухааны шагнал, Нийгмийн ухааны шагнал” гэж, “13, 14 дүгээр зүйлийн дугаарыг 14, 15 дугаар зүйл” гэж, 15 дугаар зүйлийн дугаарыг 13 дугаар зүйл гэж, “24.1 гэснийг 24.2, 24.2 гэснийг 24.1” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “боловсруулж, саналаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэснийг “боловсруулж хэлэлцүүлэх” гэж, 28 дугаар зүйлийн 28.6.4, 28.6.5 дахь заалтын дугаарыг 28.6.7, 28.6.8 гэж, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсгийн дугаарыг 31.3, 31.4, 31.5 гэж, 31.5 дахь хэсгийг 31.7 гэж, 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтын дугаарыг 10.1.8 гэж, 15 дугаар зүйлийн 15.1.31 дэх заалтын дугаарыг 15.1.32 гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйл, 15.2 дахь хэсэг, 18.6, 18.7, 19.6 дахь хэсэг, 20.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
4. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Д. РЭГДЭЛ

Д. РЭГДЭЛ

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх