Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 12-р сарын 16 өдөр
Ulaanbaatar city
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ДООР ДУРДСАН АГУУЛГАТАЙ ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ НЭМСҮГЭЙ:
1/4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт:
“4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх;”
2/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:
“12.4.Энэ хуулийн 12.1.3-12.1.6-д заасан аргачлал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасан хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй.”
3/17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг:
“17.3.Тухайн хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд нийгмийн хэв журам, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, ялгаварлан гадуурхаагүй, зайлшгүй шаардлагаар тохирсон арга, хэлбэр ашигласан эсэхийг үнэлж энэ хуулийн 17.2.4-т заасан үнэлгээнд нэмж тусгана.”
4/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
“18.3.Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газрын төсвийн хяналт шинжилгээ хариуцсан нэгж, эсхүл мэргэжлийн судалгааны этгээд энэ хуулийн 18.1-д заасан зардлын тооцоог хийнэ.”
“271 дугаар зүйл.Хуулиар тусгайлан эрх олгосны дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах зохицуулалт
271.1.Захиргааны хэм хэмжээний актыг хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргах ба Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд нийцсэн байна.
271.2.Захиргааны хэм хэмжээний акт гаргах хуулиар тусгайлан эрх олгосон заалтад дараах агуулгыг тусгана:
271.2.1.захиргааны хэм хэмжээний актын зорилгыг тодорхойлсон байх;
271.2.2.захиргааны хэм хэмжээний актад тавигдах тухайлсан зарчим;
271.2.3.зохицуулах харилцааны хүрээг нарийвчлан тодорхойлсон байх.
271.3.Захиргааны хэм хэмжээний акт гаргах хугацааг энэ хуулийн 27.1-д заасан хуулийг дагаж мөрдөх журамд тусгана.”
6/28 дугаар зүйлийн 28.3.6 дахь заалт:
“28.3.6.асуудал эрхэлсэн төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулах журам, бүрэн эрх;”
7/29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэг:
“29.5.Энэ хуулийн 12.2.2-т заасан хуулийн төслийг дагалдуулан зөвхөн төсөв, санхүүгийн харилцааг зохицуулах зорилгоор бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж болно.”
8/33 дугаар зүйлийн 33.3.3, 33.3.4 дэх заалт:
“33.3.3.холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэл;
33.3.4.тухайн хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан гадаад орны хууль тогтоомжийн зохицуулалтад харьцуулалт хийсэн тохиолдолд тэдгээрийн талаарх шинжлэх ухааны дүгнэлт, тайлбар;”
9/39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг:
“39.3.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх зохицуулалт бүхий хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг заавал авсан байна.”
10/40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт:
“40.1.3.хууль тогтоомжийн төслийн энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан товч болон дэлгэрэнгүй танилцуулга;”
11/40 дүгээр зүйлийн 40.1.11, 40.1.12 дахь заалт:
“40.1.11.энэ хуулийн 13.2.6-д заасан судалгааны тайлан;
40.1.12.энэ хуулийн 271.1-д заасны дагуу гаргах захиргааны хэм хэмжээний актын жагсаалт.”
12/41 дүгээр зүйлийн 41.3.6 дахь заалт:
“41.3.6.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36.15-д заасан хугацааг хангасан эсэх.”
13/41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэг:
“41.4.Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хүний эрхийн шинжээч энэ хуулийн 17.2.4-т заасан хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ аргачлалын дагуу хийгдсэн эсэхэд ажлын 5 өдрийн дотор дүгнэлт гаргана.”
14/44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг:
“44.3.Холбогдох төрийн байгууллага нь хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад хууль тогтоомжийн хувийн хэрэгтэй иргэд, олон нийт чөлөөтэй танилцах нөхцлийг бүрдүүлнэ.”
15/45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг:
“45.5.Хууль тогтоомжийн цахим сан нь хөгжлийн бэрхшээлтэй хүн онцлог хэрэгцээндээ тохирсон хэлбэрээр ашиглах боломжтой байна.”
16/51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэг:
“51.5.Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, энэ хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байна.
51.6.Энэ хуулийн 49.1, 49.2-т заасан этгээд хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна.”

2 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН 7.4 ДЭХ ХЭСГИЙН “УЛСЫН ИХ ХУРАЛД” ГЭСНИЙ ДАРАА “ТУХАЙ БҮР” ГЭЖ, 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 17.2 ДАХЬ ХЭСГИЙН “ҮР НӨЛӨӨГ” ГЭСНИЙ ДАРАА “ҮР ДҮНГ БАРИМТЖУУЛАХ, ҮНЭЛЭХ, ЗӨВЛӨМЖ ӨГӨХ ГЭСЭН ҮЕ ШАТТАЙГААР” ГЭЖ, 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.9.1 ДЭХ ЗААЛТЫН “НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХ” ГЭСНИЙ ДАРАА “, ТҮҮНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БҮХЭЛД НЬ, ЭСХҮЛ ЗАРИМ ХЭСГИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЭСЭХ ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛБАР” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 21.13 ДАХЬ ХЭСГИЙН “БОДЛОГОД НИЙЦЭЭГҮЙ,” ГЭСНИЙ ДАРАА “ТУХАЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БҮХЭЛД НЬ ДЭМЖИХ БОЛОМЖГҮЙ,” ГЭЖ, 28 ДУГААР ЗҮЙЛИЙН 28.1.1 БОЛОН 28.3.1 ДЭХ ЗААЛТЫН “ГАРЧИГ” ГЭСНИЙ ДАРАА “, БҮЛЭГ, ДЭД БҮЛЭГ, ЗҮЙЛИЙН ТОВЬЁГ” ГЭЖ, 28.3.3 ДАХЬ ЗААЛТЫН “НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР” ГЭСНИЙ ӨМНӨ “ЦАГААН ТОЛГОЙН ҮСГИЙН ДАРААЛЛААР ЖАГСААСАН” ГЭЖ, 33.3.3 ДАХЬ ЗААЛТЫН “УХАГДАХУУНЫ ҮҮСЭЛ” ГЭСНИЙ ДАРАА “, НЭР ТОМЬЁОГ НИЙЦҮҮЛСЭН ТАЛААРХ ТАЙЛБАР” ГЭЖ, 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.2 ДАХЬ ХЭСГИЙН “ЦАХИМ ХУУДСАНДАА” ГЭСНИЙ АРД “БОЛОН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМД” ГЭЖ, 39 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 39.4 ДЭХ ХЭСГИЙН “39.3” ГЭСНИЙ ДАРАА “, 39.4” ГЭЖ, 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.7 ДАХЬ ХЭСГИЙН “ЭНЭ ХУУЛИЙН 41.3” ГЭСНИЙ ДАРАА “, 41.4” ГЭЖ, 45 ДУГААР ЗҮЙЛИЙН 45.3 ДАХЬ ХЭСГИЙН “БАЙРШУУЛАХ БӨГӨӨД” ГЭСНИЙ АРД “ХУУЛЬ ТОГТООМЖИЙН “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛД НИЙТЛЭГДСЭН ЭХ ХУВЬ, ТҮҮНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ХАВСАРГАНА. ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН” ГЭЖ ТУС ТУС НЭМСҮГЭЙ.

3 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАРААХ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ДООР ДУРДСАНААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛСУГАЙ:
1/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:
“7.5.Үндсэн чиглэлд тусгагдсан хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо харгалзан үзнэ.”
2/13 дугаар зүйлийн 13.2.6 дахь заалт:
“13.2.6.шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар бусад улсын эрх зүйн зохицуулалтын талаархи харьцуулсан судалгааг үндэсний эрх зүйн тогтолцооны уламжлал, онцлог, хөгжлийн чиг хандлага болон эрх зүйн бүл, соёлын төсөөтэй, ялгаатай байдлыг харгалзан, үндэсний ашиг сонирхолд нийцүүлэх зарчимд тулгуурлан хийх.”
3/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг:
“17.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг мэргэжлийн судалгааны этгээдээр энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ.”
4/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:
“18.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг баталснаар үүсэх зардлын тооцоог гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн 12.1.4-т заасан аргачлалын дагуу дараах байдлаар үнэлж, тодорхойлно:
18.1.1.хууль тогтоомжийн төслийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох;
18.1.2.хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцох;
18.1.3. хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх.”
5/38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэг:
“38.7.Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн албан ёсны цахим хуудсандаа болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулна. Хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим систем нь энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн байна.”
6/40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг:
“40.3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63.1, 65.1-д заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, мөн хуулийн 115 дугаар зүйлд заасан тайлан, илтгэл нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.”
7/49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэг:
“49.1.Дараах хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлнэ:
49.1.1.Улсын Их Хурлын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомж;
49.1.2.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомж.
49.2.Энэ хуулийн 49.1, 49.3-т зааснаас бусад хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Засгийн газраас үүрэг болгосны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.”

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 1 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1.1 ДЭХ ХЭСГИЙН, 8 ДУГААР ЗҮЙЛИЙН 8.1.1 ДЭХ ЗААЛТЫН, 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.1.6 ДАХЬ ЗААЛТЫН, 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 14.1 ДЭХ ХЭСГИЙН, 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 15.10 ДАХЬ ХЭСГИЙН, 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.2 ДАХЬ ХЭСГИЙН, 20 ДУГААР ЗҮЙЛИЙН 20.4 ДЭХ ХЭСГИЙН, 21 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 21.1 ДЭХ ХЭСГИЙН, 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 24.1 ДЭХ ХЭСГИЙН, 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.1.2 ДАХЬ ЗААЛТЫН, 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.3.3 ДАХЬ ЗААЛТЫН, АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ГАРЧГИЙН, 49 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН, МӨН ЗҮЙЛИЙН 49.3, 49.4, 49.6, 49.7 ДЭХ ХЭСГИЙН, 51 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН, МӨН ЗҮЙЛИЙН 51.1, 51.2, 51.3, 51.4 ДЭХ ХЭСГИЙН, 52 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН, 52.1, 52.2 ДАХЬ ХЭСГИЙН “ХЭРЭГЖИЛТИЙН” ГЭСНИЙГ “БИЕЛЭЛТИЙН” ГЭЖ, 4.1.1-4.1.4 ДЭХ ЗААЛТЫН ДУГААРЫГ “4.1.2-4.1.5” ГЭЖ, 17.3 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ 17.4 ГЭЖ, 28.3.6-28.3.10 ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “28.3.7-28.3.11” ГЭЖ, 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 29.3 ДАХЬ ХЭСГИЙН “БОЛОВСРУУЛНА” ГЭСНИЙГ “АНХ БАТЛАГДСАН ХУУЛЬ БОЛОН ДАГАЛДАЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, АГУУЛГАД НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРУУЛЖ БОЛНО” ГЭЖ, 33.3.3 ДАХЬ ЗААЛТЫН ДУГААРЫГ “33.3.5” ГЭЖ, 34 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 34.1 ДЭХ ХЭСГИЙН “ХАВСАРГАНА” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ШААРДЛАГЫГ ХАНГУУЛЖ ХАВСАРГАНА” ГЭЖ, 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.1 ДЭХ ХЭСГИЙН “ХУУЛЬД” ГЭСНИЙГ “ЭНЭ ХУУЛЬД” ГЭЖ, 39 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 39.3, 39.4 ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЫГ “39.4, 39.5” ГЭЖ, 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.1.3, 40.1.4 ДЭХ ЗААЛТЫН ДУГААРЫГ “40.1.4, 40.1.5” ГЭЖ, 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.2 ДАХЬ ХЭСГИЙН “ХЯНАНА” ГЭСНИЙГ “ХЯНАХ БӨГӨӨД ТӨСЛИЙН БҮРДҮҮЛБЭРИЙГ ХЯНАХ ХУУДСЫГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАТАЛНА.” ГЭЖ, МӨН ЗҮЙЛИЙН 41.4, 41.5, 41.6, 41.7, 41.8, 41.9, 41.10 ДЭХ ХЭСГИЙН ДУГААРЫГ “41.5, 41.6, 41.7, 41.8, 41.9, 41.10, 41.11” ГЭЖ, 41.5 ДАХЬ ХЭСГИЙН “41.4-Д” ГЭСНИЙГ “41.5-Д” ГЭЖ, 41.7 ДАХЬ ХЭСГИЙН “41.5-Д” ГЭСНИЙГ “41.6-Д” ГЭЖ, 43 ДУГААР ЗҮЙЛИЙН 43.2 ДАХЬ ХЭСГИЙН “ГЭРЭЭНИЙ” ГЭСНИЙГ “ГЭРЭЭ, ТҮҮНИЙ ХЯНАН БАТАЛГААЖУУЛСАН МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ ОРЧУУЛГА, АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ЭХ БИЧВЭРИЙН” ГЭЖ, 44 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 44.3 ДАХЬ ХЭСГИЙН ДУГААРЫГ “44.4” ГЭЖ, АРАВДУГААР БҮЛГИЙН ГАРЧГИЙН “ХЭРЭГЖИЛТИЙГ” ГЭСНИЙГ “БИЕЛЭЛТИЙГ” ГЭЖ, 47 ДУГААР ЗҮЙЛИЙН ГАРЧГИЙН “ХЭРЭГЖИЛТИЙГ” ГЭСНИЙГ “БИЕЛЭЛТИЙГ” ГЭЖ ТУС ТУС ӨӨРЧИЛСҮГЭЙ.

5 ДУГААР ЗҮЙЛ
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 12 ДУГААР ЗҮЙЛИЙН 12.2.17, 12.2.24 ДЭХ ЗААЛТЫГ, 28.3.9, 28.8.6 ДАХЬ ЗААЛТЫН “ШААРДЛАГАТАЙ БОЛ” ГЭСНИЙГ, 38 ДУГААР ЗҮЙЛИЙН 38.9 ДЭХ ХЭСГИЙН “, 12.2.23, 12.2.24” ГЭСНИЙГ, 40 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 40.1.2 ДАХЬ ЗААЛТЫН “ТОВЧ БОЛОН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА,” ГЭСНИЙГ ТУС ТУС ХАССУГАЙ.

6 ДУГААР ЗҮЙЛ
ЭНЭ ХУУЛИЙГ 2024 ОНЫ .... ДҮГЭЭР САРЫН ...-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДСҮГЭЙ.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
2. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
3. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
4. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
5. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Б. Галсанбат

Д. ЦОГТБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх