Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 6-р сарын 10 өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.3.25 дахь заалтыг нэмсүгэй:
2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн Гуравдугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 213 дүгээр зүйл нэмсүгэй:
213дүгээр зүйл. Инновацын сан
213дүгээр зүйл.1. Инновацын сан нь инновацын үйл ажиллагааг дэмжих, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай байна.
213дүгээр зүйл.2. Инновацын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
213дүгээр зүйл.3. Тухайн жилд улсын төсвөөс санд нэмж олгох болон зээлийн эргэн төлөлтөөс олгох зээлийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.
213дүгээр зүйл.4. Инновацын сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
213дүгээр зүйл.4.1. инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, бизнес эрхлэх төсөлд хөнгөлөлттэй зээл олгох;
213дүгээр зүйл.4.2. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэлийн нөхцөлд туршин зүгшрүүлэх, түүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах, сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
213дүгээр зүйл.4.3. оюуны өмчийн зүйлийг дотоод, гадаадын патентын байгууллагад бүртгүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
213дүгээр зүйл.4.4. инновацын төсөл хэрэгжүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүгийн татаас олгох;
213дүгээр зүйл.4.5. инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, хурал, семинар зохион байгуулах, инновацын мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг санхүүжүүлэх;
213дүгээр зүйл.4.6. гадаад улс, олон улсын байгууллагатай хамтарсан инновацын хөтөлбөр хэрэгжүүлэх;
213дүгээр зүйл.4.7. Инновацын сангийн үндсэн болон өр барагдуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх.
213.5. Энэ хуулийн 213.4.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.
213.6. Энэ хуулийн 213.4.1-д заасан хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулан олгох тохиолдолд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай банкаар дамжуулж зээлдүүлнэ.
213.7. Энэ хуулийн 213.6-д зааснаас гадна банканд тавих нэмэлт шаардлага, нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
213.8. Энэ хуулийн 213.4-д зааснаас бусад хэлбэрээр инновацын сангийн хөрөнгөөс татаас, урамшуулал олгохыг хориглоно.
213.9. Инновацын сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.1 дэх хэсгийн “5.3.5, 5.3.6, 5.3.19”, 24.7 дахь хэсгийн “5.3.18, 5.3.19, 5.3.20” гэсний дараа “, 5.3.25” гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.3.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5 дүгээр зүйл. Энэ хуулийг 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 12.1.10 дахь заалт нэмсүгэй:
“12.1.10.Инновацын сангийн хөрөнгө.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Үзэл баримтлал
2. Судалгаа, лавлагаа, тооцоо, бусад мэдээлэл

Төслийн хэрэглэгчид

Н. УЧРАЛ

Н. УЧРАЛ

Хуулийн төсөл санаачлагч

Санал үлдээх

Та нэвтэрсэнээр санал үлдээх боломжтой. Нэвтрэх